НИЙГЭМНийгэм мэдээ

Т.Содбилэг: Бичил тээврийн хэрэгслийн тусгай зам, зурвас байхгүйгээс ослын тоо нэмэгдэж байгааг анхаарах шаардлагатай

"Суррон, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг" Төрийн ордонд өнөөдөр /2025.05.27/ үргэлжилж буй.

Уг хэлэлцүүлгийн үеэр "Хотын амьдрал дахь бичил тээврийн хэрэгслийн үүрэг ба замын хөдөлгөөний аюулгүй байдал”  сэдвээр “Жет шеринг Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Т.Содбилэг илтгэл тавилаа.

"Манай компани 2022 оноос скүүтер түрээсийн үйлчилгээг нэвтрүүлж, эхний жилд 226,864 удаа, 2024 онд 958,275 удаагийн түрээс хийгдсэн нь хэрэглээ эрчимтэй нэмэгдэж буйг харуулж байна. Монгол Улсын нийт хүн амын 68 хувь нь хот, суурин газарт амьдарч байгаа бөгөөд нийслэлийн хүн ам сүүлийн 15 жилд 40 орчим хувиар өссөн нь замын түгжрэлийг улам нэмэгдүүлжээ. Ийм нөхцөлд цахилгаан скүүтер, унадаг дугуй зэрэг бичил тээврийн хэрэгсэл нь хотын төв, нийтийн тээврийн төгсгөл, богино зайн зорчилтыг хурдан, байгальд ээлтэйгээр шийдвэрлэх гарц болж байна. Нэг машины эзэлдэг зайд 10 скүүтер багтах боломжтой бөгөөд хөдөлгөөний идэвх, эрүүл амьдралын хэв маягийг дэмждэг. Гэсэн ч бичил тээврийн хэрэгслийн зориулалтын зам, зурвас дутмаг байгаагаас осол, эрсдэл нэмэгдэж байгаа тул тусгай зам, дүрэм журмыг боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна" гэлээ.

Уг хэлэлцүүлгээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгээр шийдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button