УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Өвөрхангайн Арвайхээр сум ₮120 саяар түүхэн кино хийлгэнэ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргын тамгын газраас 120 сая төгрөгөөр түүхэн бүтээл хийлгэх тухай тендер зарласан байна.

Тендерт тусгагдсан 120 сая төгрөгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гаргахаар төлөвлөжээ. Зорилго нь Арвайхээр хот үүсэн байгуулагдсаны түүхт 300 жилийн ойг угтан Арвайхээр хотын 300 жилийн түүхэн хөгжил, соёлын өв, оршин суугчдын амьдрал, уламжлал, хөгжил дэвшлийг бодитоор харуулж, хойч үе болон олон нийтэд таниулах, олны хүртээл болгох аж.

Киног бүтээх ажлын хүрээнд дараах үр дүнд хүрсэн байна. -

  • Арвайхээр хотын 300 жилийн түүхэн баримтат киноны зураг авалтыг газар дээр нь авч, бүрэн хэмжээний баримтат кино бүтээсэн байна.
  • Хотын үүсэл, түүхэн хөгжил, онцлох үе шатууд, түүхэн хүмүүс, алдартнууд, соёлын өв, уламжлал, орчин үеийн Арвайхээр, иргэдийн дурсамж, амьдралын хэв маяг, байгаль, газарзүйн онцлог, байршил, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг харуулсан байх
  • Мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах, оролцуулах,
  • Зохиогчийн эрхийг зөрчихгүй байх, ашигласан мэдээ, материалын эх үүсвэрийг дурдах,
  • Зураг авалтыг чанарын өндөр түвшинд авч, мэргэжлийн түвшинд найруулга, эвлүүлгийг хийх Гүйцэтгэх багт тавих шалгуур Мэдээллийн нууцлал ба үр дүн Ажил гүйцэтгэх хугацаа, тайлангийн
  • Кино үргэлжлэх нийт хугацаа 60 минутаас багагүй байх
  • 4 улирлын зураг авалт хийнэ. Хураангуйг 2 нүүрээс ихгүйгээр бэлтгэн ирүүлэх ба гэрээ байгуулсан тохиолдолд захиалагчийн саналыг тусгана хэмээжээ.

Шалгуурын хувьд,

  • Кино хийх мэргэжлийн баг бүрдүүлсэн байна.
  • Баримтат кино, контент хийж байсан туршлагатай байх. 15- аас доошгүй бүтээлийн жагсаалт ирүүлэх
  • Мэргэжлийн хүний нөөцөөр хангагдсан байх /сэтгүүлч, найруулагч, зураглаач, дууны найруулагч /2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Баримтат киноны студитэй байх
  • Бүтээлүүдийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, агуулга санааг урьдчилсан байдлаар боловсруулсан байх
  • Нэг жил тухайн аж ахуй нэгж дээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх
  • Хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх /татвар, НДШ, банк санхүү
  • Дүрс бичлэгийн формат Full HD /Standart 1080p, Resolution 1920x1080, Aspect ratio 16:9/ -Дуу бичлэгийн формат 192 kbit/s байх гэж тусгасан байна.

Уг тендерийн материал хүлээн авах хугацаа ирэх сарын 04-ний өдөр дуусна. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харах боломжтой.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 14, 2025 10:06

Киногоо хийхдээ намайг зөвлөхөөрөө аваарай хамгийн гол нь танай Өвөрхангайхан хүний юмыг хэлэхгүй авдаг нэг муу зантай хүмүүс үүнийг л сайн тусгаж өгөөрэй.

Холбоотой мэдээ

Back to top button