Олимп, паралимпын наадамд бэлтгэх хорооны анхдугаар хуралдаан боллоо

Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолоор Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах төрийн захиргааны байгууллага, төрийн өмчит компани, төрийн бус байгууллага, үндэсний шигшээ багийн тамирчдын төлөөллөөс бүрдсэн үндэсний хороог шинэчлэн байгуулсан ба 2025 оны анхдугаар хуралдаан тавдугаар сарын 27-ны өдөр боллоо.

Олимп бол улс орнуудын нэрийг дэлхийн тавцтаванд цуурайтуулдаг, соёл, спортын дипломат суваг юм. Манай тамирчдын амжилт залуучуудад үлгэр дуурайлал болж, нийгмийн эрүүл мэнд, үндэсний эв санааны нэгдэл, итгэл үнэмшлийг бэхжүүлж байдаг. Тиймээс Олимпын бэлтгэлийг төрийн бодлогын хүрээнд тасралтгүй, тогтвортой дэмжиж, шинжлэх ухааны ололт, техник технологид суурилсан бэлтгэлийн бааз суурийг бий болгож, санхүүжилтийн оновчтой системийг бүрдүүлэх нь чухал байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хүн төрөлхтний спортын их баяр наадам “Лос-Анжелес - 2028” олимп, паралимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох Үндэсний шигшээ багийг амжилттай бэлтгэн оролцуулж, амжилтаа ахиулахын төлөө нэгдсэн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллах болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.