Нийгэм мэдээ

Арав болон түүнээс жил ашигласан автомашинд дугаар олгохгүй

Автомашины импорт жилээс жилд өсөн нэмэгдэх нь түгжрэлд нөлөөлж байгаа төдийгүй агаар, орчны бохирдолд нөлөөлж байгаа учраас холбогдох албаныхан машины импортыг хязгаарлахгүй ч нийслэлийн дугаарт хязгаар тогтоохоор болсон.

Тодруулбал, үйлдвэрлэгдээд 10-аас дээш жил болсон машинд хотын дугаар олгохгүй шийдвэр ирэх сарын 1-нээс албажиж эхэлнэ. Үүнээс гадна импортоор орж ирэх тээврийн хэрэгсэл нь ашиглаж байгаа орноос экспортлогдохын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх ёстой гэсэн шалгуур хэрэгжиж эхлэх юм. Өөрөөр хэлбэл, импортлох гэж байгаа тээврийн хэрэгсэл нь техникийн хяналтын бүрэн байдалд хамрагдсан дүгнэлттэй байх гэсэн шаардлагыг тавина.

Нийслэлд өнөөдөр 800 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс 74.19 хувь буюу 594 мянган машин 10-аас дээш жил ашигласан байгаа аж. Түүнчлэн 72.84 хувь буюу 584 мянга нь суудлын автомашин, нийт тээврийн хэрэгслийн 69.72 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нам бус харьяат энгийн хүн
Нам бус харьяат энгийн хүн
5 сар 7, 2025 08:04

Тэр машинаар хоол ундаа з�##�гуулж бгаа хүн байгаа шдээ. Пизда. Энэ дээр яах гэж бгн. Татвар төлөгчдийн мөнгөнөөр хоол олж иддэгээ мэдэхүү? Нямбаатар хулгайчаа

Холбоотой мэдээ

Back to top button