ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана

Маргааш /2025.05.14/ НӨАТ-ын сугалааны тохирол явагдана. Эл тохиролд 2025 оны 04 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдах юм. Тохирлыг Боловсрол суваг телевизээр болон EБаримт цахим хуудас, гар утасны аппликейшнээр шууд дамжуулна.
Сугалааны урамшуулалд:
- Гурван орон таарвал /30,000-60,000 төгрөг/
- Дөрвөн орон таарвал /40,000-100,000/
- Таван орон таарвал /60,000-500,000 төгрөг/
- Зургаан орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
- Долоон орон таарвал /500,000- 10 сая төгрөг/
- Найман орон таарвал /5-30 сая төгрөг/
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.