Найдаж байсан ажлын хэсэг Нарансэвстэйг нээвэл ашигтай хэмээн дүгнэчихэв үү

Намрын чуулган завсарласан хугацаанд ажиллана, дүгнэлтээ гаргана, аль болох тухайн газарт нь очиж ажиллана гэж мэдэгдсэн ажлын хэсгийнхэн Нарансэвстэйн асуудал хөдөлсөнгүй юу?
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ирэх долоо хоногт Нарансэвстэйн боомтыг нээх нь зүйтэй, судалж үзвэл бүхий л талаар ашигтай байна гэх дүгнэлтийг УИХ-д оруулж ирнэ гэх мэдээлэл нутгийнхны чихэнд хүрчээ.
Тухайлбал, боомтыг нээвэл эдийн засгийн коридор бий болохоос гадна сэргээгдэх эрчим хүч, өнгөт металын үйлдвэрлэл, бүр хөдөө аж ахуй, нарийн ногооны тариалалт ч хийх боломжтой гэж өргөн утгаар дүгнэсэн гэх мэдээлэл байна.
Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулахаар иргэдийн гарын үсэг цуглаж, энэ дагуу ажлын хэсэг байгуулагдсан.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хувьд 2025.01.01 гэхэд боомтыг нээе гэсэн тогтоолын төсөл өргөн бариад буй.
Энэ хоёроос өөр арга замаар асуудал хэлэлцэгдэх аргагүй. Тэгэхээр нэг бол Б.Пүрэвдоржийн тогтоолын төслийг хэлэлцэнэ. Эс бол ажлын хэсэг “Нээх нь зөв” гэсэн дүгнэлт гаргасан болж таарах гээд байгаа юм.
Ажлын хэсгийг Ж.Бат-Эрдэнэ гишүүн ахалж, Б.Батбаатар, Б.Баярбаатар, Х.Золжаргал, Э.Болормаа нар багтсан.
Баялгийн сан, стратегийн орд зэрэг олон том сэдвийн зэрэгцээ уг ажлын хэсэг хангалттай төвлөрч ажиллаагүй дүр зураг бий. Харин сүүлийн үед “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, алтын олборлолтыг нэмэгдүүлнэ, үүний тулд хил орчмын алтыг олборлох нь зүйтэй гэсэн байр суурь ч дэвшигдэх болсон. Энэ хүрээнд асуудал хурдаа авав уу? гэсэн эргэлзээ ч байна. Учир нь Нарансэвстэйн боомтын ойролцоох тусгай хамгаалалттай газар нутагт Талын мэлтсийн томоохон алтны орд бий юм.
Юутай ч дараа долоо хоногт хэлэлцэнэ гэх Нарансэвстэйн боомтын асуудал яг хэрхэн, аль субъектээс орж ирэх нь анхаарал татаж үлдлээ. Бид эргэн мэдээлэх болно.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
odoo altnii une ussun baigaa ene ued bol ashigtai shuu
mongol taldaa 50% iig ni avah heregtei ene ordiig ulsad burtgehdee 9dahin bagaaar burtegsen ni hurtel asuudal tai shuu
манай т�##� хувь эзэмших хэрэгтэй
тэгээд монгол т�##�аас хувь эзэмшихгүй гэсэн үгүү
монгол т�##�аас гадныханд ажиллаж байгаа хүнийг олох хэрэгтэй
Нарансэвстэйг нээвэл ашигтай шүү ! Говь-А лтайн Дам бийжаагийн тоодгорууд л бие биенээсээ харамлаад л хачин хачин юм яриад байгаам !
МАН-ын хүн авсан, эзэн суусан бол ямар ч хэл ам гарах ааргүй л юм ш дээ !
mongoliin esreg ajilaad baiga humuusiid shiitgeh heregtei yaj altniih ni nuutsiig 9dahin baga ntr gej burtegdeg bainaa
jombogonuud zugeer bgaarai
Тэгвэл ч ёстой жагсана шүү?
Нарансэвстэйг нээгээд хэнд ашигтай вэ? Ард түмэнд лав биш. Алт ухаад хэн хожих вэ? Ард түмэн лав биш. Ил газраа ухаж дуусаад одоо нутгтйн үлдсэн 21% тусгай хамга�##��##�ттай газарт шунаж эхэллээ. Дараа нь ард түмний карман л ухах үлдэнэ тэгээд бүрэн дампуурах байхдаа.