Нийгмийн

Уул уурхайн бирж дээр коксжих болон эрчим хүчний нүүрсний арилжаа муу байна

5-р сарын хоёр дахь долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нүүрсний арилжаа муу хэвээр байна.

“Энержи ресурс”, "Эрдэнэс Тавантолгой" компанийн зүгээс хэд хэдэн удаагийн баяжуулсан коксжих нүүрс болон баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс, дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс, эрчим хүсний нүүрсийг тус тус 5-р сарын 10-аас хойш арилжааны санал гаргасан ч худалдан авагч талаас санал ирүүлэлгүйгээр арилжааг хаасан байна.

Харин “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тус тус 52 хувийн төмрийн хүдэр, 22.35 хувийн зэсийг агуулгатай баяжмал арилжаалсан бол Хятадын хөрөнгө оруулалттай “Хангад Эксплорэйшн” ХХК баяжуулсан сул коксжих нүүрс хоёр удаагийн арилжаагаар борлуулжээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
5 сар 19, 2025 12:03

Оросд мөн адил. Азийн нүүрс худ�##�дан авдаг Хятад, Япон зэрэг оронд хэрэгцээ үлэмж хэмжээгээр буурч байгаа нь нөлөөлж байна.

Холбоотой мэдээ

Back to top button