Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын сонгууль: И Жэ Мён 50.2 хувийн рейтингтэй тэргүүлж байна

БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль зургаадугаар сарын гурванд явагдана. Санал асуулгаар сөрөг хүчний Ардчилсан намаас сонгуульд дэвшиж буй И Жэ Мён 50.2 хувийн рейтингтэй бусдыгаа тэргүүлж байгаа аж. Харин Ардын хүч намаас нэр дэвшиж буй Ким Мүн Сү 35.6 хувийн рейтингтэй байгаа юм. Шинэ реформ намын нэр дэвшигч И Жүн Сеок 8.7 хувьтай гуравт жагсчээ.

Зөвхөн тэр хоёр өрсөлдвөл И Жэ Мён 54.3 хувь, Ким Мүн Сү 40.4 хувийн санал авах төлөвтэй байна. Харин И Жэ Мён, И Жүн Сеок хоёр л өрсөлдсөн байвал тус тус харгалзан 51.4 хувь, 30 хувийн санал авах төлөвтэй байгаа юм. Санал асуулгад оролцсон хүмүүсээс одоо дэмжиж буй нэр дэвшигчээ үргэлжлүүлэн дэмжих эсэхийг асуухад 82.3 хувь нь тийм гэж хариулсан байна.

Эх сурвалж: Yonhap News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 19, 2025 21:49

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Холбоотой мэдээ

Back to top button