Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ өнгөрсөн жилээс 240 тэрбумаар өсжээ
Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2024 оны эхний улиралд нэг их наяд 181 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 249.1 (26.7 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 260.6 (32.7 хувь) тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 11.4 (68.6 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Нийгмийн даатгалын сангийн зарлага 2024 оны эхний улиралд 1127.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 220 (24.3 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 223.6 (27.2 хувь) тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 1.7 (6.8 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв. Тэтгэврийн даатгалын сангаас 2024 оны эхний улиралд 500.6 мянган хүнд 1045.7 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 16.3 (3.4 хувь) мянган хүнээр, олгосон тэтгэврийн хэмжээ 240 (29.8 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ. Ажилгүйдлийн тэтгэмжид 2024 оны эхний улиралд 6.2 мянган хүнд 26.7 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 1.6 (20.3 хувь) мянган хүнээр буурч, харин олгосон тэтгэмжийн хэмжээ 2 (8.2 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2024 оны эхний улиралд 55 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 144 (0.3 хувь) хүнээр, олгосон тэтгэврийн хэмжээ 53.3 тэрбум төгрөг болж 7.1 (15.4 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн 59.8 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 27.7 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 12.3 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2024 оны эхний улиралд 64.3 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 36.8 (2.3 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2024 оны эхний улиралд 117.9 мянган хүн хамрагдсаны 51.9 хувь нь асаргааны тэтгэмжид, 48.1 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна.
Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд 2024 оны эхний улиралд 97.9 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс13.4 (12.0 хувь) мянган хүнээр буурсан байна. Энэбууралт нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдах өрхийг тодорхойлох журмаа өөрчилсөнтэй холбоотой байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.