Эдийн засгийн мэдээ

Экспорт өмнөх оны мөн үеэс 14.1 хувиар буурсан байна

Монгол Улс 2025 оны эхний 4 сард нийт 135 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.8 тэрбум ам. долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 4.2 тэрбум ам. доллар, импорт 3.6 тэрбум ам. долларт хүрч, тэнцэл 683.2 сая ам. долларын ашигтай гарчээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 562.0 (6.7%) сая ам.доллар , экспорт 695 .0 (14.1%) сая ам.доллар, тэнцэл 827. 9 (54.8%) сая ам.доллароор тус тус буурч, импорт 132 .9 (3.9%) сая ам.доллароор өссөн байна.

Экспорт 2025 оны эхний 4 сард өмнөх оны мөн үеэс 695.0 сая ам. доллароор буурахад нүүрс 1.2 тэрбум ам.доллар, боловсруулаагүй газрын тос 25.5 сая ам.доллар, хонь, ямааны мах 20.2 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 13.5 сая ам.доллар, мал амьтны самнасан үс, хялгас 10.5 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин зэсийн хүдэр ба баяжмал 501.8 сая ам.доллар, жоншны хүдэр, баяжмал 32.5 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 31.2 сая ам.доллароор өссөн байна.

Импорт өмнөх оны мөн үеэс 132.9 сая ам. доллароор өсөхөд суудлын автомашин 109.5 сая ам.доллар, тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги 20.4 сая ам. доллар, гар утас 15.9 сая ам.доллар, согтууруулах ундаа 9.9 сая ам.доллар, тунгаар савлагдсан эм 6.2 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин нийтийн тээврийн хэрэгсэл 40.9 сая ам.доллар, автобензин 20. 6 сая ам.доллароор буурсан байна.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button