Л.Гантөмөрийн эсрэг фракцад О.Амгаланбаатар албан ёсоор нэмэгдлээ

АН доторх хагаралд О.Амгаланбаатар чухал үүрэг хүлээн парламентад хөл тавьсан нь тодохой болох шиг. Өнгөрсөн оноос, намрын чуулган эхлээд удаагүй байхад л намын даргаа, Л.Гантөмөрийг огцруулах бичигт гарын үсэг зуруулж эхэлсэн О.Амгаланбаатар өдгөө АН-ын Үндэсний бодлогын хорооны дарга болжээ.
АН-ын Үндэсний бодлогын хороо өнгөрсөн баасан гарагт хуралдаж, ийм шийдвэрт хүрчээ.
Өрнөлийг ажвал О.Амгаланбаатар бүлгийн дарга О.Цогтгэрэлтэй ойр ажиллаж байсан. Харин О.Цогтгэрэл Ерөнхий сайдыг уучлал гуйхгүй бол УИХ-ын үйл ажиллагааг бойкотолно гэх акцыг удирдсан. Эртнээс АН хамтарсан Засгийн газарт орсныг эсэргүүцэж ирсэн юм.
Нөгөө талаас, АН-ын Үндэсний бодлогын хорооны тэргүүлэгчээр Ж.Баярмаа ажиллаж байгаа юм байна.
Тэгэхээр Засгийн газарт АН хамтарсан ч, АН-ын өөрийнх нь доторх бүтэц бол нөгөө талдаа дийлээд эхэлжээ ч гэж хармаар.
О.Цогтгэрэл, Ж.Баярмаа нарын байр суурьт О.Амгаланбаатарыг хамтатган харах бололцоо ч бий. О.Амгаланбаатарын намтрыг харвал Ц.Элбэгдорж, С.Баярцогтын тал байж болох нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцад ойр ажилладаг байснаас ойлгогддог. О.Амгаланбаатарын холбогдсон гэмт хэргийг Б.Хурц “аргалж” өгсөн ч гэж хөшигний ард яригддаг юм.
УИХ-д хөл тавингуутаа Нарансэвстэйн боомтын асуудлыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “шургуулж” амжсан О.Амгаланбаатар өөрийгөө хэн гэдгийг тодорхой хэмжээнд таниулчхаад байгаа билээ.
Ийнхүү АН доторх хагарал, түүний талууд илүү тодорхой болсоор байна.
Энэ бол Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл, нөгөө талаас 2025.12.31-нээс өмнө дүрмээ шинэчилж, Их хурлаа хийн дотоод бүтцээ өөрчлөх томоохон хувирал өөрчлөлтийг угтаж байгаагаараа онцлог билээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МИНИЙ САЙХАН ДАРГА ГАНТӨМӨР ЯАЦЫН ГӨЛӨГНҮҮДЭЭ ЗАСГААС ГАРГАЧИЙ ХӨӨШ ТЭГЭЭД АН ЯАЖ АЛИНГАА АЛДАХЫГ ХАРАХ Л ҮЛДЭНЭ.ЭРХ БАРЬЖ БАЙГАА АГАА НАР ГОЁ ТОГЛОНО МИНИЙ САЙХАН ДАРГЫГ ТА НАР ЖАЙЖГАР ЭРҮҮТЭЙ НУУЦ НЯЛХ АМРАГАА ХӨТЛӨН ИХ ХУРАЛД ОРООД ИРСЭН Ч ГЭХ ШИГ.БОЛИОРОЙ ТААНУУД ТЭГЖ ЯРИВАЛ ТЭР ХҮҮХЭН ЧИНЬ МИНИЙ ДАРГЫН ОЙРЫН ХАМААТАН ЦУСАН ТӨРӨЛ НЬ ЗА.ЭНЭ АМАГЛАНБААТАР ГЭДЭГ НЭГ МУУ ЖАЛГЫН ХОНЬЧИН ЦАРАЙЛСАН НӨХӨР ЧИ БОЛЬЧИХ ЗА НАРАВСЭВТЭЙН БООМТЫГ БОЙКОТЛООД ГАЦАХААР МИНИЙ ДАРГААР ОРОЛДОХООР ШИЙДЖЭЭ ИХ ДАЛЬЧИГНААД БАЙВАЛ МАНАЙ ГАНАА ДАРГА ЧАМАЙГ БАЙРАНД ЧИНЬ ТАВИНА ДАА ОДОО ЕРӨН БОЛ АН н ЭНЭ ОЛОН ХУВААГДАЛ АХ НАМД МАШ ТОМ ОЛЗ ГЭДГИЙГ УХААРААД ГАНТӨМӨР ДАРГА МААНЬ ӨДӨРЖИН ШӨНӨЖИН АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮ.НЯЛХ АМРАГАА Ч БАВАХ ЗАВГҮЙ ЯВЖААГА ЗА БОЛЬ ТААНУУД
hovdiin bayd urainhai zahchinguud adagiin hulgaichuud