Улс төрийн мэдээ

Тэтгэврийн зээл тэглэсэн "Эрдэнэс" бонд "эрсдэлтэй" ангилалд оржээ

УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Үүгээр Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцэж буй.

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд "Эрдэнэс" бондын асуудал яригдсан байна. Тэтгэврийн зээл тэглэх хүрээнд 2020 онд "Эрдэнэс Монгол" ХХК-иас "Эрдэнэс" бондын гаргасан. Тодруулбал, 228 мянган иргэний 6 хүртэлх сая төгрөгийн зээлийг бүрэн барагдуулахаас гадна зээл аваагүй 192 мянган ахмад настанд 1 сая төгрөгийн эрхийн бичиг, 1 сая хүртэлх төгрөгийн зээлтэй 44 мянган ахмад настанд зээлийн үлдсэн төлбөрөөс үүссэн зөрүүг мөнгөжүүлэх үнэт цаас болсон юм.

Харин тус бонд "эрсдэлтэй" ангилалд орсон талаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин хөндсөн. 850 тэрбум төгрөгийн дүн энд яригдана.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Бондын хугацаа дуусаж, Засгийн газрын тогтоолоор Эрсдэлийн сан байгуулсан байгаа. Иймд төлөгдөх боломжтой" гэж хэлжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 3, 2025 17:30

Одоо ковид бхгүй. Тэтгэврийн зээлийн 59 хуьмйг ч болтугай буцаан ав

зочин
зочин
6 сар 4, 2025 10:11

Зээл тэглэх санаачилга болон шийдвэр гаргасан тухайн үеийн Ерөнхийлөгч жанхуу асман Баттулга болон тухайн шийдвэрийг дэмжиж шийдвэр гаргасан тухайн үеийн их хурлын гишүүдийг бүгдийг нь өнөөгийн төрөөс нэн даруй �######�уулж шоронд хорь

Холбоотой мэдээ

Back to top button