УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхий сайдад итгэлцэл үзүүлэх эсэхийн босгон дээр ирлээ

Түрүү долоо хоногт Бага хурлын шийдвэрийг дагаж, өөрийн хүсэлтээр огцорно гэгдэж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинийг бодсон байж мэдэх нь. Тэр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд “Итгэл үзүүлэх тухай” тогтоолын төсөл танилцуулж, улмаар УИХ-аар хэлэлцүүлэх хувилбар хүчтэй яригдаж эхэллээ.

Тогтоолын төслийн агуулга нь, барагцаалбал хамтарсан Засгийн газарт тодорхой хугацаанд итгэл үзүүлж, үргэлжлүүлэн ажиллуулах тухай байх магадлалтай.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн олонх дэмжвэл огцрохгүй байх, хамтарсан Засгийн газраа авч үлдэх боломж Л.Оюун-Эрдэнэд байна.

Энэ хүртэл хоёр долоо хоногийн турш Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн ард түмнийхээ өмнө ч гарч ирсэнгүй, албан ёсоор тайлбар мэдэгдэл ч хийсэнгүй. Хоёр дахь удаа Бага хурал хуралдана гэсэн сураг чимээнээр, орон нутгийн гишүүд нь гэртээ харьж чадахгүй хашигдацгаав. Яаж шийдэх, хэрхэхийг мэдэхгүй УИХ-ын гишүүд нь ордон дотор бүлтэлзэж, АН-ынхан Засгийн газарт үлдэнэ, үлдэхгүй гэж бүлэг дотроо хэрэлдсээр байна. УИХ-ын чуулганы хуралдааны ирц, хариуцлагын асуудал ч хүчтэй тавигдлаа.

ХҮН намынхан гэж, “Дахиад 2-3 сайд биднийх болно” хэмээн ярьж яваа анхиагүй улс байна ч гэх. Нэг ёсондоо ажлаа хийхээ байцгаав.

Нөгөө талаас нийгмийн талцал бухимдал ч болохоо байв. Хөлсний бичээч, жиргээчид нүдний өмнө илтэд хөлслөгдөв. Ингээд дараагийн Ерөнхий сайд гэж зүсэн зүйлийн таамаг дэвшүүлж, эсвэл хуйвалдааны онол бичиж олон нийтийн санаа бодлыг эргүүлсээр байна. Хүмүүс сошиал орчинд муудалцаж байна.

Мөн залуусын “Огцрох амархан” жагсаал нийт 14 өдөр үргэлжилчихлээ. Тэнд залуу, дунд үеийн аль боловсролтой, сэхээтэн нь очиж байнга биш юм гэхэд байр сууриа илэрхийлэн дэмжиж байгаа харагдана. Ерөөсөө ард түмэн нь нэгдэж жагсаад, хариулт нэхэхэд түүнийг үл тоож буй дүр зургийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүсгэв. Тэр ингэтлээ вакумжсан, мэдрэмжгүй улстөрч болж орхисон юм уу.  МАН-ын Бага хурлаас хойш гэрээсээ ч цухуйхгүй байгаа гэгдсэн Л.Оюун-Эрдэнэ харин нэгэн шийдвэрт хүрсэн бололтой.

Энэ бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй үзээд үзье гэдэг бодол.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн манай сайтад өгсөн ярилцлагад энэ талаар ойлгомжтой тайлбарласан. Ерөөсөө Үндсэн хуульд дахин нэмэлт оруулахгүй, Ерөнхийлөгчид нэг хүн дахин нэр дэвшихгүй гэснээс эхэлж л энэ бүх асуудал өрнөлөө гэдэг агуулгыг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин тодотгосон. Цаашлаад эдгээрийн цаана нам доторх хагарал, зодоон л бий гэж тайлбарласан ч оргүй биш. Энэ явж явж хамгийн бодит хувилбар.

The Guardian хэвлэл ч энэ агуулгыг онцолжээ. “У.Хүрэлсүх дахин нэр дэвшихгүй юм гэхэд өөрийн талд ажиллах хүнийг Ерөнхий сайд болгохын тулд парламентын хүчийг сулруулах гэж байна” хэмээн дүгнэжээ. Аргагүй, хамтарсан Засгийн газар байгаа цагт парламент ч нэгдмэл байх юм, улс төрийн хувьд. Харин задарчихвал аль нэг талаас нь асуудал оруулж, хэлэлцүүлж, маргалдуулж болно л гэсэн үг.

У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын хооронд чухам энэ засаглалын асуудлаар зөрчил үүсээд жил гаруй болж байгаа. Талбай дээр жагсаж буй залуус үүнийг төдийлөн мэдэхгүй, гэхдээ үнэн. Тийм учраас л Л.Оюун-Эрдэнийг дангаар засагла эсвэл ажлаа өг гэсэн. Харин Л.Оюун-Эрдэнэ Бага хурлын олонхоор шийдье гэсэн. Бага хурал Л.Оюун-Эрдэнийн талд байсан ч эцсийн мөчид санал хайрцаглагдсан.

Харин ингээд л бас буучих, буугаад өгчих зан чанар Л.Оюун-Эрдэнэд 10 жилийн өмнө ч байсангүй. Тэр хэрэв мэдрэмжтэй улстөрч байсан бол У.Хүрэлсүхтэй нийлж, түүний дараагийн засаглалын замыг засалцангаа өөрийнхийгөө ч бэлдэх байсан. Гэхдээ түүнд тавчиктай ээжээр шалтаглан буудаг шиг зан чанар бас алга. Хэн нэгэн цүнх, бөгжний асуудлыг сөхсөн, “Залуус аа, уурлаад өгөөрэй” гэж санаачлаад сэвсэн. Харин тэр сэвээ нийгмийн шударга ёсыг шаардсан. Гэвч улс төр зөвхөн үүнийг шалтаг болгон далимдуулж, өөрийг нь хийгээд хамтарсан ЗГ-ыг нь арчих гэж үзсэн. Үүний эсрэг мөн адил улстөржөөд үзэхээр шийдсэн нь энэ үү?

УИХ-д оруулна гэгдэх итгэлцлийн тогтоол нь өнөөдөр ЗГ-аар хэлэлцэгдвэл, пүрэв баасан гарагийн чуулганы хуралдаанд Л.Оюун-Эрдэнэ орж ирэх магадлал өндөр байна. Харин гишүүдийн олонх хэрхэх вэ гэдэг л анхаарал татна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

орлогоо нотолж,авилга аваагүй гэдшгээ нотлох хугацаа хангалттай байсан, ард түмнийг даапаалж байна, зайлуул

Зочин
Зочин

Цааш нь ажиллуул

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  Зочин

АЖИЛЛУУЛ, ӨӨР АРГА БАЙХГҮЙ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хурдан явуулаач

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  Зочин

ОЮУН-ЭРДЭНЭ ЯВБАЛ АРД ТҮМЭН БАС ЯВНА, ХОХИРНО ГЭСЭН ҮГ. ОЮУН-ЭРДЭНЭД АРД ТҮМНИЙ ДЭМЖЛЭГ БҮРЭН БИЙ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хурдан зайлуул

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хурдан зайлуул

Зочин
Зочин
Reply to  Зочин

За. Гэхдээ сандал суудалдаа арай л их хорогдоод байна уу даа.

Зочин
Зочин

Ёоооо. Ямар ширэн нүүр вэ? Ямар их шунал тачаал вэ. Их шунасан хүнд бүү өг гэж үг бдаг даа уг нь. Энэ асуудлаар санал хураахад энэ ЗГ-ийн гишүүд, ЗГ-тай хамаарал бүхий хүмүүс бол СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ учир САНАЛ ӨНӨХ ЭРХГҮЙ биз дээ. Өөрөө өөрсдийнхөө төлөө санал өгж өарсдийгөө томилж онигоо болохгүй байлгүй дээ тээ.

Зочин
Зочин

Огцроод орлогоо нотлоод хариуцлагаа хүлээ, чамд чадвар байхгүй ялаа үүр!

Зочин
Зочин

Ерөнхийлөгч маань онц байдлаа тогтоохгүй бол энэ эрх мэдлийн донтон юу ч хийж мэдэх нь дээ. Анхаарах л ёстой, сайтар ажиглах хэрэгтэй, данхын хариу үйлдэлд бэлэн байхгүй бол яаж мэдэхээр амьсгаа давхцуу байна.

hereglegch
hereglegch

z##l OE

Зочин
Зочин

ОЛИГАРХУУД МОНГОЛЫН БАЯЛАГЫГ ХУЛГАЙЛАГЧИДТАЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ТЭМЦ..

Зочин
Зочин

Баялагийн санд болон хууль бус хөрөнгөө хураалгахаас айсан нөхөд мөн ч их дайрч бна. Цаашаа үргэлжлүүлэн тэмц. Хөрөнгө орлогоо ч бас нотол.

зочин
зочин

үргэлжлүүлэн ажилах хэрэгтэй

Зочин
Зочин

Хогийн новш зайлаасай

Zochin
Zochin

Orlogoo notol! Chadahgui bol busad hulgaichuudtai adil zailaad shalguul. Mash engiin asuudal sht

зочин
зочин

Монголын ард түмний өмч болох-Таван толгойн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан "MSC"-ийн Оджаргал, Бороогийн алтны ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан Сү.Батболд, Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан Голомтын Баясгалан, Гашуун сухайтын нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан МАК-ийн Нямтайшир нарын олигархиуд шударга үнэний төлөө тэмцсэн ерөнхий сайд Оюун-Эрдэнийг огцоруулах гэж, ерөнхийлөгч асан Х.Баттулгыг харлуулах гэж зүсэн бүрийн худал мэдээлэл тарааж ард түмний тархийг 24 цагаар тасралтгүй угааж байна. Монголын ухаант ард түмэн минь болгоомжлогтун. Шударга үнэн хэзээ нэгэн цагт ялж "MSC"-ийн Оджаргал, Бороогийн алтны ордыг тонон дээрэмдэгч,ерөнхий сайд асан Сү.Батболд, МАК-ийн Нямтайшир, Голомтын Баясгалан нарын олигархиуд ард түмнээс тонон дээрэмдэж авсан ашигт малтмалын ордуудаа ард түмэнд нь буцаан өгч, шударга шүүхээр хатуу цээрлэгдэх нь дамжиггүй. Үнэн хэзээд ялдаг. Худал хуурмаг хэзээд ялагддаг.

Зочин
Зочин

Оюунэрдэнээс илүү сайн ажиллах хүн одоогоор байхгүй, зөвхөн албан тушаалд шунасан, ямарч чадваргүй,амин хувиа бодсон нөхдүүд засгийн газрыг огцруулах гэж байгаад харамсч байна.
Засгийн газар болон улс орныхоо тогтвортой байдлын эсрэг ажилладаг ухамсар дорой нөхдүүдийг дахиж их хуралд сонгохгүй байхад болно.

Зочин
Зочин

ОГЦРУУЛЖ БОЛОХГҮЙ

Холбоотой мэдээ

Back to top button