Нийгэм мэдээ

Үйл явдал: "Хэвлэл мэдээллийн хараат бус байдал-Эрх зүйн зохицуулалт” хэлэлцүүлэг болно

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин  есдүгээр сарын 4-9-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. 

10:00 цагт: Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэнэ. Энэ талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар СТӨ-нд мэдээлэл өгнө. Утас: 99127029

-12:00 цагт: "Хэвлэл мэдээллийн хараат бус байдал-Эрх зүйн зохицуулалт” хэлэлцүүлэг Хэвлэлийн хүрээлэн мэдээллийн төвд болно.

-Уран бүтээлч Г.Логийразын “Шавраас дижитал хүртэл” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.


-Уран бүтээлч Н.Алтанцэцэгийн “Шивнээ”  үзэсгэлэн "Б Контемпорари" арт галерейн танхимд дэлгэж байна.

-Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн галерейд гарч байна.

-"Хүрээлэн буй Хязгааргүй” уран бүтээлийн үзэсгэлэнг "NM tower"-т толилуулж байна. 

-"Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүрэгт 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button