Улс төрийн мэдээ

Т.Доржханд: МАН, АН-ыг уриалъя. 2028-2032 онд ч хамтарсан ЗГ байх ёстой, өөр аргагүй

ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржханд үүсээд буй улс төрийн нөхцөл байдалд байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Намын биш цөөнхийн эрх ашгийг дагаж болохгүй, дэлхийн ардчилал ч ингэж явдаггүй.

ХҮН намын даргын хувьд хариуцлагатай хэлье. Улстөрч бол магтуулж, алга ташуулдаггүй ч Монгол Улсын эрх ашигт үйлчлэх ёстой хүн. ХҮН нам байх эсэхээс үл хамаарч хамтарсан Засгийн газар цаашид явах хэрэгтэй. Үр дүнг нь иргэд хүртэнэ. Цөөн монголчууд дандаа хоёр хуваагддаг байдлыг засъя л гэж байгаа. Хамтраад том ажлын ард гарч чаддагийг үзүүлье гээд явж байгаа. Улс төрийн намууд үүнд хариуцлагатай хандах ёстой.

МАН-ын Бага хурал хуралдах юм байна, тэд ч бас анхаараасай. 100 жилийн түүхтэй нам юм бол бодоосой.

Ямар ч тохиолдолд хамтарсан Засгийн газар байх ёстой гэдэг дээр би хатуу байр суурьтай.

ХҮН намын нэг гишүүн очиж гарын үсэг зурсан байна лээ. Би түүнд хариуцлага тооцно. Ардчиллын зарчмаас ухарсан байна. Намын дүрмийн хүрээнд хариуцлагаа тооцоод явна.

Намуудын хурал өнөөдөр болно. Манай нам 17.30-д хуралдана.

ХҮН намынхаан, 30 жилийн бугширсан асуудлыг эр зоригтой хамтарч шийдье гэж хадган дээр урилгаа тавиад урьсан. АН-ыг ч тэгсэн. Тэгээд өнөөдөр цөөн хэдэн хүний жижиг эрх ашиг дээр МАН шийдвэр гаргавал тун харамсалтай. Тулхтай боловсон хүчин биш байна гэсэн үг. Цаашдаа парламент бүтэхгүй болно, хаосд орно. Цаашдаа бараг Ерөнхийлөгчийн засаглал руу явах үйлдэл байна гэж харж байна.

Бид яаж ч муу хэлүүлж болно. Гэхдээ сөрөг хүчин биш эрх баригч нам. АН ч ХҮН нам ч эрх баригч. Дүрмийн бус, хууль бус, эрх ашигт нийцсэн шийдвэр гарвал хариуцлагатай хэлье - жинхэнэ сөрөг хүчин гэдгийг үзүүлнэ. ХҮН нам 2028 оны сонгуульд ялна уу, ялагдана уу, 30 дугаар асуудал. Үүнээс хойш ЗГ-ууд ийм л байдлаар явах ёстой. 2025-2032 оны ЗГ ч ийм байна. 60-аас дээш суудал авах улс төрийн хүчин дахиж гарахгүйг Ванга шиг хэлье. Ийм бол АН-ынхан хамтрах загвараа ойлго, баруун европыг судал. 1990 онд АНУ-ын тогтолцоог бид нар хүлээж авсан. Одоо 10 гаруй Нобелийн шагналт эрдэмтэд судалгаа хийсэн байгаа. Хоёр намын систем болохгүй байна. Иймд тогтолцоогоо өөрчилье гэдэг зөвлөмжийг өгчхөөд байгаа шүү дээ. Бид түрүүлж алхаад явж байхад нэг нь сөрөг хүчин, нөгөө нь засаг барьдаг, үр дүнд нь асар их популизмтай, хар бараан, ажил явдаггүй 35 жилийг буцааж авчрах гээд байна. Бид үүнийг өөрчлөх гэж тогтолцоог өөрчилсөн.

Бид хямдхан хүмүүс биш, үзэл баримтлалаар хатуу байгаа. Иймд МАН, АН-ын удирдлагуудыг уриалж байна. Монгол Улсын талд байгаарай, дэлхийн жишгийг хараарай, дагаарай. Олон улсын маш олон хөрөнгө оруулагчтай уулзаад явж байгаа. Би хөрөнгө оруулалт хариуцсан Шадар сайд. Маш олон улс манайд тогтвортой байдал байна гээд сонирхож байна. 5-20 жилийн тогтвортой байдал хэрэгтэй, хөрөнгө оруулагчдад. Харин танай том гурван нам нэгдсэн байна гээд сонирхож байхад больё гээд унах юм. Энэ Монгол Улсын эрх ашиг биш. Ийм учир судалгаатай, суурьтай ханд. Иргэдийн талд байгаарай гэж хүсэж бас уриалж байна" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 21, 2025 13:03

Амташсан хар хэрээ юү

Зочин
Зочин
5 сар 21, 2025 20:32
Reply to  Зочин

Энэ Дорж ханд гурван нам нэгдээд биш нийлээд 2036 хүртэл төр барина гэж яаж хэлж чадаж байнаа . Тэгээд дарга нь Оюун эрдэнэ хэвээрээ .... Бага л дарв�##�заарай

Иргэн
Иргэн
5 сар 21, 2025 13:11

Энэ х�##�тар �##�бан туша�##�ын төлөө яг үхлээ чи нүүрсний хулгайч нартай нийлээд шоронд л орно өөр зам байхгүй шүү

Зочин
Зочин
5 сар 21, 2025 13:17

Kkk ene nuhriig uuriig n ogtsruulaache !! Hun namiinhaan .ene hun uls eh ornoo bodoh hun bishe

Зочин
Зочин
5 сар 21, 2025 13:26

Тэгвэл сонгууль хийх хэрэг цаашид байх уу. Шууд л байнга хамтраад явчихаж байж болох бусуу

Зочин
Зочин
5 сар 21, 2025 14:49

чи ванга юу????

Зочин
Зочин
5 сар 21, 2025 15:06

Сөрөг хүчингүй тэгээд л байнга өвөртөө хэвтэж баймаар бна уу? Пи..минь. Нэртэйгээр нь Орос, Хятад 2той нийлж засаг байгуулчихаач.

Зочин
Зочин
5 сар 21, 2025 17:05

ӨӨ ЧИ ОДОО ТЭГЭЭД 2032 ХҮРТЭЛ САЙДААРАА ЯВЬЯА ГЭЭД БАЙГАА ЮМУУ? ХААШАА ЮМ ЧИ ЕРӨН ИРЭЭДҮЙД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР АЖИЛЛАХ БАС СОНГОГДОХ САНААТАЙ ХҮН ҮҮ? ЭР ХҮНИЙ ДОТОР ЭМЭЭЛ ХАЗААРТАЙ МОРЬ ЭМЭГЧИН МИСС ШАЛДНААРАА ХЭВТЭНЭЭ ГЭЖ ХҮНИЙ САНАА ЗУНЫ ЯЛАА ГЭЖ... АУГАА ЮМАА ҮҮНИЙГ Л ГАЙХАМШИГ ГЭЭД БАЙГАА ЮМ ШҮҮ ДЭЭ ХӨ

Зочин
Зочин
5 сар 21, 2025 20:33
Reply to  Зочин

2028 онд , 2032 онд хамтарсан засаг гэхээр 2036 онд хүртэл юм биш үү

Зочин
Зочин
5 сар 21, 2025 18:24

Энэ хүн л биш шүү. Ямар �##�бан туша�##�д хайртай байнаа

хүннү
хүннү
5 сар 21, 2025 19:35

үнэн шүү.

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
5 сар 21, 2025 20:53

Энэ этгээд 2028 д.�##�га болно доо!!!

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
5 сар 21, 2025 21:27

Их мөрөөдөл!Араб царайт хүн.их зөгнөдөг болжээ.

Зочин
Зочин
5 сар 21, 2025 23:54

Ёстой л амташсан хар хэрээ байна

Зочин
Зочин
5 сар 22, 2025 11:15

Доржханд гэж манин царайтай эрлийзийн хөөж явуул

Зочин
Зочин
5 сар 22, 2025 11:17

ХҮН НАМЫН ДАРГА ГЭЖ ПЯЛДАГА ЭНЭ ХУЛГАЙЧИЙГ ХАРАХААС БҮР ДУРГҮЙ �######� ХОГИЙН ПИЗДА

Холбоотой мэдээ

Back to top button