СПОРТ
Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг УАШТ-д найм дахиа түрүүлэв

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд үргэлжилж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 68 кг-ын тавдугаар тойрогт Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Насанбурмаа нар барилдлаа.
Тэд өнгөрсөн жил УАШТ-ий шигшээд өрсөлдөхөд С.Батцэцэг ялсан. Улмаар С.Батцэцэг ДАШТ-д барилдаад хүрэл медаль хүртэн, Токиогийн олимпын эрх авсан юм.
Энэ удаа О.Насанбурмаа өрсөлдөгчөө 9:0-ээр ялж байсан ч С.Батцэцэг шийдэмгий мэх хийн цэвэр ялав. Ингэснээр УАШТ-д найм дахиа түрүүлэх болзол хангалаа.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ясны бөх юм даа
Амжилт хүсье. Бэртэл гэмтэлгүйгээр бэлтгэлээ сайн хангаарай. Дээлийн чинь захыг чадлаараа мушгих болно.