Эдийн засгийн мэдээ

ҮСХ: Хонины ястай мах 203 төгрөгөөр буурч 17,274 төгрөг болсон

Нийслэлд 2025 оны тавдугаар сарын 12-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 0.7 хувиар өссөн бол, харин өмнөх долоо хоногоос 0.1 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, өмнөх долоо хоногоос

  • Алтан тариа нэгдүгээр гурил кг тутамдаа 8 төгрөгөөр өсөж 2257
  • Атар талх 8 төгрөгөөр өсөж 2583
  • Хар талх 8 төгрөгөөр өсөж 2461
  • Үхрийн ястай мах кг тутамдаа 40 төгрөгөөр өсөж 20243
  • Үхрийн цул мах кг тутамдаа 80 төгрөгөөр өсөж 23405
  • Адууны ястай мах кг тутамдаа 171 төгрөгөөр өсөж 13792
  • Тараг 7 төгрөгөөр өсөж 4281
  • Ургамлын тос литр тутамдаа 46 төгрөгөөр өсөж 6951
  • Лууван кг тутамдаа 289 төгрөгөөр өсөж 3613
  • Байцаа кг тутамдаа 24 төгрөгөөр өсөж 3210
  • Хүрэн манжин кг тутамдаа 161 төгрөгөөр өсөж 4432
  • Сонгино кг тутамдаа 273 төгрөгөөр өсөж 4444 төгрөг болсон байна.

Харин алтан тариа дээд гурил 22 , хонины ястай мах 203, ямааны ястай мах 328 төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button