Израил Газын зурвас руу хоол хүнс оруулна гэж мэдэгдлээ

Израил Газын зурваст тавьсан бүслэлтээ зөөлрүүлж, хязгаарлагдмал хэмжээний хүнс оруулж эхэлнэ гэж Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн тамгын газар ням гарагт /2025.05.18/ мэдэгджээ. Уг мэдэгдлээс өмнө Израилын зэвсэгт хүчин Газын зурвас хойд болон өмнөд хэсэгт хуурай газрын өргөн цар хүрээтэй цэргийн үйл ажиллагаа явуулж эхэлнэ хэмээсэн юм.
Гуравдугаар сард гал зогсоох хэлэлцээ нуран унасны дараа Израил Газын зурвасыг бүслэж, хоол хүнс оруулахыг хориглосон. Хоол хүнс оруулахгүй байгаатай холбогдуулан өлсгөлөн үүсэх эрсдэл нэмэгдэж байгааг олон улсн анхааруулсан юм.
НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн албаны дарга Том Флетчерийн хэвлэлийн төлөөлөгч Эри Канеко хэлэхдээ Израилын эрх баригчид тусламжийг хязгаарлагдмал хэмжээтэй үргэлжлүүлэх талаар холбогдсон гэжээ. Газар дээрх нөхцөл байдлыг харгалзан үүнийг хэрэгжүүлэх логистикийн талаар хэлэлцээг хийж байгаа хэмээсэн байна.
Хамас, Израил хоёр гал зогсоох тохиролцоонд хүрэхээр Катарын нийслэл Дохад хэлэлцэж буй. Тэрхүү хэлэлцээгээр ямар нэгэн ахиц дэвшил гараагүй гэж хоёр тал мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.