Цахим мөрийтэй тоглоомыг хориглох Н.Учралын хуулийн анхны хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийнэ

Олон гацаанд орсон цахим мөрийтэй тоглоомыг хориглох Н.Учралын хуулийн анхны хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийнэ. Тодруулбал, Зөвшөөрлийн тухай хуульд цахим мөрийтэй тоглоом тоглох, зуучлах, сурталчлах гэхчлэн бүх үйлдлийг хориглож оруулж ирсэн. Ингэснээр 60 хувь бүрэн хязгаарлана гэсэн эхний судалгааг хийгээд буй.
"Энэхүү хуулийг батлахад олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа учраас нэлээд цаг хугацаа шаардаж байна" гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өөрөө тодотгожээ.
Ямартай ч, дагаж орж ирсэн хуулиараа байнгын хорооны шатанд хэд хэдэн удаа гацаж, АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч, чамгүй удав.
- Зарим гишүүд Зөвшөөрлийн тухай хуульд шууд хориглох заалт оруулж ирсэн нь, эрхзүйн хувьд буруу гэдэг тайлбар хийсэн.
- Харин хууль санаачлагчид "Цахим мөрийтэй тоглоомоос болж амьдралаа алдсан, өр зээлд орсон олон айлын зовлонг түр ч гэсэн ийм зохицуулалтаар зогсоох нь зөв" гэдэг байр суурь илэрхийлээд байгаа. Дараа нь бие даасан хуульдаа оруулж тусгах зохицуулалт хийж болно гэх.
1 дүгээр зүйл. Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 20 дахь хэсэг нэмсүгэй:
- “20.Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.”
2 дугаар зүйл. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Эрх ашиг нь хөндөгдсөн гишүүд дэмжих сонирхолгүй байгаа юу гэдэг асуулт бий. УИХ-д 1хBet-ээс ашиг олдог бүр гол дамжуулагч нь байж болзошгүй гишүүн байгаа гэх мэдээлэл улстөрийн хөшигний ард хөврөх болсон. УИХ-ын гишүүн Б.Түвшин өнгөрсөн онд 1XBET-ээр дамжсан валютын 21 хувь буюу 285 сая ам.долларын гүйлгээг "Чойжин Алтекс" ХХК гэх компаниараа гаргасан байж болзошгүй тухай бид хөндсөн билээ.
У.УЯН
Өмнө нь хүргэсэн агуулгыг доорх линкээр уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш зөв хууль шүү их л олон хүнд буян болно