Нийгэм мэдээ
Барилгын компанид эхний өдрөө туслахаар ажиллаж байх явцдаа амь насаа алдсан хэрэг гарчээ

Энэ оны тавдугаар сарын 18-ний өдрийн 18 цаг 30 минутын орчимд “Баригдаж байгаа барилгын 11 давхраас хүн унаж нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн ерөнхий газар ирсэн байна.
Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 40 настай, эрэгтэй “М” нь өндрөөс унаж нас барсан байдалтай байжээ. Тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Уг иргэн нь тухайн барилгын компанид эхний өдрөө туслах ажилтнаар ажиллаж байсан бөгөөд тагтны тавцан хэсэгт эд зүйл зөөж байх явцдаа харамсалтайгаар амь насаа алджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БАРИЛГЫН СОМ Н ЗАХИРЛЫГ И УНАГАА