Шивээхүрэн-Сэхэ боомтоо холбох хэлэлцээрийг өнөөдөр үдээс хойш хийнэ

Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр /2025.05.14/ болж байна. Энэ ажил гараанаас гарснаар дараагийн боомтуудын ажил эхлэхээр хүлээгдэж байгаа юм.
Тухайлбал, өнөөдрөөс Шивээхүрэн-Сэхэ боомтыг эхлүүлэх ажилдаа орно.
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн ажиллагааны үеэр үг хэлэхдээ "Шивээхүрэн-Сэхэ боомтоо холбох хэлэлцээрийг өнөөдөр үдээс хойш хийнэ" гэж мэдэгдлээ.
Мөн Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтуудыг урт хугацааны төлөвлөлтөд оруулах ажлыг өнөөдөр хамт ярилцана. Үлдсэн төслүүдээ хөдөлгөхийн төлөө хатуугаас хатуу зарчим барина" хэмээсэн байна.
Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 2023 оны тавдугаар сард эхлүүлсэн. Уг төмөр зам ашиглалтад орсноор Шивээхүрэн боомтын нүүрсний экспорт 2 дахин нэмэгдэж жилдээ 20-25 сая тн нүүрс экспортлох боломжтой гэсэн тооцоолол бий.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАШ САЙН БНА ДАА .
ОЮУН-ЭРДЭНЭ АЖЛАА САЙН ХИЙЖ БНА