Улс төрийн мэдээ

Ухаа худаг бол дараагийн Засгийн газраас асуух ам

Төр гэхээсээ төрийн бодлого тогтвортой байх ёстой гэдэг үнэн. Нэг нь огцроход нөгөө нь ажлыг үргэлжлүүлж байх учиртай. Үнэхээр тэгж чаддаг бол хэн хүнд улс төржих шаардлага гарахгүй юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний тэргүүлсэн хамтарсан Засгийн газар өдгөө огцорч, үүрэг гүйцэтгэгчийн статустай ажлаа явуулж байна. Маргааш МАН-ын Бага хурал хуралдаж, шинэ Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл ирлээ.

Шинэ Засгийн газар бүрдэх нь цаг хугацааны асуудал. Харин тэдний үргэлжлүүлэх ёстой сэдэв юу вэ. Хамгийн эхнийх нь Ухаа худаг.

Учир нь улс төрийн халуун сэдэв гэдэгтээ ч биш, Ухаа худгийг идэвхийлэн хөндөхтэй зэрэгцэж л Л.Оюун-Эрдэнийн ЗГ огцорлоо гэсэн мессеж хангалттай түгсэн. Түгсэн, түгээснээс эс шалтгаалж давхцал л бол давхцал юм. Мэдээж Тавантолгой бол нэг биш Засгийн газар огцрохтой давцхаж байсан сэдэв гэдэг нь үнэн.

Одоогийн байдлаар Ухаа худагийн лиценз хуулийн дагуу олгогдсон эсэхийг Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг дүгнээд байгаа. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ажлын хэсгийг ахалж, дүгнэлтээ УИХ-д хүргүүлсэн ч хэлэлцээгүй. Хэлэлцэхгүй байхаар нь хоёр боть ном болгож хэвлээд УИХ-ын гишүүдэд тараасан. Яг тэр долоо хоногт нь Ерөнхий сайдын хүүгийн тансаг хэрэглээний асуудал сошиалд гарч ирсэн гэж З.Энхболд дүгнэсэн.

Мөн энэ оны хоёрдугаар сард ЕТГ-ын дарга асан З.Энхболд Ухаа худгийн асуудлыг дэвшүүлж тавьсан. Удалгүй ЗГ ажлын хэсэг байгуулсан. Түүний дараа ММС групп нь Ухаа худгийн лицензийг шууд бусаар барьцаалж, 350 сая ам.долларын өрийн бичиг гаргасан давхцал ч анхаарал татаж байлаа.

Ерөнхий сайдын хувьд түүнийг огцруулах шалтаг биш шалтгаан нь Ухаа худаг, Тавантолгой, MCS гэдгийг ярьж яваа. Энэ үнэхээр үнэн бол, дараагийн ЗГ энэ тухай хөндөхгүй нь логикийн хувьд ойлгомжтой юм.

Тийм ч учраас дараагийн Засгийн газар Ухаа худаг дээр эхлүүлсэн сэдвийн эцсийг үзэх улс төрийн төдийгүй зарчмын үүрэг хүлээж байна. Шалгаад, дүгнээд, хуулийн дагуу шийдчихэж чаддаг төртэй сэн бол зах замбараагаа алдсан улстөржилт, талцад хуваагдал нийгэмд үүсэхргүй нь мэдээж.

УИХ-аас зэрэгцээд ажлын хэсэг байгуулсныг С.Баярцогтын худ П.Мөнхтулга ахалсан. ЗГ-ын дүгнэлтийг тоогоогүй бол одоо найдлага энэ ажлын хэсэг дээр төвлөрөх юм. Мөн Засгийн газар солигдсон ч УИХ дээрх бүтэц хэвээр үргэлжилнэ.

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл бол ажлаа өгнө. Тэрбээр 18 жилийн дараа Тавантолгойн асуудлаар дүгнэлт гаргах анхны ажлын хэсэг УИХ дээр байгуулагдсаныг дурдаад, итгэж найдаж байгаагаа өөрийн сошиал хуудаст илэрхийлсэн байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тогтох
Тогтох
6 сар 4, 2025 13:16

Дахин ерөнхийлөгчид дэвших боломжгүй болсон Хүрэлсүхийн засгийн газар байгуулагдаж дараа нь намын дарга горилж байгаа нь энэ мөн Ожарг�##�ын бүлэгт нээнтэгтэй гэлдэг нь ил боллоо шившиг юмаа ...

Зочин
Зочин
6 сар 4, 2025 14:26

хэнбугай ч сайд байсан ухаа худаг ард түмэн 34 хувь авна үүгээр улс төр хийх хэрэггүй бхаа

Зочин
Зочин
6 сар 4, 2025 15:07
Reply to  Зочин

Ха ха ягштээ гэнэн хонгороо. 2007 оноос хойш стратeгийн ордыг ярих зүрхтэй хүн гарч ирээгүй юм. Оюук л гаргаж ирж байж хэрчүүлж дууслаа

Зочин
Зочин
6 сар 4, 2025 14:28

Хууль зүйн сайд Алтангэрэл ухаа худгийг хууль бусаар MSC-д очсон дүгнэлтийг УИХ-д хэлэлцүүлэхээр 2 сар гаруйн өмнө өгсөн ч УИХ нүдэн б�##�ай, чихэн дүлий хав дарсаар л байгаа! Энэ бол УИХ-д MSC ямар хүчтэй нөлөөтэй байгааг тэнэг хүн ч ойлгохоор байна ш дээ!

Зочин
Зочин
6 сар 4, 2025 15:06

Дахин ярих юм бол дахиад огцруулна гэдэг мeссэжээ сая Оджаргл сая өгчихсөөн. Дараагийнх нь айгаад тэгс ингэс гээд аргацааж байгаад 28 он хүргэнэ

Zoblont OD
Zoblont OD
6 сар 4, 2025 15:33

Ene Odjargal gegch etgeed Mongolchuudad gai bolokhgui amdarch boldoggui um baikhdaa.

Зочин
Зочин
6 сар 4, 2025 15:54

УХАА ХУДГИЙН авах ёстой хувиа төр авах ёстой.

Зочин
Зочин
6 сар 4, 2025 16:44

Яг зөв. Ухаа худаг нарийн сухайт цагаан суваргийн ордуудыг төрд авах хэрэгтэй. Үгүй бол нөгөө �##�дарт жагсагчдыг ордны өмнө авч ирэх хэрэгтэй

Bolor
Bolor
6 сар 4, 2025 17:07

Авилгaлч зaлуусын жагсaaлын дүнд Оджаргaлын гар хөл Ерөнхий сайд болно. Тэгэхээр Ухаа худаг Монголын ард түмэнд очихоосоо өнгөрсөн.

Зочин
Зочин
6 сар 4, 2025 17:11

Ухаа худгийг МСS тухайн цаг үед мөрдөгдөж бсан хуул ийн дагуу, ЗГ-ын шийдвэрээр л авсан юм билээ ш дээ ! Зика вирус л өө хайж,ша л таг эрээд, ЗГ-ын тогтоолоор авах ёстой юмыг Протоколоор авсан бна л гээд бгаан.
Тогтоол ч, Протокол ч а ль а ль нь адилхан л ЗГ-ын ши йдвэр шүү дээ !!!
Энэ бол цэвэр Женко, Зика хоёрын хор найруулга юм !

Зочин
Зочин
6 сар 4, 2025 23:30

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Холбоотой мэдээ

Back to top button