НИЙГЭМ

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр АРВИЖЛАА

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 8.6 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банканд мөнгөн хадгаламж байршуулах тооцоолол хийсэн байна.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлөөр хянуулж банкны системд нөлөө бүхий арилжааны 4 банканд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулсан билээ.

Эдгээр банктай байгуулсан гэрээний дагуу энэ оны 5 дугаар сарын хүү болох 8.6 тэрбум төгрөгийг хүлээн авч, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арвижуулжээ. Хадгаламжийн хугацаанд нийт 105 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олох тооцоотой байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button