УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хувь заяа нь маргааш шийдэгдэх хоёр

АН, ХҮН намуудын дарга нарын хувь заяа маргааш шийдэгдэнэ. Учир нь МАН-ын бага хурлаар намын даргад хариуцлага тооцох дүрэм байхгүй. Тэгэхээр 369 гишүүний бүрэлдэхүүнтэй МАН-ын Бага хурлаар Хамтарсан Засгийн газрыг унагааж, МАН-ыг дангаар засаглуулах уу, шинэ Ерөнхий сайдтай болох уу гэдгийг л хайрцаглаж шийднэ.

Ерөнхийлөгч "Дангаараа засагла" гэсэн бол Ерөнхий сайд "Хамтарсан засгаа тараахгүй" гэдэг байр суурь илэрхийлсэн гэгдэж буй.

Товчхондоо АН болон ХҮН намын хувь заяа хэрхэх вэ гэдэг нь дээсэн дөрөөн дээр ирлээ. Ялангуяа Л.Гантөмөр, Т.Доржханд нарынх бүр эргэлзээнд орлоо.

Ардчилсан намын  дарга Л.Гантөмөрийн хувьд, Тэргүүн шадар сайдын албанд “давхар” дээлтэй сууж байгаа. Түүнээс гадна АН-аас долоон сайд бий.

ХҮН намын дарга Т.Доржхандын хувьд, Шадар сайд бөгөөд Эрчим хүчний үндэсний хороог ахалж байгаа. Түүнээс гадна ХҮН намаас ганц сайд бий.

"МАН ганцаараа найман жил засаглачихсан. Дахиад дөрвөн жилээр сунгачихвал нийгэмд эмх замбараагүй байдал үүснэ" гэх үгсээр гоёчилж, хамтарсан Засгийн газар байгуулагдсан. "Монгол хүний орлого 10 мянган ам.долларт хүрнэ” гэх амлалтаар эхлүүлсэн ч, 200 хонолгүй дэнжигнэв. Олны ам ч тэдэнд тийм сайн байсангүй. Эрх баригчидтай нэгдээд сөрөг хүчний үүргээ умартсан гэж тасралтгүй шүүмжлүүлсээр байв. УИХ-ын гишүүн Д.Ганбат "Л.Гантөмөр, Т.Доржханд 2-ыг төрсөн ээж аав нь ч танихгүй болтлоо ЗГ-ын улаан хамгаалагчид болчихлоо" хэмээн ёжилж.

Хэрэв МАН-ын Бага хурал "Хамтрахгүй" гэж шийдвэр МАН-ын сайд нар үлдэж, АН, ХҮН явна. Л.Гантөмөр, Т.Доржханд нар УИХ-ын гишүүн статустайгаа үлдэнэ. Тэдний хувь заяа маргааш шийдэгдэх нь ээ. Ерөнхий сайдынх ч бас.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 20, 2025 14:29

Хариуцлага тооц маш их идэж уусан

Зочин
Зочин
5 сар 20, 2025 14:42

hovdiin bayd urainhai zahchinguud adagiin hulgaichuud

зочин
зочин
5 сар 20, 2025 14:43

дээрх 2 дарга сайн ажиллаж байгаа

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
5 сар 20, 2025 23:14
Reply to  зочин

Хоёр дагуул тойрогоосоо гарна даа???!!!

Зочин
Зочин
5 сар 20, 2025 15:12

Хамтарч засагласан нь дээр

Зочин
Зочин
5 сар 20, 2025 17:29

АН-н баахан гарууд арай гэж хоолонд хүрсэн чинь эргээд будаа ха ха

Зочин
Зочин
5 сар 20, 2025 18:11

Хамтарсан засаг тарв�##� хамтарч хулгай луйвар хийсэн новшнуудын хулгай луйвар илэрчих гээд сандарч байгаа байлгүй

Зочин Иргэн
Зочин Иргэн
5 сар 20, 2025 20:25

Огцор

Зочин
Зочин
5 сар 20, 2025 21:24

Монгол улсаас Зайлуул хоёр нохой гөлөг ийг

Зочин
Зочин
5 сар 20, 2025 21:48

AN HUN namuud sorog huchnee hii

Зочин
Зочин
5 сар 20, 2025 22:04

засаг огцрох ёстой
Мөн МАН дангаараа хариуцлагаа үрчь засгийн газораа байгуулах ёстой

Зочин
Зочин
5 сар 20, 2025 22:36

Ман дангаарааа

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
5 сар 20, 2025 23:11

О.эрдэнэ огцорч.АН .ХҮН .явна.

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
5 сар 20, 2025 23:23

Бид.хамтарч.бүтээх.заяа �##�га???

Зочин
Зочин
5 сар 21, 2025 06:37

OYUERDENE GEGCH HUDALCH HUURMAG ETGEEDIIG YARALTAI Z##LUULJ SHOROND HIIH ESTOI

Холбоотой мэдээ

Back to top button