УЛС ТӨР

Хар тамхитай тэмцэх асуудалд Засгийн газар анхаарна

Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хороо энэ оны 1-р сарын 15-ны өдрийн хуралдаанаараа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос үүдэлтэй нийгэмд  учирч байгаа аюул занал, урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Хууль зүй дотоод хэргийн сайд болон холбогдох байгууллагын мэдээллийг сонссон билээ.

УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг үндэслэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг уг тогтоолын төсөлд тусгасан байна. Өчигдөр тус байнгын хорооны хуралдаанаар хар тамхины хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх асуудал учир Засгийн газарт хугацаатай үүрэг чиглэл өгөх долоон заалт бүхий тогтоолын төслийг боловсруулсныг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Мөн шинэ төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлт нэмэгдэж байгаа учир Монгол Улсад хориглосон, хязгаарласан, хяналтад байлгавал зохих, Монгол Улсын олон улсын гэрээний жагсаалтад ороогүй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөл бодисын жагсаалтыг шинэчлэх, бүртгүүлэх, хяналтад авахыг тогтоолд тусгажээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
haha
haha

ter har tamhitai temtseh alban haagdaasaa gentiin soril ehleed avaach.tegeed buren bureldhuuneer ni z##luulaad shine humuuseer zohion baiguulahgui bol ahits devshil nee heltesees garahgi mongol uls bbuur l har tamhind huuhed zaluus mini ortsgooj baina.naad heltes chin yag temcej bainauu gedeg ih asuudal shuu.

Back to top button