Хакүхо М.Даваажаргал сүмогийн холбооноос гарах өргөдлөө өгсөн байна

Мияагино дэвжээний тэргүүн Хакүхо М.Даваажаргал Японы Сүмо бөхийн холбооноос гарах өргөдлөө өгсөн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. “Nikkan Gendai” агентлагт мэдээлснээр нэгэн дэвжээний тэргүүн “Тавдугаар сарын тэмцээнд ялсан Ооносато 26-нд хэвлэлийн бага хурал хийсний дараагийн өдөр тэр өргөдлөө өгсөн” гэж хэлсэн байна.
Тэр тэргүүн үргэлжлүүлэн хэлэхдээ “Гэхдээ холбооны удирдлагууд өргөдлийг хүлээн авахаас татгалзсан учраас энэ талаар олон нийтэд мэдээлээгүй. Энэ бол байдаг үзэгдэл. Хэрвээ тэд өргөдлийг хүлээн авч, түүнийг холбооноос гарч буйг мэдэгдсэн бол шинэ ёокозүна төрсөн баярын мэдээг дарах байсан” гэжээ.
Тэр сүмогийн холбооноос гарах гэж байгаа гэх мэдээлэл дөрөвдүгээр сард гарч байсан юм. Тухайн үед Хакүхогийн эргэн тойрныхон түүнийг ятган сэнхрүүлсэн тул холбооноос гарах асуудал дарагдаж байсан гэж түүнтэй ойрын эх сурвалж хэлсэн байна.
Эх сурвалж: Nikkan Gendai
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Япончууд хүнийг я�##�тчгүй байд�##�д оруулж буланд шахаж чаддаг аргатай хүмүүс Монголын хоёрч аваргыг өөрөөр нь сөгдүүлж байна
Энэ чинь Японы иргэн нь биздээ ккк одоо тэгээд голж явсан Монголд ирж цагаачилж амьдрах уу
Эх орон чинь одоо Япон улс гэдгийг битгий март! Тэдэнд эрхлэх гээд хэрэггүй. Монгол бол чиний төрсөн нутаг хэдий ч эх орон чинь биш болсон. Иргэний харья�##��##� хаана байна тэнд эх орон чинь байна гэдгийг хатуу анхаар! Юманд гомдлын сэтгэлээр бүү ханд! Чиний гарыг чинь ганзаганд хөлийг чинь дөрөөнд хүргэсэн улс бол Япон. Энэ их ач тусыг мартаж огт болохгүй. Үр хүүхдүүдээ сайхан өсгөж, эхнэрээ хайрлаж энэ насыг дуусгах нь Монгол хүний жудаг шүү. Одоо нааш цааш явж сэтгэл санаагаа үймүүлээд хэрэггүй. Сайхан хувь тавилангаараа бахархаж Япончуудынхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн, н�##�айж намбайсан сайхан буур�##� өвгөн болж энэхүү насыг дуусгах нь энэ хорвоод олдошгүй аз жарг�##� гэдгийг ухааран ойлгоорой! Гомдол чамд муу зүйл л авч ирнэ. Чи тэртээ тэргүй Японы бахарх�##�ын ноён оргил дээр гарсан. Чамайг гүйцэх хүн түүхэндээ бараг л гарахгүй болов уу даа. Энэ их хайр бахархахыг өчүүхэн гомдол л нураана шүү. Японы Монголын найрамд�##�, хоёр ард түмтүүдийг хоорондын харилцаанд сайхан зүйл их хийгээрэй!
ээ көөркүм болддийм ...
Япон бол Япон л бн шүү дээ!!!
Эх орондоо ирэх нь зөв