Гадаад мэдээДЭЛХИЙ

Аюулгүй байдлын төлөв муудаж байгаа тул Азийн орнууд зэвсгийн худалдан авалтаа нэмэгдүүлжээ

Лхагва гарагт /2025.05.28/ нийтлэгдсэн судалгаа олон улсын аюулгүй байдлын төлөв муудаж байгаа тул зарим Азийн орнууд зэвсгийн худалдан авалтаа нэмэгдүүлсэн гэдгийг харуулжээ. Тэдгээр орнууд бусад улсуудтай хамтран явуулдаг үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ дотоодын батлан хамгаалахын үйлвэрлэлээ нэмэгдүүлэхээр зорьж байгаа аж.

Лондонд төвтэй Олон улсын стратегийн судалгааны хүрээлэн (IISS) тус судалгааг явуулсан юм. “IISS” мэдэгдэл хийхдээ, хэдийгээр Азийн орнууд эцсийн дүндээ бие даасан байдлыг зорьж байгаа ч аж үйлдвэрлэлийн хувьд гаднаас үзүүлж буй оролцоо амин чухал хэвээр байна гэжээ.

Судалгаа дээр “Украин, Ойрх дорнодод өрнөж буй мөргөлдөөн болон АНУ, БНХАУ-ын стратегийн өрсөлдөөн ширүүсч, Ази-Номхон далайн аюулгүй байдлын төлөв муудаж байгаа нь батлан хамгаалах-аж үйлдвэрийн түншлэлийн харилцааг нэмэгдүүлэхэд хүргэж магадгүй” хэмээсэн байна.

Зүүн өмнөд Азийн гол орнууд болох Индонез, Малайз, Филиппин, Сингапур, Тайланд болон Вьетнам 2022-2024 оны хооронд батлан хамгаалах салбарын худалдан авалт, судалгаа, хөгжүүлэлтийн зардлаа 2.7 тэрбум ам.доллароор нэмж 10.5 тэрбум ам.доллар болгожээ.

Тэдгээр орнууд 2024 онд батлан хамгаалахын салбартаа ДНБ-ий 1.5 орчим хувийг зарцуулсан байна. Азийн орнууд дотоодын батлан хамгаалахын үйлдвэрэлээ нэмэгдүүлэхээр зорьж ажиллаж буй ч чухал хэрэгсэл, зэвсгийн тал дээр импортоос ихээхэн хамааралтай хэвээр байгаа аж. Эдгээрт шумбагч онгоц, байлдааны нисэх онгоц, дрон, пуужин, тандалтын хэрэгсэл гэх мэт зүйлс багтаж буй.

Энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр Ази-Номхон далайн орнууд Сингапурт чуулж, батлан хамгаалахын асуудлаар хэлэлцэнэ. Тэрхүү уулзалт Украины сунжирч буй дайн, Трампын захиргааны батлан хамгаалахын бодлого, Тайвань болон Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргааны асуудал гол сэдэв болох төлөвтэй байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button