Хангайн усыг говь руу татах төслийн эхний шатны нээлт боллоо

Говийн бүсэд гадаргын ус татах Орхон Онги, Хэрлэн Тооно төслийн Орхон Онги төслийн эхний шатны “Цагаан бургастай-Онги” усан цогцолборын нээлт өнөөдөр /2025.05.06/ Төрийн ордонд боллоо.
Энэ нь манайд удтал яригдсан Хангайн усыг Говь руу хөтлөх Орхон Онги, Хэрлэн тооно төсөл юм.
Төслийн нээлтийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр "Хамтарсан Засгийн Газрын төлөвлөж буй 14 мега төсөл бүгд нэг нэгнээ нөхсөн, нэг нь нөгөөгөөсөө уялдсан үндэсний кластер төслүүдийн цогц юм. 14 мега төсөл бүгд ус хэрэглэнэ. Энэ 14 мега төслийн 5 мега төсөл нь говийн бүсэд хэрэгжинэ. Тэгвэл эдгээр төслүүдийн усны хэрэгцээг хангахын тулд цаашид гүний усыг ашигласаар байх уу гадаргын устай хамт хосолсон байдлаар ашиглах уу гэдэг асуудалтай ирээдүйд тулгарах болно. Тийм учраас Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төслийн хүрээнд “Цагаанбургастай-Онгийн усан цогцолбор”-ыг байгуулж, Улаан нуурын экосистемийг сэргээх төслийг өнөөдөр эхлүүллээ" хэмээсэн байна.
Төсөл хэрэгжсэнээр урсацын тохируулагатай 65 сая.м3 эзэлхүүнтэй усан сан үүсгэж, стандартын шаардлага хангасан усны хүртээмж нэмэгдэж, иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанар сайжирна. Улаан нуур сэргэснээр Сибирь рүү нүүдэллэдэг олон төрлийн усны шувуудын амьдрах орчин хамгаалагдана гэж үзэж байгаа юм. Ундны усыг хэрэглэж эхэлсэнээр бүс нутгийн хүн амын дундах халдварт өвчлөл 40 хувиар буурч, дундаж наслалт 6 жилээр уртасах боломжтой аж. Төслийг хэрэгжүүлэх явцад 1000 гаруй хүн ажлын байраар хангагдаж цаашид байнгын 130 ажлын байр шинээр бий болно. Бүс нутгийн хэмжээнд 30 гаруй мянган хүн ам, 230 орчим мянган мал аж ахуй, газар тариалан, усаар хангагдаж, үр өгөөжтэй газар тариалан эрхлэх, аялал жуулчлал хөгжих шинэ экологи, нийгмийн ногоон дэд бүтэц бий болно.


У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ бузрууд буруу л юм хийх гэж бн да!!!!
Монголын говь устай болох тэгэд буруу юу хамаг усаа оросууд явуулах тэгэд зүгээр үү
Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol
Бусдийг юу гэж хэлнэ чи өөрөө тийм гэсэн үг. Хэлж байгаа үгээс чинь хархад чиний амаар чинь дотрох чөтгөр чинь ярьж байна. Яагаад гэвэл чиний амаараа хэлж байгаа бузар үг чинь чиний дээр ажилдаг болохоор тэр юм. Ийм байж наад бузар амаараа битгий эрх мэдэлтэй хүмүүсийг янз бүрээр битгий хил
Казахстаны АРАЛ ТЭНГИСИЙН усыг УЗБЕКСТАНЫ хөвөнгийн тари�##�ан руу урсгаад ДӨЧӨӨД жилийн дотор тэнгисгүй болсон гашуун түүх бий.Беломоркан�##� бол тээврийн зориул�##�ттай байгуулсан учраас өнөөг хүртэл хэвээр байна.Монгол орон усны нөөцөөр ханг�##�тгүй орон гэдгийг мэддэг байлгүй дээ.Ш/У-ны үндэслэл муутай хийсвэр сайн сана�##�ж хийх нь тааруухан үр дүн авчрахыг үгүйсгэхгүй.
Санаачилж хийхийг нь мөнхбаясг�##�ан гишүүн хийсэн. Алдрыг нь хүртэх болохоор кк хэдэн тэнэгүүд нь зогсжээ
Хөв цөөрөм хиймэл нуур үерийн ус нөөцлөх гээд арга бна шдээ м�##�нуудаа