Сайд нар онцгой байдлын нисдэг тэргийг ашиглах үеэр хоёр ч түймэр гарлаа

Сэлэнгэ аймаг болон Богдхан ууланд ой, хээрийн гал түймэр гараад байна.
Одоогоор Богдхан уулын түймэр цурманд орж, бүрэн унтрахад ойртсон бол Сэлэнгэ аймгийнх хүндрэлтэй нөхцөл байдалд үргэлжилсээр байгаа аж.
Тодруулбал, Өчигдөр 23.00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд худаг гаргаж байсан иргэд гал алдсанаас болж түймэр гарснаар хээрийн түймэр Хушаат сумын төв рүү ойртож, сумын иргэд болон ойролцоох аймгуудын Онцгой байдлын аврах гал унтраах багууд ажиллаж байна.
Мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан ууланд буюу Дугуй цагаан орчимд өчигдөр /2025.04.28/ 17:56 цагт гал гарсан. Улмаар өнгөрсөн шөнө Онцгой байдлын байгууллага, Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Ус сувгийн удирдах газрын нийт 134 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж /2025.04.28/ 23:10 цагт цурамд оруулсан. Түймэрт 56 га талбай өртөөд байна.
Тэгвэл хоёр ч газар ийн ноцтой түймэр гарч байхад Онцгой байдлын нисдэг тэрэгнүүд шуурхай ажиллахгүй байгаа байдал олны анхаарлыг татаж байна.
Онцгой байдлын байгууллагад бүртгэлтэй гурван нисдэг тэрэг байдаг. Энэ нь Монгол, Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу орж ирсэн. Эдгээр нисдэг тэргээр үүрэг гүйцэтгэдэг. Нисдэг тэрэг худалдан авах төсөв манайд байдаггүй. Францын төслийн хүрээнд хүлээж авсан гурван нисдэг тэрэгтэй.
Мөн нисдэг тэрэг худалдан авах зээлийн хэлэлцээрийн хүрээнд Франц Улс манайд Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж шинээр байгуулан, нисдэг тэрэгний 12 нисгэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх гурван эмчийг бэлтгэхээр болсон байдаг.
Гэвч өчигдөр гарсан түймэрт тэднийг ашигласангүй.
Гал түймэр гарсан Богдхан уулын дугуй цагаан, баруун ширээт орчим нь хэт өндөрлөг тул автомашинаар гарах боломжгүй. Явганаар хоёр цаг алхаж гарах боломжтой. Мөн салхи их байсан тул алба хаагчид очихдоо хугацаа алдаж галын чиглэл өөрчлөгдөн тархац нь хурдтай нэмэгдэж байсныг тус бүсэд гал унтраахаар ажилласан иргэд хэлж байгаа юм.
Иймд гал унтраах ажилд оролцоогүй Онцгой байдлын нисдэг тэрэгнүүд хаана ямар үйл ажиллагаатай байгаа талаар албанаас тодруулахад хариу мэдээлэл өгсөнгүй.
Харин өчигдөр /2025.04.28/ эхэлсэн Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд оролцохоор Булган аймаг руу сайд нар онцгой байдлын хоёр нисдэг тэрэг, үүний нэг нь Онцгой байдлын нисдэг тэрэг, нөгөөх нь Хил хамгаалах байгууллагын нисдэг тэрэг. Мөн нэг Cessna буюу жижиг оврын онгоцоор зорчиж очсон байна. Улмаар Хил хамгаалах байгууллагын нисдэг тэрэг оройноо буцсан бол Онцгой байдлыг нисдэг тэрэг өнөөдөр өглөөний байдлаар Булган аймагт байгаа баримт зураг бидэнд ирээд буй юм.
Булган аймаг 2025.04.29 өглөөний 07:00 цагийн орчимд
Мөн бидэнд олдсон мэдээллээр нисдэг тэрэг нь өглөөний 08:00 цагаас өмнө нисэж болдоггүй тул Булганд очсон нисдэг тэрэг өглөө нисэх зурваст байсан. Харин саяхан Булган аймгаас ниссэн аж.
Өөрөөр хэлбэл, онцгой байдлын нисдэг тэрэг сайд нарын хэрэгцээнд ашиглагдан, Булган аймагт байх үеэр хоёр ч томоохон түймэр гарсан болж таарч байна. Богдхан уулын түймэр гэхэд хэрэв нисдэг тэргээр буусан бол илүү богино хугацаанд унтраах боломж бий болгох байсан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гутамшиг
Позор
Энэ гарчиг нь буруу бна шд." Хоёр ч түймэр гарч байхад сайд нар Онцгой байдлын нисдэг тэргийг ашиглаж байжээ" гэх байж
Ямар даварцан юм бэ? энэ Отгонбаярын ах дүүс дандаа ОБЕГ-г удирдаап бдг юм бэ. Сайд нь төрсөн өдөр тэмдэглээд явсан өдөр нисдэг тэрэг унаж олон хүн амь эрсэдсэн. Одоо г�##� түймэртэй үед дураараа авч явж болдог айн. Г�##� түймрээс учирсан зард�##�тай нь төлүүлээч
Сайд дарга нар гэж жинхэнэ Паразитууд буюу Гахайнууд байна,
Данх ангийнхантайгаа тансаглаж яваа
Монголчууд дээр дооргүй зүтгээд байхад бид ингэж амьдарч байв�##� заяа нь ийм гэхсэн. Гэтэл ийм өлөн, увиагүй П нар улс удирдаад байгаа болохоор л бослого гаргамаар, �##�маар санагддаг шүү.
Огцороо
Данх новшийг буудаж �##� ниссэн хулгачуудаас өөрсдөөр нь мөнгийг төлүүл
Ogtsor
Олон сая төгрөгийн төлбөрөө сайд нараасаа авсан уу? Жийрийн хүн ашиглахаар төлбөр нэхдэг !
Төсвөөс биш сайдаас авах хэрэгтэй.
Сайд нэртэй садаа нуудаа �######�аач ээ
яагаад ийм бэртэгчин юмбэ
1.Ганц өгүүлбэр ч зөв биччихэж чадахгүй яаж сэтгүүлч болсон юм бэ дээ. Захын уншигчид л утга найруулга чинь гологдоод байна.
2.Ус зөөдөг, шүршдэг, хүн, ачаа тээвэрлэдэг гээд нисдэг тэрэгний зориул�##�т нь өөр өөр байдаг юм. ОБЕГ-ын жижиг оврын нисдэг тэргээр сайндаа л 5-6 хүн тээвэрлэдэг. Бас уулын оройд нисдэг тэрэг буух боломжгүй. Хамар дороо гарсан түймрийг унтраах гэж нисэж байгаад онгоцоо унагаж хүн амьтан сүйдэлчихээгүй нь дээр.