УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхий сайд асан С.Баяр төрөөс завшсан гэх дугаараа зарлаж, ₮50 мянгын бензинд дугаарлаж буй иргэдийг тохуурхав

УИХ-ын гишүүн Ө.Шижир энэ хавар төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс автомашины улсын дугаарыг хүртэл хувьдаа завшдаг талаар олон нийтэд мэдээлж, хэсэгтээ шуугиад намжсан. Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр өчигдөр цахим хуудсандаа "Машинаа 0009 УНҮ дугаартай нь зарна. Дугаарын асуудлаар бичээд байсан УИХ-ын гишүүнд хөнгөлөлттэй өгнө" хэмээн нийтлэв. Энэ нь нэр цохсон гишүүнийг бус нийт иргэдийг тохуурхсан үйлдэл боллоо.

Өнөөдрийн байдлаар 3333..., 2222... ижил цифртэй улсын дугааруудын дундаж үнэ хар захад 50 саяар яригдаж байна. Цаашлаад тэг нь олон болж тоо нь багасах тусам үнэ нь өснө. Өөрөөр хэлбэл, 0009 гэдэг дугаар бол 50 мянган төгрөгийн хязгаарлалттай бензинд оочерлож байгаа иргэдийн амьдралаас алсарсан тоо.

Төрийн тусгай хамгаалалтын газарт байх ёстой дугаарыг хувьдаа шилжүүлсэн хэргийн эхний эзнээр Ерөнхий сайд асан М.Энхболдын нэр тодорч байв. Түүнийг 0012 УНҮ дугаарыг хувьдаа шилжүүлсэн талаар Ө.Шижир гишүүн цахим орчинд бичсэн.

Түүнчлэн УИХ-ын гишүүн П.Батчимэг М.Энхболдын хүү өдгөө Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Э.Анарыг "Аавынхаа төрөөс шилжүүлж авсан машины дугаарыг ашигладаг" гэх агуулгыг хөндөж байв.

Тэгвэл дараагийн хүн нь өөрөө нэрээ зарласан нь Ерөнхий сайд асан С.Баяр. Тэрбээр "Мөнгөний хэрэг гарав. Diesel Toyota LC 300-гаа УНҮ 0009 дугартай нь зарахаар шийдэв. Дугаарын асуудлаар хавар шуугиад асан УИХ-ын гишүүн хэн билээ: Хөнгөлөттэй өгнө" гэж бичсэн юм.

Ө.Шижир гишүүн хариу болгож "Танд хадган дээр тавьж өгөөгүй, улсаас унаж байсан машин, улсын дугаартай нь хамт булааж авсан баримтыг аваад гэрт чинь очьё. Нэг удаа хувьд ажиллаж үзээгүй насаараа төрд ажилласан таны бага тэнгэрт дэх хаусанд тань уу. Санзай дахь зуслангийн хаусанд тань уу. 0007 ҮНҮ Range Rover, 0009 УНҮ LC 300 машинуудаа гадаа нь ил тавьчихаарай" хэмээв.

МАН 10 гаруй жил тарсалтгүй эрх барьж буйнхаа ард ийн ард түмнээр даажигнах нь олны эгдүүцлийг хүргэсээр байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сонгогчид нь бензингүй, махгүй, замгүй өлсөж байхад...

ub emegtei
ub emegtei

nasnii estest yaduurna gej eniig helne dee ugur bayar guai

Зочин
Зочин

Орос хүүхэн архи 2 т донтож хэд хоногоор алга болчоод ЭСЯ ныхныг мөнч ядраадаг гар байж билээ энэ хөгшин. Хашбатын Хуланг ч их зовоосон доо. Одоо ч хөгшрөөд маниаараа доромжлоод суудаг болоо юү? архиа гударчаад л солиоорцон бн уу өвгөн гуай. Монголын буяныг зөв шингээээээ хөгшөөөөн

Амраа
Амраа

МАН -аа сонгоод л бай, өшөө олон сюрприз барих байхдаа...

Зочин
Зочин

Za estoi vneniig helhed bayr said ganz ulsiin dugaar hubidaa abah zvvl bailgvi dee arail ymaa ene shine veiin bazaanuud odoo zvgeerel ah naraa orihoo ta nariig boduul hiidgee hiigeed bolzon hvmvvs zvgeer baihad ene zvgeerel bailagaach dee tegej baij oorosdoo gazar unah bii dee

Батбаяр
Батбаяр

Энэ хүн одоо ард түмнээ доромжлоод байгаа юмуудаа ... Монгол улсаас авч болох бүхий л албан тушаалд бараг байсан хүн... Зөнөж байгаа бололтой... БИДНИЙГ БҮҮ ДОРОМЖИЛ БУЗАР ШААРАН

Зочин
Зочин

Шуналын типнүүддээ хариуцлага тооцож чадахгүй үмбүү улс болоод удаж бноо

Зочин
Зочин

Баяр ер нь үхэх нь дөхөөд солиорч байх шигээ

Зочин
Зочин

Эмэгтэй хүн эх хүнийг хогийн сав гэж хардаг хүн бол С Баяр

Зочин
Зочин

Энэ муу Баяр eр нь их давилуун хөгийн гаршд

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Монгол хүн
Монгол хүн

Энэ бол ямар ч утгагүй тэнэглэлийн жишээ.
Өчүүхэн юмаар ч шударга ёс ,ёс суртахуунаа ,хүмүүжлээ харуулдаг юм аа!!!

Хөөрхий дөө ,...

Зочин
Зочин

Женко муухай зуунги, атаархалдаа хорсон шатаж үхэж байдаг зовлонтой амьтан юмаа?? Баярыг ЕС байх үед азын дугаар гэдэг нэр томъёо ч байгаагүй, хүн тоодог ч үгүй, одооных шиг мөнгөөр үнэлж худалддаг ч үгүй байсан!!! Баяраа, тэр муу тоонуудыг нь өгчихөөч наадуулдаа, чанаж идэг!!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Женко өөрийн хүчээр боссон ямар хамаатай юм? Баяр бол ард түмнээсээ хулгайлж баяжсан Америкийн хауснуудыг нь хураасан гэж дуулдсан уу.охидууд нь нэр дээрээ түрээсэлдэг гэсэн биз дээ.

Zochin
Zochin

Shijir bolimoor yumdaa, ene hunii haana chini bga hurehgui

Зочин
Зочин

МАН 100 жил эрх барьж байгаа шүү

Zochin
Zochin

Zygeer ard tymen bidniig doromjilson bna, chamd neeree mungu hereg bolson bh daa muu eh orniig mini hudaldsan hulgaich aa yhej zailaarai

Зочин
Зочин

САНЖИЙН АВИЛГАЧ ХУЛГАЙЧИЙН БАГА ТЭНГЭРИЙН АМАНД АНАНБУЗАРААС АВСАН АВИЛГЫН 2 БАЙШИНГ НЬ ХУРААЖ АВАХ НЬ ЗӨВ

Зочин
Зочин

УУЛ УУРХАЙГ ХУДАЛДСАН ЖИНХЭНЭ АВИЛГАЧ ДАА

Холбоотой мэдээ

Back to top button