УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхий сайдад итгэлцэл үзүүлэх эсэхийн босгон дээр ирлээ

Түрүү долоо хоногт Бага хурлын шийдвэрийг дагаж, өөрийн хүсэлтээр огцорно гэгдэж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинийг бодсон байж мэдэх нь. Тэр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд “Итгэл үзүүлэх тухай” тогтоолын төсөл танилцуулж, улмаар УИХ-аар хэлэлцүүлэх хувилбар хүчтэй яригдаж эхэллээ.

Тогтоолын төслийн агуулга нь, барагцаалбал хамтарсан Засгийн газарт тодорхой хугацаанд итгэл үзүүлж, үргэлжлүүлэн ажиллуулах тухай байх магадлалтай.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн олонх дэмжвэл огцрохгүй байх, хамтарсан Засгийн газраа авч үлдэх боломж Л.Оюун-Эрдэнэд байна.

Энэ хүртэл хоёр долоо хоногийн турш Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн ард түмнийхээ өмнө ч гарч ирсэнгүй, албан ёсоор тайлбар мэдэгдэл ч хийсэнгүй. Хоёр дахь удаа Бага хурал хуралдана гэсэн сураг чимээнээр, орон нутгийн гишүүд нь гэртээ харьж чадахгүй хашигдацгаав. Яаж шийдэх, хэрхэхийг мэдэхгүй УИХ-ын гишүүд нь ордон дотор бүлтэлзэж, АН-ынхан Засгийн газарт үлдэнэ, үлдэхгүй гэж бүлэг дотроо хэрэлдсээр байна. УИХ-ын чуулганы хуралдааны ирц, хариуцлагын асуудал ч хүчтэй тавигдлаа.

ХҮН намынхан гэж, “Дахиад 2-3 сайд биднийх болно” хэмээн ярьж яваа анхиагүй улс байна ч гэх. Нэг ёсондоо ажлаа хийхээ байцгаав.

Нөгөө талаас нийгмийн талцал бухимдал ч болохоо байв. Хөлсний бичээч, жиргээчид нүдний өмнө илтэд хөлслөгдөв. Ингээд дараагийн Ерөнхий сайд гэж зүсэн зүйлийн таамаг дэвшүүлж, эсвэл хуйвалдааны онол бичиж олон нийтийн санаа бодлыг эргүүлсээр байна. Хүмүүс сошиал орчинд муудалцаж байна.

Мөн залуусын “Огцрох амархан” жагсаал нийт 14 өдөр үргэлжилчихлээ. Тэнд залуу, дунд үеийн аль боловсролтой, сэхээтэн нь очиж байнга биш юм гэхэд байр сууриа илэрхийлэн дэмжиж байгаа харагдана. Ерөөсөө ард түмэн нь нэгдэж жагсаад, хариулт нэхэхэд түүнийг үл тоож буй дүр зургийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүсгэв. Тэр ингэтлээ вакумжсан, мэдрэмжгүй улстөрч болж орхисон юм уу.  МАН-ын Бага хурлаас хойш гэрээсээ ч цухуйхгүй байгаа гэгдсэн Л.Оюун-Эрдэнэ харин нэгэн шийдвэрт хүрсэн бололтой.

Энэ бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй үзээд үзье гэдэг бодол.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн манай сайтад өгсөн ярилцлагад энэ талаар ойлгомжтой тайлбарласан. Ерөөсөө Үндсэн хуульд дахин нэмэлт оруулахгүй, Ерөнхийлөгчид нэг хүн дахин нэр дэвшихгүй гэснээс эхэлж л энэ бүх асуудал өрнөлөө гэдэг агуулгыг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин тодотгосон. Цаашлаад эдгээрийн цаана нам доторх хагарал, зодоон л бий гэж тайлбарласан ч оргүй биш. Энэ явж явж хамгийн бодит хувилбар.

The Guardian хэвлэл ч энэ агуулгыг онцолжээ. “У.Хүрэлсүх дахин нэр дэвшихгүй юм гэхэд өөрийн талд ажиллах хүнийг Ерөнхий сайд болгохын тулд парламентын хүчийг сулруулах гэж байна” хэмээн дүгнэжээ. Аргагүй, хамтарсан Засгийн газар байгаа цагт парламент ч нэгдмэл байх юм, улс төрийн хувьд. Харин задарчихвал аль нэг талаас нь асуудал оруулж, хэлэлцүүлж, маргалдуулж болно л гэсэн үг.

У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын хооронд чухам энэ засаглалын асуудлаар зөрчил үүсээд жил гаруй болж байгаа. Талбай дээр жагсаж буй залуус үүнийг төдийлөн мэдэхгүй, гэхдээ үнэн. Тийм учраас л Л.Оюун-Эрдэнийг дангаар засагла эсвэл ажлаа өг гэсэн. Харин Л.Оюун-Эрдэнэ Бага хурлын олонхоор шийдье гэсэн. Бага хурал Л.Оюун-Эрдэнийн талд байсан ч эцсийн мөчид санал хайрцаглагдсан.

Харин ингээд л бас буучих, буугаад өгчих зан чанар Л.Оюун-Эрдэнэд 10 жилийн өмнө ч байсангүй. Тэр хэрэв мэдрэмжтэй улстөрч байсан бол У.Хүрэлсүхтэй нийлж, түүний дараагийн засаглалын замыг засалцангаа өөрийнхийгөө ч бэлдэх байсан. Гэхдээ түүнд тавчиктай ээжээр шалтаглан буудаг шиг зан чанар бас алга. Хэн нэгэн цүнх, бөгжний асуудлыг сөхсөн, “Залуус аа, уурлаад өгөөрэй” гэж санаачлаад сэвсэн. Харин тэр сэвээ нийгмийн шударга ёсыг шаардсан. Гэвч улс төр зөвхөн үүнийг шалтаг болгон далимдуулж, өөрийг нь хийгээд хамтарсан ЗГ-ыг нь арчих гэж үзсэн. Үүний эсрэг мөн адил улстөржөөд үзэхээр шийдсэн нь энэ үү?

УИХ-д оруулна гэгдэх итгэлцлийн тогтоол нь өнөөдөр ЗГ-аар хэлэлцэгдвэл, пүрэв баасан гарагийн чуулганы хуралдаанд Л.Оюун-Эрдэнэ орж ирэх магадлал өндөр байна. Харин гишүүдийн олонх хэрхэх вэ гэдэг л анхаарал татна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 28, 2025 09:19

Цааш нь ажиллуул

ЗОЧИН
ЗОЧИН
5 сар 28, 2025 11:26
Reply to  Зочин

АЖИЛЛУУЛ, ӨӨР АРГА БАЙХГҮЙ.

Зочин
Зочин
5 сар 28, 2025 09:57
Reply to  Зочин

Хурдан явуулаач

ЗОЧИН
ЗОЧИН
5 сар 28, 2025 11:27
Reply to  Зочин

ОЮУН-ЭРДЭНЭ ЯВБАЛ АРД ТҮМЭН БАС ЯВНА, ХОХИРНО ГЭСЭН ҮГ. ОЮУН-ЭРДЭНЭД АРД ТҮМНИЙ ДЭМЖЛЭГ БҮРЭН БИЙ

Зочин
Зочин
5 сар 28, 2025 09:56
Reply to  Зочин

Хурдан �######�уул

Зочин
Зочин
5 сар 28, 2025 09:55
Reply to  Зочин

Хурдан �######�уул

Зочин
Зочин
5 сар 28, 2025 09:51
Reply to  Зочин

За. Гэхдээ санд�##� сууд�##�даа арай л их хорогдоод байна уу даа.

Зочин
Зочин
5 сар 28, 2025 10:28

Ерөнхийлөгч маань онц байдлаа тогтоохгүй бол энэ эрх мэдлийн донтон юу ч хийж мэдэх нь дээ. Анхаарах л ёстой, сайтар ажиглах хэрэгтэй, данхын хариу үйлдэлд бэлэн байхгүй бол яаж мэдэхээр амьсгаа давхцуу байна.

Зочин
Зочин
5 сар 28, 2025 10:30

орлогоо нотолж,авилга аваагүй гэдшгээ нотлох хугацаа ханг�##�ттай байсан, ард түмнийг даапа�##�ж байна, �######�уул

hereglegch
hereglegch
5 сар 28, 2025 10:32

z##l OE

Зочин
Зочин
5 сар 28, 2025 10:57

ОЛИГАРХУУД МОНГОЛЫН БАЯЛАГЫГ ХУЛГАЙЛАГЧИДТАЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ТЭМЦ..

Зочин
Зочин
5 сар 28, 2025 10:58

ОГЦРУУЛЖ БОЛОХГҮЙ

Зочин
Зочин
5 сар 28, 2025 11:10

Ёоооо. Ямар ширэн нүүр вэ? Ямар их шун�##� тача�##� вэ. Их шунасан хүнд бүү өг гэж үг бдаг даа уг нь. Энэ асуудлаар сан�##� хураахад энэ ЗГ-ийн гишүүд, ЗГ-тай хамаар�##� бүхий хүмүүс бол СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ учир САНАЛ ӨНӨХ ЭРХГҮЙ биз дээ. Өөрөө өөрсдийнхөө төлөө сан�##� өгж өарсдийгөө томилж онигоо болохгүй байлгүй дээ тээ.

Зочин
Зочин
5 сар 28, 2025 11:15

Огцроод орлогоо нотлоод хариуцлагаа хүлээ, чамд чадвар байхгүй ялаа үүр!

Зочин
Зочин
5 сар 28, 2025 11:33

Баялагийн санд болон хууль бус хөрөнгөө хура�##�гахаас айсан нөхөд мөн ч их дайрч бна. Цаашаа үргэлжлүүлэн тэмц. Хөрөнгө орлогоо ч бас нотол.

зочин
зочин
5 сар 28, 2025 11:47

үргэлжлүүлэн ажилах хэрэгтэй

Зочин
Зочин
5 сар 28, 2025 13:23

Хогийн новш �######�аасай

Zochin
Zochin
5 сар 28, 2025 14:10

Orlogoo notol! Chadahgui bol busad hulgaichuudtai adil z##laad shalguul. Mash engiin asuudal sht

зочин
зочин
5 сар 28, 2025 19:13

Монголын ард түмний өмч болох-Таван толгойн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан "MSC"-ийн Оджарг�##�, Бороогийн �##�тны ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан Сү.Батболд, Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан Голомтын Баясг�##�ан, Гашуун сухайтын нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан МАК-ийн Нямтайшир нарын олигархиуд шударга үнэний төлөө тэмцсэн ерөнхий сайд Оюун-Эрдэнийг огцоруулах гэж, ерөнхийлөгч асан Х.Баттулгыг харлуулах гэж зүсэн бүрийн худ�##� мэдээлэл тарааж ард түмний тархийг 24 цагаар таср�##�тгүй угааж байна. Монголын ухаант ард түмэн минь болгоомжлогтун. Шударга үнэн хэзээ нэгэн цагт ялж "MSC"-ийн Оджарг�##�, Бороогийн �##�тны ордыг тонон дээрэмдэгч,ерөнхий сайд асан Сү.Батболд, МАК-ийн Нямтайшир, Голомтын Баясг�##�ан нарын олигархиуд ард түмнээс тонон дээрэмдэж авсан ашигт м�##�тм�##�ын ордуудаа ард түмэнд нь буцаан өгч, шударга шүүхээр хатуу цээрлэгдэх нь дамжиггүй. Үнэн хэзээд ялдаг. Худ�##� хуурмаг хэзээд ялагддаг.

Зочин
Зочин
5 сар 28, 2025 22:47

Оюунэрдэнээс илүү сайн ажиллах хүн одоогоор байхгүй, зөвхөн �##�бан туша�##�д шунасан, ямарч чадваргүй,амин хувиа бодсон нөхдүүд засгийн газрыг огцруулах гэж байгаад харамсч байна.
Засгийн газар болон улс орныхоо тогтвортой байдлын эсрэг ажилладаг ухамсар дорой нөхдүүдийг дахиж их хур�##�д сонгохгүй байхад болно.

Холбоотой мэдээ

Back to top button