Нийгэм мэдээ

Өнөөдөр 23:28 цагаас эхэлж сар таван цагийн турш бүтэн хиртэнэ

Аргын тооллын 9 сарын 7, Адьяа гараг. Билгийн тооллын 15, Чөдөр одтой , шарагчин туулай өдөр.

Өдрийн наран 6 цаг 19 минутад мандан, 19 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.

Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Цагаан шүүдэр буух өдөр (18ц 22м). Сар бүтэн хиртэнэ, 09/07-ны 23:28-аас 09/08-ны 04:55 хооронд 5 цаг 27 минут үргэлжлэх ба оргил үе нь 09/08-ны 02:11-д харагдана.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Nandia
Nandia

Би харсан шүү аймар гоё байсан

Last edited 9 Сар Өмнө by Nandia

Холбоотой мэдээ

Back to top button