Нийгэм мэдээ

“Ирэх сараас автомашины улсын дугаар олголтыг хязгаарлана“

Түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг багасгах, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах, Улаанбаатар хотын нийтийн тээврийн улсын бүртгэлийн дээд хязгаарыг тогтоох шалгуур үзүүлэлтийг хангах зорилгоор ирэх сараас эхлэн нийслэлд хэд хэдэн ажил хэрэгжүүлэхээр болжээ.

Хотын даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон Тээврийн цагдаагийн албанаас дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Тээврийн хэрэгсэлд дугаар олгоход хэд хэдэн шалгуурыг харгалзан үзэх гэнэ. Тухайлбал, тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Улаанбаатар хотын оршин суугч байх, Авто замын болон Зөрчлийн тухай хуулийн дагуу татвар, торгуулиа бүрэн барагдуулсан, даатгалд хамрагдсан, автомашин сүүлийн 10 жилд үйлдвэрлэгдсэн, хөдөлгүүр нь экологийн ангиллаараа "Евро-4" болон түүнтэй дүйцэхүйц болон зөв рультэй байвал давуу эрх олгоно.

Мөн 12 дугаар сарын 1-нээс торгуулиа төлөөгүй, үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болсон. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд урт хугацаандаа метро барих, дунд хугацаандаа хурдны зам тавих ажлыг төлөвлөсөн бол богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний нэг нь энэ” гэлээ.

Сонирхуулахад, нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 75 хувь нь буруу рультэй бөгөөд ийм төрлийн автомашин зам тээврийн осол гаргах нь их байдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 24, 2024 08:33

Зөвөө зөв.
Аль хэдийн хийх ёстой бсан юм.

Багш
Багш
10 сар 24, 2024 14:27

Нийслэлд !,

Монгол
Монгол
10 сар 25, 2024 07:51

Иргэдийн ил тод оролцоотой шийдвэр гарган гэж ??? УИХ яриад байгаагүй билүү !!! Ард иргэдээс сан�##� асуулга нтр авахгүйгээр шууд ийм шийдвэр гарагдаг арай л уууж

Монгол
Монгол
10 сар 25, 2024 07:55

АРД ТҮМЭНЭЭС САНАЛ АСУУЛГА АВ

Зочин
Зочин
10 сар 25, 2024 12:03

Хотоо тэлэх хотод байх шаардлагагүй ИХ Дээд сургууль захууд Их хур�##� Засгын газар яамдыг хотоос гаргах Хөдөөгөө хөгжүүлэх шинэ хоттой болох бодлог барих хэрэгтэй ш дээ Чаддагаар нь ард түмнээ л чанг�##�ах yum

Иргэн
Иргэн
10 сар 26, 2024 20:43

Огт машингүй айлд давуу эрх олгодог болох хэрэгтэй!!!

Зочин
Зочин
10 сар 27, 2024 15:31

Дараа жилээс нийслэлд хүний төрөлтийг хориглоно

Холбоотой мэдээ

Back to top button