Ажил хийдэггүй ч төсвөөс санхүүждэг, цаасан дээрх компанийн захирлаар Э.Хуланг томилов

УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан М.Энхболдын охин Э.Хуланг “Улаанбаатар спорт менежмент” ХК гэх цаасан компанийн захирлаар томилоод буй.
Уг томилгооны дараа шинэхэн захирал, НИТХ-ын төлөөлөгч Э.Хулангийн талаар баггүй шуугьсан ч гол асуудал болох компанийнх нь талаар сөхсөнгүй. Тиймд бид цаасан дээрх гэх тодотголтой Улаанбаатар спорт менежмент компанийн талаарх хүргэе.
Манай улс Зүүн Азийн залуучуудын II наадмыг зохион байгуулах эрхийг авахын тулд 2014 оноос хойш хөөцөлдөж эрхээ авсан. Улмаар Засгийн газраас наадамд ихээхэн ач холбогдол өгч найман жилийн өмнөөс буюу 2017 оны есдүгээр сарын 20-ны өдөр 268 дугаартай тогтоолыг гарган бэлдэж эхэлсэн байдаг.
Мөн Нийслэл тус наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд 2019 онд НИТХ-аас 65 дугаар тогтоол гаргаж "Улаанбаатар спорт менежмент" гэх төрийн өмчит хувьцаат компанийг байгуулж, захирлаар нь Х.Баттулгын зурагчин Б.Тамир, ТУЗ-ийн даргаар нь НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгаланг томилсон.

Энэ компанийн үүрэг нь наадмын зохион байгуулалт, бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай зарим барилга байгууламж барих, техникийн шаардлага хангасан спортын хэрэглэл, тоног төхөөрөмж авах, хөрөнгийг төвлөрүүлэн зохицуулах зэрэг байв.
Иймд чиг үүргийнхээ дагуу "Улаанбаатар спорт менежмент" ТӨХК 2020 оны тавдугаар сарын 19-нд Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутагт шинэ спорт цогцолбор барих ажлыг эхлүүлсэн боловч 2022 онд тус барилгынх нь дээвэр нурж, авлигын асуудал нь ил болсноор ажил нь үндсэндээ бүрэн зогсож, удирдлагууд нь ч ажлаа өгч АТГ-т шалгагдаж эхэлсэн байдаг.
Ингээд үр дүнд нь яармагт улсын төсвийн 11.9 тэрбумыг зарцуулсан балгас бий болоод байгаа юм.
Гэтэл гол ажил болох спорт цогцолборын барилга нь балгас болчхоод байхад компани нь одоог хүртэл үйл ажиллагаа явуулж, бүр захирлаа шинээр томилж буй нь анхаарал татав.
Тус компанийн үйл ажиллагааг угтаа бол 2022 онд шууд зогсоох ёстой байсан. Гэвч өнгөрсөн зургаан жил хийсэн ажилгүй ч ажилчидтай, зорилго чиглэлгүй хэр нь нийслэлийн захиргааны байранд суурьшиж, төсвөөс санхүүжилт авсаар иржээ.
Ингэхдээ өнгөрсөн зургаан жилийн турш нийтдээ 444 сая төгрөгөөр зургаан тендер зарласан байна. Үүнд спорт заалны шалны наалт худалдан авах, волейболын шил нийлүүлэх, брэнд бүүк хийх зэрэг ажлууд оржээ.

Эндээс тус компани нь ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй. Томоохон ажлуудыг гардан зохион байгуулдаггүй нэр төдийн цаасан дээрх компани гэдгийг харж болохоор байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Газрын наймаачины охин заав�##� ор нэр төдий ажлын захир�##� байх хэрэг байдаг л юм байхдаа? Аав нь газрын, 60 тэрбумын гээд нууцлаг баян этгээд биз дээ?
Ene atg ajilaa hiideg ymuu dandaa setguulchid ehleed hereg neehiin
Энхболд болон түүний үр хүүхдүүдэд Монголчууд өрөө төлж байгаа юм боловуу? Юун сул мөнгө вэ??? Суд�##�гаа шинжилгээ гэхээр сохор зоосч гаргадгүй атлаа зүгээр хүмүүсийг тэжээх болохоороо ийм тэнэг үйлдэлүүдийг хаацайлаад байгааг долигнол, бялдуучл�##� гэж үзэх байхдаа. Тэгээд тэр нь хоол болохуу?
М.Энхболдын бүх удмын хүмүүс хүү охин ач гуч 5 үеэр нь төр бүү ойртуулах хэрэгтэй... Эд нарыг бүгдийг хол хөдөө цөлөх ёстой...
Энд бас увайгүй урвагч Баттулга оролцсон л баына Бузар хог юмаа ...Хар мөртэй.... Дагасан долдойнуудддаа ч хар мөртэй ажил нь ч хар мөртэй
Аав охин хоёр Монголчуудыг шулж, цөлмөж амьдарч ирсэн. Эрлийзүүдийг төрд гаргаж болохгүй. Нэг эрлийз гараад л хотыг сүйрүүлсэн. Өөр нэг хүзүүгүй эрлийз улсыг сүйрүүлсэн.
Энхболд та Монгол төрөөс үe удмаараа шимэгчилэхгүй бол санаа чинь амрахгүй байна уу. Хэдэн үeэрээ идэх их хөрөнгө мөнгө нийслэлийн газрыг олсоныг чинь мэднэ шүү
энэ энхболдын охин сая болсон юм шиг байна, энэ ту�####�а асууд�##� байх, харин 2019 оноос хойш хэдэн хүний бүтэцтэй, ямар зард�##�тай, юу хийж байсан улсууд вэ???? нийслэлийн бас нэг мөнгө идэлт, намынхны ажлын байрыг энэ олон жил бидний тасарч унатлаа ажиллаад төлж байгаа татвараар тэжээгээд сууж байнаа