Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 55, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн УАШТ Спортын төв ордонд дөрвөн өдөр үргэлжлэн, өнөөдөр дуусав. Тэмцээнд “Аварга”, “Алдар”, “Хүч”, “Хилчин”, “Женко”, “Хасу мегастарс” зэрэг 27 байгууллагын 320 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд зодоглов. Өнөөдөр буюу тэмцээний сүүлчийн өдөр медаль хүртсэн тамирчдын талаар бид өмнө нь МЭДЭЭЛСЭН.

Өнөө жил УАШТ-д багийн дүнгээр эрэгтэйчүүдийн ангилалд Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо тэргүүлж, Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай “Хасу мегастарс” клуб удаалж, “Хангарьд” спорт хороо гуравдугаар байрт шалгарав.

Эмэгтэйчүүдийн ангилалд мөн “Алдар” спорт хорооны бөхчүүд тэргүүлж Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, Азийн наадмын аварга Г.Наранчимэг дасгалжуулагчтай “Хилчин” спорт хороо хоёр, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клубийнхэн гуравдугаар байр эзэллээ.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.