УЛС ТӨР

Б.Мөнхсоёл гишүүн намынхаа томчуулаас айв уу

Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураахын өмнө ХҮН намаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Энэ үеэрээ намынхаа дотоод ардчиллыг үгүйсгэж, дарамталж, айлган сүрдүүлдэг гэх асуудлыг хөндсөн юм.

Ингэхдээ Б.Найдалаа, П.Наранбаяр нарын нэрийг дурдаж, хамгаалалт хүсэж байгаагаа зарласан. Уг асуудлын хүрээнд түүнийг намаасаа явна хэмээн мэдэгдлээ гэж олон хэвлэл бичиж. Харин өөрөө "би намаасаа явна гэж хэлээгүй" гэх тайлбарыг хийгээд байна.

Тэгвэл ХҮН намын дарга Т.Доржханд, "Б.Мөнхсоёл гишүүн эмоцио дийлсэнгүй. ХҮН нам таалагдахгүй бол намаас гарч болно", гэсэн бол

Боловсролын сайд П.Наранбаяр, "Б.Мөнхсоёл гишүүнийг ийм үг хэлсэнд харамсаж байна, хамгаалалт авах хэмжээнд хүрээгүй" гэж тус тус мэдэгдэв.

Ингээд харвал түүний намдаа үлдэх эсэх "томчуудад" нь нэг их нөлөөгүй аж. Угаас тэднийг эрх ашгийнхаа төлөө санал өгүүлэх гэж л ашигладаг гээд хэлчихсэн. Б.Мөнхсоёл гишүүн хувь хүнийхээ итгэл үнэмшлийг дагаж, өөрийн сонголтоор намдаа элссэн болов уу. Иймд намынхаа дотоод асуудал, санал зөрөлдөөнийг ийн дэвэргэх нь бусад нам, эвсэлдээ "хоол болох"-оос цаашгүй байх.

Мөн яагаад заавал өчигдөр ийм мэдээлэл хийв. Өмнө нь ямар эрх ашиг байсан болоод хамгаалалт авах хэмжээнд асуудал хурцадсан байхад энэ хүртэл тэсэв гэдэг анхаарал татна. Ямартай ч одоогийн байдлаар ХҮН намаас явахгүй нь бололтой.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
6 сар 3, 2025 15:56

ТЭЖЭЭСЭН БЯРУУ ТЭРЭГ ЭВДЭНЭ ГЭЖ ЭНИЙГ ХЭЛДЭГ ЮМ

Зочямар завхарсан хуультай юм байна? Саналаа ө
Зочямар завхарсан хуультай юм байна? Саналаа ө
6 сар 3, 2025 16:18

ХҮН намыг ямар нам гэдэг юм. МCS ийн 1.9 тэрбумаар 4 - 5 нэр дэвшигчид нь санхүү авч гишүүн болсон. Наранбаяр саяхан Найд�##�аад нүдний шил нь дээрээ цохиулсан. Нүдэнд хэд хэдэн оёдол тавиулсан. Аз байгаагүй бол нүд сохрох байсан. Гишүүдээ ингэж их дарамт�##�даг байх. Тэгээд Мөнхсоёл нь гарч байна

Зочин
Зочин
6 сар 3, 2025 19:33

Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson y####n

Зочин
Зочин
6 сар 3, 2025 21:24

НАМУУД ХООРОНД БИТГИЙ ХЭЛ НАМ ДОТОР Ч ЭСРЭГ ТЭСРЭГ ҮЗЭЛ БАЙЖ Л БАЙДАГ .ҮҮНИЙГ ОЛОНХИОРОО ШИЙДЭЭД Л ЯВДАГ . ТУХАЙН НАМД ОРООД ҮЗЭЛ БОДЛОО ХААЛГАНА ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ .ТЭР НАМ НЬ Ч ТЭЖЭЭДЭГГҮЙГ ( тэжээсэн бяруу тэрэг эвдэв гэж эргүүтээд байж болохгүй ) НАМЫГ нь Ч ТЭРЭГ ГЭЖ ҮЗДЭГГҮЙ .....ККККККК

Зочин
Зочин
6 сар 4, 2025 13:36

orolgaral avgai umuu gej oilgogdson shouchka

Холбоотой мэдээ

Back to top button