УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УБТЗ-ын ₮1.3 тэрбумаар суудлын 5 автомашин авах тендер дахин зарлагдлаа

Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 1.3 тэрбумаар суудлын автомашин худалдан авах тухай тендер зарласан байна.

Тодруулбал, дээрх өртгөөр туулах чадвар сайтай автомашин дөрвийг, том оврын автомашин нэгийг авна хэмээсэн байна. Ингэхдээ том оврын нэг машины өртөг 190 сая, туулах чадвар сайтай дөрвөн автомашин 937 сая байхаар тусгасан байна. Тооцоолон үзвэл нэг суудлын машины өртөг 234 сая төгрөг байх аж.

Санхүүжилтийн эх үүсвэрийг УБТЗ өөрийн хөрөнгөөсөө гаргах ба тусгагдсан нийт өртөг бүгд энэ онд санхүүжих юм байна. Тендерийн материал хүлээн авах хугацаа ирэх сарын 09-ний өдөр дуусах юм. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
5 сар 20, 2025 12:28

saikhan hilux uud 157saya geed toyota d bhad ajliin zoriulaltaar yun unetei mashin avdag yum? er ni ene tumnii mongoor lux angilliin mashin unah hereggui l yum bgaa yum. japan shig tag standart mashin alband avdag bolgomoor bna. jolooch duu sonsoh durtai bol hogjmoo hudaldaj avag, darga tuhtai bmaar bval dotorlogoo hiilgeed, amortizator purshee solino biz. yamar nasaaraa unah gej bgaa bish. hyamd bat boh naidvartai l bh heregtei

Зочин
Зочин
5 сар 20, 2025 14:43

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Холбоотой мэдээ

Back to top button