Гадаад мэдээДЭЛХИЙ

Британи уулчин Эверест рүү 19 удаа гарч рекорд тогтоолоо

Британи уулчин ням гарагт /2025.05.18/ Эверестийн оргил руу 19 дахь удаагаа авирч, шерпа бус авирагч хамгийн олон удаа тус оргил руу гарсан өөрийн амжилтаа шинэчилжээ. 51 настай Кентон Күүл бусад уулчдын хамт Эверестийн оргил буюу 8849 метрийн өндөрт гарсан байна.

Күүл анх 2004 онд Эверестийн оргилд анхны удаа гарсан юм. Тэр цагаас хойш тэрбээр бараг жил болгон Эверест рүү авчирсан байна. 2014 онд 16 шерпа хөтөч цасан нурангид дарагдаж амь үрэгдсэний улмаас Эверест руу авирч чадаагүй. 2015 онд газар хөдлөлт болж, 19 хүн амь алдсаны улмаас авиралт хийхээ цуцалжээ. Коронавирусийн улмаас 2020 оны авиралтын улирал цуцлагдсан тул тэр мөн авирч чадаагүй юм.

Зөвхөн Непал шерпа нар л Күүлээс олон удаа Эверестийн оргил руу гарсан. Шерпа Ками Рита 30 удаа Эверест руу авирч, хамгийн олон удаа тус оргил руу гарсан рекордыг эзэмшдэг байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button