"Z" үеийнхний сэтгэл зүйн онцлогийг 95 саяар судална

Үндэсний хөгжлийн хүрээлэнгээс 95 сая төгрөгөөр Generation Z үеийнхний сэтгэл зүйн онцлогийг судлах тухай тендер зарлажээ.

Зорилго, ач холбогдлын хувьд, 1997-2010 онд төрсөн "Generation Z" үеийн залуучуудын сэтгэл зүйн онцлог болон зан төлөв, ажилд хандах хандлагыг судалж, суурь судалгааны сан бүрдүүлэхэд чиглэнэ. 2040 он гэхэд нийт хөдөлмөрийн зах зээлийн 43 хувь нь "Generation Z" үеийнхэн бүрдүүлэхээр хүн амын төсөөлөл байгаа учраас тэдний сэтгэл зүйн онцлог, зан төлөв, хандлагын талаарх судалгаа чухал ач холбогдолтой аж.
Судалгааны ажил гүйцэтгэгчид тавигдах шаардлага: Судалгааны ажил гүйцэтгэгч нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу татвараа тайлагнадаг хуулийн этгээд байх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Багийн бүрэлдэхүүн хамгийн багадаа 5 судлаач байх ба 4-өөс доошгүй судлаач нь мэргэжлийн сэтгэл зүйч, социологич, сэтгэл судлаач байх,
- Судалгааны багийн ахлагч нь их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 15-аас дээш жил ажилласан, олон улсын төсөлд багийн ахлагч, судлаачаар ажиллаж байсан ажлын туршлагатай, докторын зэрэгтэй байх;
- Багийн гишүүд нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр олон улсын итгэмжлэгдсэн боловсролын байгууллагад магистр буюу түүнээс дээш түвшний боловсролын зэрэг хамгаалсан байх.
- Багийн гишүүд их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан, үндэсний болон олон улсын төсөлд судлаачаар ажиллаж байсан ажлын туршлагатай байх хэмээн заажээ.
Тухайн тендерийн нийт санхүүгийн эх үүсвэрийн уг байгууллага урсгал төсвөөсөө гаргахаар төлөвлөсөн байна. Материал хүлээн авах хугацаа тавдугаар сарын 21-ний өдөр хүртэл үргэлжлэх аж. Тендерийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш гунигтай суд�##�гаа гарна!!! Зөвхөн хар амиа бодсон тийм үе ирж байгаа!!! Монголчуудыг оюун санааны хувь ханг�##�ттай хорлосон МАН-АН-Н мафиууд төр сөнөсөн цагт магадгүй Монгол улс мандан бадрахын харж магадгүй!!!