Улс төрийн мэдээ

П.Наранбаяр: "Боловсролын дэмжих жил"-ийг үргэлжлүүлнэ, Хүннү хотод Олон улсын инженерийн сургууль байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө.

Хуралдааны дараа Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өгөв.

Тэрбээр "Өнөөдөр хэд хэдэн сайхан шийдвэр гарлаа. Үүний нэг нь Боловсролыг дэмжих жил гэсэн концепцыг цаашид үргэлжлүүлэх, эрчимжүүлэхээр боллоо. Багшийн чадавхыг дээшлүүлэх, дутлыг арилгах, нийгмийн асуудлыг шийдэх чиглэлд тасралтгүй төвлөрнө. Мөн 2030 онд нэмэгдэх сурагчдын эрэлтийг хангах хүрээнд шинээр 108 сургууль, 95 цэцэрлэгийг барьж байгуулах хөрөнгө оруулалтыг одооноос шийдвэрлэхээр ажиллаж байна. Нийслэлтэй хамтран, газрын асуудал, байршлыг тодорхойлно.

Үүнээс гадна Олон улсын инженерийн сургуулийг Хүннү хотод байгуулахаар боллоо. Боловсролын ерөнхий хуульд байдаг заалтаар ӨМӨЗО-той хамтран байгуулна. Жилдээ 3000 гаруй инженерийг бэлтгэх юм.

ХҮН намын мөрийн хөтөлбөр, тэр дундаа эрчим хүч, боловсролын салбарт туссан асуудал нь Засгийн газрын төлөвлөгөөнд орсон. Эдгээр ажил цааш үргэлжилнэ. Сонгогч, иргэд, ирээдүйн төлөө бодлогууд юм. Боловсролыг дэмжих жилийг УИХ-ын гишүүд хийгээд өргөн олон эцэг эхчүүд дэмжиж байгаа гэдгийг дурдахад таатай байна" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 4, 2025 13:57

ХА ХАА

Зочин
Зочин
6 сар 4, 2025 13:57

zaaazzz

Зочин
Зочин
6 сар 4, 2025 16:29

Энэ хүн ямарч ажил хийж чад�##�гүй огцорлоо нэг цохиулаад амжих шивдээ

Холбоотой мэдээ

Back to top button