ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн тойм, анализ

Алтны нөөцөөрөө Цагаан суваргын дараа орох "Хармагтай" дээр Монголын төр 34 хувиа эзэмшээгүй яваа

Монголын томоохон алт, зэсийн ордуудын нэгд зүй ёсоор тооцогддог "Хармагтай" ордод 1993 онд анх Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани хайгуул хийж илрүүлсэн бөгөөд 2002-2003 онд Роберт Фридланд анхны өрөмдлөгийн ажлыг эхлүүлсэн гэгдэж байсан билээ. Роберт Фридланд бол "Оюу Толгой"-н анхны өрөмдлөгийг хийсэн "Айвонхоу Майнз"-ын захирал.

Жилд 293 сая ам.долларын ашигтай 30 жил ашиглах боломжтой

Хайгуулын лицензийг 2002 онд “Айванхоу майнз” компани өөрийн охин компани “Оюут Улаан”-д шилжүүлсний тээр хойно 2013 онд Хармагтай ордын нөөц тогтоогдож, “Занаду Майнз” компани “А” ашиглалтын лицензийг нь эзэмших болсон.

  • Зэсийн нөөц: 1.6 сая тонн
  • Алтны нөөц: 4 сая унц (≈ 124 тонн)
  • Хүдрийн хэмжээ: 730 сая тонн
  • Өндөр агуулгатай бүс: 100 сая тонн (0.8% Cu-equivalent)
  • NPV (цэвэр өнөөгийн үнэ цэнэ): $930 сая
  • Жилд үйлдвэрлэх төлөв: 80,000 тонн зэс, 170,000 унц алт
  • Төслийн хамтрагч: Zijin Mining (50%)

Төслийн нөөц нь 730 сая тонн хүдэрт хүрсэн бөгөөд нийт 1.6 сая тонн зэс, 4 сая унц алт агуулагдаж байгаа нь анхаарал татахуйц. Үүнээс нэн чухал нь 100 сая тонн өндөр агууламжтай гол бүсэд 0.8%-ийн зэсийн эквивалент агуулагдаж байгаа нь "Занаду майнз"-ын хувьд "том загас".

Хамгийн сүүлд хийсэн техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийн судалгаагаар Хармaгтай төслийн өнөөгийн цэвэр үнэлгээ 930 сая ам.долларт хүрч, 890 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар жилд 293 сая ам.долларын EBITDA ашиг өгнө гэж тооцсон байна.

Төсөл жил бүр 80,000 тонн зэс, 170,000 унц алт олборлох бөгөөд нэг фунт зэсийн өртөг дунджаар 70 цент байх тооцоотой. Үйл ажиллагааны зардлаа 4 жилийн дотор нөхөж, 30 орчим жил ашиг өгөх төсөөлөлтэй. "Оюу Толгой" 2051 он хүртэл манай улсад 11.9 тэрбум буюу жилд ойролцоогоор жилд 440 сая орчим ам.долларын өгөөж өгнө гэж ярьдаг бол Хармагтайн өгөөж ч мөн энэ хэмжээнд хүрч болохуйц.

Хармагтай дээр Занаду майнз Хятадын компанитай хамтралын тохироогоо хийж байна

Хамгийн сүүлд, "Занаду майнз" компани Хармагтай төсөл дээр Хятадын уул уурхайн салбарт акулуудын нэг "Зижинь майнинг"-тай хамтарсан түншлэлийн компани байгуулсан бөгөөд 50/50 хамтралтай. Гэвч хэдхэн хоногийн өмнө Зижинь групптэй байгуулсан онцгой эрхийн гэрээгээ цуцалсан талаар The West Australian-д мэдээлсэн байв.

Хоёр талаас харилцан тохиролцоонд хүрч чадаагүй учир сунжирсан хэлэлцээрийн эцэст "Занаду майнз"-ын ТУЗ-аас Зижинь группийн тавьсан санал болох 25 хувийг худалдах саналаа буцаахаар болсон аж.

Учир нь хоёр компани санхүүжилт дээрээ тохироогүй байна. Иймд "Занаду майнз"-ын захирал Колин Мурхэд "Төслийг урагшлуулахад шаардлагатай санхүүжилтийн шийдэлд хүрэхийн төлөө хамтран ажиллахыг оролдох болно. Мөн Хармагтай төсөл дээр гуравдагч талуудтай хэлэлцээг дахин эхлүүлнэ" хэмээн хэвлэлд өгсөн яриандаа онцолжээ.

Зижинь групп хөрөнгө оруулалтаар Хармагтай төслийн цаашдын үйл ажиллагааны процесст оролцохоор болж, анхны хэлцлээр 11 сая хүртэлх австрали доллар болон нэмэлтээр 35 сая хүртэлх ам.долларыг үе шаттайгаар хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон байсан юм.

Ингээд процессийг ажиглавал, энэ том ордыг тойрсон хэлцлүүдэ ердөө хоёр том компанийн дунд өрнөж буй бөгөөд Монголын талын оролцоо огтоос байдаггүй.

“Занаду Майнз” компанийн Гүйцэтгэх захирал Колин Мурхед “ACB News”-ийн Бээжин дэх салбарын сэтгүүлчтэй ярилцах үедээ "Занаду компанийн ажиллаж буй, хамгийн амжилттай томоохон төслүүдийн нэг болох Монгол улс дахь алт зэсийн орд нь өөрөө Рио Тинто групийн томоохон ордтой ойролцоо байрладаг. Бидэнд тулгарч буй хамгийн том эрсдэл нь усны эх үүсвэр, томоохон техникүүд, Монголын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээн дээр тохиролцох юм. Эдгээр асуудлуудыг бид шийдвэрлэхээр ажиллаж байна. Засгийн газрын түвшний сайдтай уулаж, энэ асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг авахын тулд хэлэлцээ хийгдсээр байгаа" хэмээн энэ оны 1-р сард ярьсан байдаг.

Гэтэл Засгийн газар, УИХ дээр огт Хармагтайн асуудлыг сөхдөггүй.

Төр яагаад алт, зэсийн нөөцөөрөө гуравт жагсдаг Хармагтай дээр орж ирэхгүй байна вэ

Улс төрийн нюансыг нь харвал, Монголын төр уг төсөл дээр Тогтвортой байдлын гэрээ нэрийн дор 34 хувь эзэмшинэ гэж 2019 онд буюу УИХ-ын гишүүн Х.Баттулгыг ерөнхийлөгч байх үед нэг хөндсөн. Тухайн үед Д.Сумъяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдаар ажиллаж байхад Хармагтай ордын 34 хувийн асуудлыг түлхүүлж, Засгийн газарт оруулж ирж байв. Хармагтай нь зэс, алтны томоохон орд тул стратегийн ордод хамааруулах санаачилга эндээс гарч байсан ч төр оролцоод үлэмж ашиг хүртэхгүй тул роялти татвар авахаас өөр бодитой сонголт гарч ирээгүй.

Яг энэ 2019 ондоо Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж алтны роялти татварыг 2.5 хувь байсныг 5.0 хувь болгож нэмэгдүүлж байсан билээ. Харин дараахан нь Салхитын ордыг ахмадын зээлийг тэглэх "ажиллагаа" болгосон түүхтэй.

Өнөөдөр, Хармагтай нь стратегийн орд биш учир 34 хувийг төр эзэмших эрхзүйн зохицуулалт байхгүй төдийгүй төрийн оролцоо хязгаарлагдмал болчихсон. Өөрөөр хэлбэл өнөөдрийн хөндөгдөөд байгаа Баялгийн санд Хармагтай орохооргүй нөхцөлд байгаа гэсэн үг.

Монгол Улсын Засгийн газар зөвхөн стратегийн ач холбогдолтой гэж тодорхойлсон орд газруудад үндсэн хуулиар баталгаажуулсан онцгой оролцоотой байх эрхтэй байдаг. Харин Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу олборлолтын үйл ажиллагаа явуулж буй бүх уул уурхайн компаниуд олборлосон ашигт малтмалынхаа төрлөөс хамааран тодорхой хувиар роялти буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлнө.

Засгийн газрын түвшинд энэ асуудлыг лавлахаар "Лицензийг нь өгснөөс өөрөөр төр энд оролцоогүй" гэдэг тайлбар хэлдэг. Ингэхээр Монгол Улс уг ордыг стратегийн ордод авч байж Баялгийн сан болон дараагийн агуулгууд хөврөх юм.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
40 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 7, 2025 08:56

Архй дэндүү

Зочин
Зочин
5 сар 7, 2025 08:57

Рармагтайг зориуд гадныханд өгч байгаа

Зочин
Зочин
5 сар 7, 2025 08:57

Төр нь улсынхаа газар нутаг дээрх баялагаа удирдах эрхгүй болчихсон байхгүй юу

Зочин
Зочин
5 сар 7, 2025 09:00

Стратегийн орд биш учраас төр 34 хувиа эзэмшиж чадахгүй байгаам биш үү

Зочин
Зочин
5 сар 7, 2025 09:02

Улсын хуулиар д�##�айлгаж дийлэхгүй тийм томоор гадныханд �##�дчихсан байна гэсэн үг. Монгол Улсын газар нутаг дээр байгаа хэрнээ эздэд нь захирагдахаа байтлаа тэгж хувьчлагдсан байна

Зочин
Зочин
5 сар 7, 2025 09:06

Батзандан танаа ажлаа хийнэ үү. Эсвэл дийлэхгүй байна уу

Зочин
Зочин
5 сар 7, 2025 09:07

yaj ch hugjih geed baigaa uls yum

Зочин
Зочин
5 сар 7, 2025 09:09

39 ордуудын 34 хувийг төр авахад угаасаа асууд�##� гарч л таараа.

Зочин
Зочин
5 сар 7, 2025 09:14

Хармагтай гэж орд ийм том орд гэдгийг ард түмэн нь мэдэхгүй нийгмийн цөөхөн хэдэн томцууд нь мэдээд 30 жил болчихсон байгааг хэн ч анзаараагүй байгаа байхгүй юу

Зочин
Зочин
5 сар 7, 2025 09:17

zuv shdee uls turjuud baih yum bhgui shuudee mongol uls ard tumnihe yuman deer ezen suusan ni deer 30n ger bul garaa tat

Зочин
Зочин
5 сар 7, 2025 09:18

30n ger bul arai l huchtei baina turiin esreg lobbydoj chadaj baina

Зочин
Зочин
5 сар 7, 2025 09:18

mongoliin ard tumnii umch shuu ta nar garaa tat

Зочин
Зочин
5 сар 7, 2025 09:18

Яахуу дээ манай хэдэн сайд дарга нар сайн л ажиллаж байгаа шдээ харин ч өмнөх төр ббарилцмар аядаж түмний хөрөнгийг самарч байсан хүмүүсийн б�##�агийг үүрч яваа улсууд шүү

Зочин
Зочин
5 сар 7, 2025 09:18

zuvshdee mongoliin tur mongoliin baylagaa avah erhtei ter gadaaduudiin bugdiig ni z##luul

Зочин
Зочин
5 сар 7, 2025 09:19

ene neg heden gadaad unheer huchtei yumaa mongoloos bugdiig ni z##luul oyu tolgoigoo bas butsaaj av

Зочин
Зочин
5 сар 7, 2025 09:19

auinxo mainz rio tinto 2 iig z##luul

Зочин
Зочин
5 сар 7, 2025 09:22

gadnaas ircheed mongold ezen suusan garuudiig boliulah heregtei

Зочин
Зочин
5 сар 7, 2025 09:23

mongol tur mongoliinhoo baylagiig medeh buren erhtei shuu bitgii davar ene gadaaduud huuj yvuul

Зочин
Зочин
5 сар 7, 2025 09:28

mongol ard tumnii umch shuu

Зочин
Зочин
5 сар 7, 2025 09:29

kharmagtaig mongol tur ch bish mongol ard tumen hurteh erhtei

Зочин
Зочин
5 сар 7, 2025 09:32

gadaad arai l davraad ezen suugaad bgaag boliulah heregtei

Зочин
Зочин
5 сар 7, 2025 09:46

Хахууль

Зочин
Зочин
5 сар 7, 2025 09:51

Ард түмнээ дагздах гээд байна уу даа

Зочин
Зочин
5 сар 7, 2025 09:54

Том том ордуудыг бол яаж ч чадахгүй биздээ бараг

Зочин
Зочин
5 сар 7, 2025 10:10

Хөөцөлдөлгөө л хэрэгтэйдээ

Зочин
Зочин
5 сар 7, 2025 10:12

Төрийн байж байгаа царай нь л эндээ

Зочин
Зочин
5 сар 7, 2025 10:13

Алтангэрэл нэг ном гаргасан сурагтай байна тэрэндээрээ тайлбар хийсэн болуу

Зочин
Зочин
5 сар 7, 2025 10:15

Одоо байгаа ч тэр өмнө нь байсан ч тэр ялгаа байхгүй дээ бараг

Зочин
Зочин
5 сар 7, 2025 10:18

Битгий энэ хэдэн ямаануудыг өмөөрөөд бай

Зочин
Зочин
5 сар 7, 2025 10:43

Бүтэл нь �######�өөрөө л эргэх нь дээ

Зочин
Зочин
5 сар 7, 2025 10:46

өмнөх 30 жилийн б�##�гаа энэ хэд ч сайн үүрч байна даа

Зочин
Зочин
5 сар 7, 2025 10:47

Манай улсын том баялаг шүү. Гэтэл одоо хувь хүний х�##�аасанд эрхэнд байна гэсэн үг

Зочин
Зочин
5 сар 7, 2025 11:00

МАН засаг барьж бгаа үед ямарч ордоор оролдоод хэрэггүй

Иргэн
Иргэн
5 сар 7, 2025 12:32

Би чаднаа МАН-АН-Н мафиууд сүүлийн 30- н жилд улс орныг хувийнхаа эрх ашгийн төлөө дуусгасан шүү!!! Ашгүй зарим нь Мөнх гэж бодож байсан амьдр�##�аас буцаж Монгол улс цэвэрлэгдэж л бн!!! Одоо 30- жил болход МАН-АН-Н мафиуудын ихэнх нь шороонд булагдаж Монгол улс бохирдлоос ангжирах т�##�руугаа орох байх!

Зочин
Зочин
5 сар 7, 2025 12:46

ARD TUMNII OMCH

hurel
hurel
5 сар 7, 2025 13:58

Odoo bolio ter kanad ni bna uu mongol hen bna hen neesen ni ogt hamaagui ene uurhaig buu neelge bid ymar hogiin jalgand amidarch baigaamuu durtai neg ni uul uurhai neegeed sosorbaram shig miniihhhhh geed hutsaad bj bolohguishdee

ЗочинATG
ЗочинATG
5 сар 7, 2025 16:03

gonshignood bailgvi bvgdiin huraaj avah heregtei turvuuruu ard tvmenteigee niilj bvhvordoo ashiglahvestoi shvv

Зочин
Зочин
5 сар 7, 2025 19:41

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Зочин
Зочин
5 сар 7, 2025 22:20

Монголын газар нутгийг зараад дууссан шүүдээ !!! Эх оронтой гэж эндүүрч явнадаа �######�уул !!!

Зочин
Зочин
5 сар 8, 2025 12:11

34 гэчихжээ бас хэн тогтоогоод байгаа юм бэ. 70 хувийг нь монголчууд авах ёстой. Үгүй бол хөөж гарга. Яг оюу толгой болгох аргачл�##� байна

Холбоотой мэдээ

Back to top button