Гадаад мэдээДЭЛХИЙ

ОБЕГ-ын дарга гал унтраах нисдэг тэрэг авахаар БНСУ-д судалгаа хийж явна

Сайд нар онцгой байдлын болон Батлан хамгаалахын нисдэг тэргийг төрийн ажил нэрээр ашиглаж хурал цуглаанд хөлөглөж явсан хойгуур хэд хэдэн ноцтой түймэр гарсан.

Ингэснээр аврагчид түймрийн голомтод очих гэж цаг алдсанаар, гал түймэр томорсон үйл явдал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Өмнөх мэдээллийг ЭНД дарж харна уу.

Харин уг мэдээллийн хариуд ОБЕГ манай улсад байгаа нисдэг тэргүүд нь гал унтраах зориулалтгүй гэдгийг онцолж байсан юм.


Тэгвэл энэ сарын 28-нд БНСУ-ын Тэгү хотод нээлтээ хийсэн "Олон улсын галын аюулгүй байдлын 2025 экспо" үзэсгэлэнд Монгол Улсын Онцгой байдлын газрын дарга Г.Ариунбуян оролцож байгаа аж. Ингэхдээ тус улсаас гал түймэр унтраах нисдэг тэрэг зэрэг болон бусад төхөөрөмжийг яаралтай авах шаардлагатай байгаа талаар тус улсын хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Тэрбээр, “Монгол Улс их хэмжээний ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөртэй байгаа. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 92 хувь нь бэлчээр, ойн сан ихтэй, хуурайшилт үргэлжилсээр байгаа тул хамгаалалтаа буулгаж болохгүй. Монгол Улсын хэмжээнд зөвхөн 28-ны өдөр л гэхэд долоон газар ой хээрийн түймэр гарсан. Ой хээрийн түймэр өнгөрсөн жилтэй харьцуулахад 35 орчим хувиар өссөн.

Монгол Улсад ой хээрийн түймэр гарсан үед хүн орох боломжтой газар тийм ч их биш, ус хүрэлцэхгүй байгаа тул ой хээрийн түймэр унтраах нисдэг тэрэг яаралтай авах шаардлагатай байна” гэжээ.

Мөн тэрбээр “Гал түймрийн 90 хувь нь хот суурин газрын айл өрхүүдэд гардаг”, “Хотын төвийн замын түгжрэлээс болж ослын газарт очих хугацаа удааширч, зарим иргэд өмчлөх эрхээ эдлэх гэж дур мэдэн хана хэрэм барьснаас галын машин нэвтэрч чадахгүй байх тохиолдол байдаг зэрэг бодит нөхцөл байдлуудаа ярьж шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг БНСУ-аас авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: news.nate, yna.com.korea

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
5 сар 31, 2025 09:55

Энэ нэг юмийг Хүрэлсүхийх л гэх юм .Ш�##�гаач!!!!!!хүмүүс хохироод л Эгэ том местэгд Тогтовортой байх юм.аа!!!!!!дээрээс ганц унан шүү !!!!!!!!!

Зочин
Зочин
5 сар 31, 2025 10:52

солонгосууд камов хэрэглэдэгшдээ зүгээр л ах нараасаа авлдаа

Зочин
Зочин
5 сар 31, 2025 12:08

Манайхан л болсон хойно яаж зүгээр байхав эвийн олоод бас хөөрхөн юм чавчичхан биз

Зочин
Зочин
5 сар 31, 2025 20:22

Энэ хараажаар луухаан, хөгшрөх тусмаа л хятад төрх нь их тодорхымаа !

Зочин
Зочин
5 сар 31, 2025 23:28

Ёооо. Заав�##� өөрөө биеэрээ очиж судлах ёстой юу. Эд нар бүүр ажил хийж сураагүй, мэддэггүй юмуу эсвэл �##�баар ингээд байдаг юмуу. Бүгд төрийн мөнгийг зүгээр л Богдын боорцог шиг цацах юмаа.

Б.Ж
Б.Ж
6 сар 1, 2025 00:08

ОБ -д нэн яар�##�тай г�##� унтраах нисдэг тэрэг онгоц авахаар явсан байна харин ч дарга нь ач холбогдол өгч өөрөө явсан байна юу нь буруу байгаан ажлаа хийж явна.муусайн атаархсан хордсон хулгайчууд олон долоон пм донгосох юм.Энэ хүнтэй ар т�##�ын анги байгууллагад цуг ажиллаж байсны хувьд ямар хүн гэдгий нь мэднэ

Зочин
Зочин
6 сар 1, 2025 22:14

худлаа улсын мөнгөөр

Холбоотой мэдээ

Back to top button