ЭРЭН СУРВАЛЖЛАХ

Хэргийн мөрөөр: Ачааны зориулалттай өргөгч дээр 11 ажилтнаа гаргаж гурвынх нь аминд хүрсэн "Чандмань-Уушир" ХХК

Ховд аймагт хоёр хоногийн өмнө буюу /2025-05-17/-ны өдөр "Чандмань-Уушир" ХХК-ийн барьж байсан 40 айлын орон сууцны барилгын подем тасарснаар гурван хүн амиа алдаж найман хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай бид өмнө мэдээлсэн.

Энэ талаар ЦЕГ-аас “Тус хэрэг /2025-05-17/-нд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Барилгын талбайд 11 хүн осолдсоноос гурав нь нас барсан, найм нь тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн. Одоогоор тухайн хэргийг Ховд аймгийн цагдаагийн газраас шалгаж байна" гэх мэдээллийг өгсөн.

Харин Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн жижүүр эмчээс уг найман хүний биеийн байдлын талаар тодруулахад "Барилгын талбайн ослын улмаас гэмтсэн найман хүн манай эмнэлэгт тавдугаар сарын 17-ны орой ирсэн. Одоогоор хоёр хүнийх нь биеийн байдал муу, сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Харин зургаагийнх нь биеийн байдал хэвийн болсон бөгөөд гэмтлийн тасагт буй. Бусад дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байна" гэв.

-Барилгын талбайд ХАБ-ын ажилтан байсан, аюулгүй байдлыг хангаж, зааварчилгаа өгөөд гаргасан-

Бид цааш хэрэг гарсан барилгын ажлыг гүйцэтгэж байсан "Чандмань-Уушир" ХХК-аас осол гарсан шалтгаан, хөдөлмөр хамгааллын талаар тодруулга авсан юм. Ингэхэд "Уг хэрэг тавдугаар сарын 17-ны өдрийн 16-17 цагийн орчимд гарсан. Тодруулан хэлбэл подем дээрээс 11 ажилтан маань унасан харамсалтай явдал боллоо. Барилгын подем гэдэг нь ачааны өргөгч юм. Уг нь хүн тэр дээр гарах ёсгүй.

Барилгын талбайд ХАБ-ын ажилтан байсан, аюулгүй байдлыг хангаж, зааварчилгаа өгөөд ажилд нь гаргасан. Гэтэл ийм үйл явдал болчихлоо. Тухайн 11 хүний хувьд бүгд эрэгтэй манай байгууллагад 2-10 жил ажилласан хүмүүс байсан" хэмээсэн юм.

11 ажилтан нь ачааны өргөгчөөс унаж осолдсон "Чандмань-Уушир" ХХК-ийн мэдээллийг судалж үзье.

Opendata-д буй мэдээллээс харахад уг компани 2013-04-02-нд байгуулагдсан. Бэгзийн Мөнхсайхан гэх хүний хувь эзэмшилд байдаг компани аж. Үйл ажиллагааны хувьд Барилгын материалын худалдаа, Гадаад худалдаа, Барилгын засвар, засал чимэглэл,  Газар тариалан эрхлэх гэх дөрвөн чиглэлтэй хэмээн бүртгүүлж. Байгууллагын хаяг нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, тендерт шалгардаг байршил нь Баруун аймаг.

Тендерийн дата мэдээллээс харахад 2018-2023 оны хооронд Баян-Өлгий, Ховд аймгуудад нийт 14.1 тэрбум төгрөгийн өртөгтэй долоон барилгын ажлыг гүйцэтгэсэн байна. Тухайлбал,

  1. 2018 оны дөрвөн сард 1.2 тэрбум төгрөгөөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумд 125 ортой цэцэрлэгийн барилга
  2. 2018 оны зургаан сард Ховд аймгийн Дуут суманд 1.3 тэрбум төгрөгөөр 300 суудалтай Соёлын төвийн барилга
  3. 2019 оны хоёр сард Баян-Өлгий аймгийн Булган суманд 1.7 тэрбумаар бага сургуулийн барилга, спорт заалны барилга
  4. 2020 оны гурван сард Баян-Өлгий аймгийн Булган суманд 500 сая төгрөгөөр 30 ортой сургуулийн дотуур байрны барилга
  5. 2022 оны зургаан сард 2.4 тэрбумаар Ховдын Жаргалант суманд кино театрын барилга
  6. 2022 оны есөн сард 2.5 тэрбумаар Баян-Өлгий аймгийн Өлгий суманд Өлгий нисэх буудлын өргөтгөлийн барилга
  7. 2023 оны долоон сард 4.5 тэрбум төгрөгөөр дахин Баян-Өлгий аймгийн Өлгий суманд Өлгий нисэх буудлын өргөтгөлийн барилгыг барьж гүйцэтгэсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 19, 2025 08:43

ийм хайнга газрын дарга нар хаа сайгүй

Зочин
Зочин
5 сар 19, 2025 08:52

даргыг нь шоронд хийгээчээ

Эрэмгий
Эрэмгий
5 сар 19, 2025 09:04

Троссыг зохих хугацаанд ш�##�гаж солих хэрэгтэй л байсан байх даа.Хайран эрдэнэт хүний �##�тан амь

Зочин
Зочин
5 сар 19, 2025 10:06

Ачаа ачих зориул�##�ттай хөдөлмөр хамга�##�лын зааварчилгаа өгөөд гаргасан гэж хэлж байна тэгэхээр ажилчдын буруу болгохнээ

Иргэн
Иргэн
5 сар 19, 2025 10:13

Өргөх техникийн троссыг байнга ш�##�гаж үзлэг үйлчилгээ хийж байх мөн даац хэтрүүлэхгүй байх ёстой!!! Монголчуудын хэнэггүй з�##�хуу зан аюултай!!!

Зочинзочин
Зочинзочин
5 сар 19, 2025 10:25

Зааварчилга өгсөн гэж өөрсдийгөө хамга�##�ж гарын үсэг үзүүлэх ч яахав. Техникийн бүрэн бүтэн байд�##�, ажлын стандарт, норм, дэг журмыг хэн сариулж хян�##�т тавьж, удирдах ёстой юм. Хөдөлмөр хамга�##�лын хувцасны ханг�##�т, хориглох үйлдэл гээд олон юм бий дээ.

Зочин
Зочин
5 сар 19, 2025 12:35

БАРИЛГА НЬ НИЙСЛЭЛД БАРИГДДАГ БАРИЛГЫН НЭГ Л ТАНИЛ ДҮР ЗУРАГ ХАРАГДААД БАЙХЫН. ХЭНТЭЙ ХАМААРАЛТАЙ БАЙЖ БОЛОХ ТААРАХ УУ. НЭГ УУРТАЙ НӨХӨР БАЙДАГ ДАА. ТЭР БОЛ ХҮН АЛНА ДАА. УУРТАЙ ЮМ ЧИНЬ.

Иргэн
Иргэн
5 сар 19, 2025 14:38

Zaavchilgaa ugdug bish baingin ajlin talbaid zogsoj bh yostoi

Иргэн
Иргэн
5 сар 19, 2025 14:51

Яармагт нээх олон барилга бариад байгаа компанийн дүр харагдаж байх юм.бушуу туулайн үлгэр давтагдах вы

Зочинолдо
Зочинолдо
5 сар 19, 2025 15:35

аяяяяа монгол з�##�уусыг хяаруулжээ хайран амь

Зочин
Зочин
5 сар 19, 2025 16:01

5хан давхар барилгын дээш гарах гэж зориул�##�тын бус подем дээр бөөнөөрөө гарсан хамга�##��##�тгүй хэнэггүй ажилласан ажилчдад бас буруу байгаа л байх .

Зочин
Зочин
5 сар 19, 2025 17:00

Харамс�##�тай. Дэндүү хайнга ажиллаж хүний аминд хүрдэг барилгын компаниудыг ш�##�га. Мөнгөний төлөө биш хүний төлөө ажилла

Irgen
Irgen
5 сар 19, 2025 18:40

Bid ajil hiij chadahguee,
Hujaanuud iig avchirch ajilluulj,
Yun mega tusul heregjuuleh ajillah huch bgaa ch geh shig yu ch chadahgui bj

Уншигч
Уншигч
5 сар 20, 2025 09:13

МАНАЙХАН ИЙМ Л ХЭНЭГГҮЙ ХҮМҮҮС ХАЙРАН ЗАЛУУС

Уншигч
Уншигч
5 сар 20, 2025 09:14

Дарга ямар буруутай юм хувь хүмүүсийн хариуцлагагүй үйлдэл бишүү

Зочин
Зочин
5 сар 20, 2025 13:05
Reply to  Уншигч

Яагаад буруугүй байдаг юм. Хүний амь эрсдээд байхад бариулж байсан барилгад хян�##�т тавих ёстой юм бишүү? Ядаж нас барсан хүмүүсийн ар гэрийхэнд нь эмгэнэл илэрхийлж уучл�##�т гуйх ёстой байх. Хайран сайхан з�##�уус????

Last edited 21 Өдөр Өмнө by Зочин

Холбоотой мэдээ

Back to top button