УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Засгийн газрын хуралдаан 11.00 цагт эхэлж, 28 асуудал хэлэлцэж байна

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Энэ дагуу өнөөдөр /2025.06.04/ Засгийн газар 11.00 цагт 26-р ээлжит хуралдаанаа хийхээр товлосон байна.
Энэ удаагийн хамтарсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон ч, дараагийн Ерөнхий сайд томилогдох хүртэлх 30 хонoгийн хугацаанд албан үүргээ гүйцэтгэсэн хэвээр байх юм.
Өнөөдрийн хуралдаанаар,
- Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тухай анхдагч хуулийн төсөл,
- Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төсөл,
- Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,
- “ТЭЦ-3” дулааны цахилгаан станцад гарсан ослын шалтгаан, үр дагаварын талаар зэрэг 28 асуудал хэлэлцэж, танилцахаар төлөвлөсөн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.