УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Сэлбэ дэд төв"-ийн орон сууцны 2 тендер нэмэлтээр зарлагдаж, нийт төсөв 1.9 их наяд болов

Сэлбэ дэд төв орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын ажлыг гүйцэтгүүлэх 827 тэрбум төгрөгийн өртөгтэй хоёр тендер зарлагдсан тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Тухайлбал,  Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 158 га талбайд Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж буй. Сэлбэ дэд төвд нийт 10063 айлын 113 блок орон сууц барихаас 4362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах юм.

Мөн Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслөөр 47.530 ам.метр талбайд авто зогсоол барина. Гурван блок сургууль, таван блок цэцэрлэгтэй байна. 100 ортой эмнэлэг барьж, 152.650 ам.метр талбайд худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга, спорт цогцолбор, ногоон байгууламж, авто болон дугуйн зам, явган хүний замыг цогцоор нь шийднэ хэмээн үзээд буй юм.

Улмаар хоёр багц тендерийн хүрээнд 14 компани үнийн санал хүргүүлсэн ба дийлэнх нь Монголын Улсын бүртгэлийн системд 2024 оноос хойш бүртгүүлсэн, тендерт шалгарч байсан туршлагагүй байсан билээ. Тус агуулгаар бичсэн нийтлэлийг дараах линкээс унших боломжтой.


Тэгвэл нийт төсөвт өртгийг нь орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гаргаж буй Сэлбэ дэд төвийг орон сууцжуулахтай холбоотой хоёр багц тендер нэмж зарлагдлаа. Ингэснээр дөрвөн багц ажил нийт 1.9 тэрбум төгрөг болж байна гэсэн үг.

Багц-3

Өчигдөр буюу /2025-05-12/-ны өдөр тус тендер зарлагдсан ба төсөвт өртөг нь 616 тэрбум төгрөг байгаа юм. Үнийн саналыг ирэх сарын 18-ны өдөр хүртэл хүлээн авах юм байна. Тендертэй холбоотой дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой.

Багц-4

Өчигдөр буюу /2025-05-12/-ны өдөр тус тендер зарлагдсан ба төсөвт өртөг нь 491 тэрбум төгрөг байгаа юм. Үнийн саналыг ирэх сарын 18-ны өдөр хүртэл хүлээн авах юм байна. Тендертэй холбоотой дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тендертэйгээ зуур�##�дсаар байгаад хичнээн хугацаа �##�дах гээ вээ хотын дарга чигээрээ дайраа

Зочин
Зочин

Bagts 1 2 deer 30 terbumaar unetei sanal ugsun kompani yagaad shalgaruuldag yum bol

Холбоотой мэдээ

Back to top button