Улс төрийн мэдээ

Жагсаалын 21 хоногийн дараа бодоцгоох ГУРВАН ЗҮЙЛ

Залуус нэгдэж, 21 хоногийн турш “Огцрох амархан” хэмээн жагсаж чадлаа. Энэ үйл явдал Монголын түүхэнд үлдэх нь гарцаагүй.

Харин жагсаалын үеэр манай нийгэм, хэвлэл мэдээллийн салбар багагүй хэмжээнд талцан хуваагдсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг УИХ огцруулж, эцсийн дүндээ дараагийн Ерөнхий сайд, Засгийн газрын асуудал ид яригдаж байна.

Жагсаал нэгэнтээ дууссан. Дараагийн өрнөл эхэлсэн. Тэгвэл, бид ямар сургамж аваад энэхүү өрнөлд хөл тавибал зохих вэ.

Нэгт, төр гэдэг субъект пиар хийхдээ өөр зарчим баримтлах шаардлагатайг бүгдээрээ харлаа, үзлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг тойрсон асуудал бүрд заавал хэн нэгнийг харлуулах, сөрөг жагсаал бэлтгэх, сөрөг үзэл бодолтонг зориудаар төрүүлэн гаргах ажиллагаа нэлээд явлаа.

Энэ бүхэн жагсаалыг санаачлагчдын нэг, 20 гаруйхан настай О.Уламсайхан гэж залуугийн хувийн амьдрал руу орох, нийгэм даяар алуурчин гэж харагдуулах, гутаах ажиллагаанд хүртэл хүрч доройтсон. Бүр, талийгаачид хэзээ ч байхгүй эрэгтэй дүү гэгчийг гаргаж ирж, хэвлэлд ярилцлага өгүүлэхдээ тулахыг үзлээ. Залуу хүн залуу байдаг. Түүний өмнө амьдралын урт жим, өөрийн гэсэн алдар хүнд гэдэг зүйл үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хамт бий билээ.

Цаашлаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг тойрсон пиарын баг бол заавал нэг дайсан гаргаж ирж ард түмнийг айдсаар засаглах, тодорхойгүй, хаос орчинд оруулах бодлого баримтлан ажилласан нь нүднээ ил юм.

Энэ бүхэн эцсийн эцэст гол субъектийнхээ нэр нүүрийг шалаар нэг болгохоос гадна, өнөөгийн нийгэмд огтхон ч байж болохгүй хэм хэмжээнүүдийг стандарт юм шиг л ойлгогдох тавцанд хүрч байгаа.

Дараа дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар нь хэчнээн амаргүй ажил хариуцаж, амаргүй бүлэглэлтэй тэмцэж байлаа гээд олон нийтэд ойлгуулах чухал стратеги дээрээ бодолтой хандах шаардлагатайг энэ бүхэн харуулсан. Эцэст нь олон нийт л дундаа хагарч, талцаж, бухимдаж байгаа юм.

Хоёрт, бусдын үзэл бодлыг хүндэтгэх гэдэг зүйл сошиал орчинд байхгүйтэй л адил болов. Үг хэлсэн л бол түүнийг аль нэг талын улаан хамгаалагч, хөлс мөнгө авагч гэж үздэг, харддаг, боддог болж болохгүй. Энэ маш аюултай үзэгдэл.

Явж явж хэн ч хамгийн прагматик анализыг хэлж чадахгүй, хэлсэн ч түүнийг аль нэг талын явуулгатай гэж үзээд итгэхгүй байх хандлага руу чирч аваачих болно. Эцсийн мөчид олонхын эсрэг үг хэлэх нь л ч үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө мөн. Үндэслэл, логикгүй байсан ч бодогдсон бодлоо хэлж, бичиж болдог талбарыг энэ хэвээр нь хадгалахын тулд өөрсдөө уужуу байх ёстой.

Өдөөх, маргаан талцаан үүсгэх, ойлголтын манипуляц хийхийн тулд л хөлсний бичээчид ажилладаг. Харин түүнд реакц үзүүлэхээ л больчихвол, нэг алхам ухарч бодоод, ажиглаад өнгөрөөчихдөг л болбол сошиал дахь хөлсний бичээчдийн орон зай өөрөө устах юм.

Гуравт, хэвлэл мэдээллийн байгууллагууд бас өөр хоорондоо ойлголцож, нэгэн зүгт харах, алсын хараагаа тодорхойлох чухал шаардлагатай болчихлоо. Хөлс мөнгөөр хамтран ажиллаж, аливаа субъектийн үйл ажиллагааг сурталчилж болно. Энэ нээлттэй. Хэвлэл бол бизнесийн байгууллага.

Атал “Тэр талд ажиллалаа”, “Түүнийг дэмжлээ, хамгааллаа”, эс бол “Дэмжсэнгүй, хамгаалсангүй” гэдгээр нэгнээ шүүх нь өрөөсгөл ойлголт. Угтаа хэвлэл мэдээлэл мэдээллийг боловсруулан түгээдэг үнэт зарчимтай, үүгээрээ л бусад иргэний индрүүдээс ялгардаг.

Түүнчлэн хувь сэтгүүлч бол харьялагдаж буй редакцынхаа байр суурин дээр байж гэмээнэ сэтгүүлчийн эрх, үүрэг сая биежнэ. Харин “Би сэтгүүлч, би үзэл бодолтой” гэж ярих нь өөрөө үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө биш. Энэ өгүүлбэрийг “Глоб интернэйшнл” ТББ-ын үүсгэн байгуулагч Х.Наранжаргал ярилцлагадаа хэлсэн удаатай.

Харин олон нийт түүнийг сэтгүүлч л гэж хардаг. Сэтгүүлчийн биш, иргэний хувиар үзэл бодлоо илэрхийлж байна уу, түүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж, мэргэжлийн үйл ажиллагаатайгаа хольж хутгаж байна уу гэдэг л асуулт юм.

Эцсийн дүндээ дахиад л бусдыг тодорхой аль нэг талын байр суурин дээр байгааг нь хүндэтгэх асуудал тавигдана. Үүнийг хамгийн сайн мэдэх ёстой хэвлэл мэдээллийн салбарынхан дотроо хоёр тал болж, ирж л байдаг, явж л байдаг улстөрчдийн хүслийг санамсартай санамсаргүй гүйцэтгэж, өөрийг бичсэн бол “Хиамчин” нэр зүүлгэдэг байж боломгүй.

Хоёр тал руу улайран туйлшрах тусмаа сэтгүүлч хүн асуудлын үнэн мөнийг голоор нь нэвт шувт харах хэрсүү нүдээ алдана. Сэтгүүлч биш тодорхой үзэл суртлыг ухуулагч болж хувирна. Иймд дараа дараагийн өрнөлд ХМБ-ууд нэгнийхээ баримталж буй байр суурийг хүндэтгэхээс гадна, сэтгүүлч хүнийхээ хувиар аль нэг талыг улайран хамгаалах нь мэргэжлийн үнэ цэн, зарчмын эсрэг явна гэдгийг бодолцмоор.

Алив сэдэв, өрнөлийн үеэр нэг талд нь гарчихдаг л юм бол сэтгүүлч байгаад яах билээ. Сэтгүүлч яг юу болоод байгааг үргэлжийн үл итгэгч нүдээр харж, эргэлзэн ухаж төнхөж, энэ явцдаа олж авсан мэдээллээ боловсруулан түгээж, эцсийн дүгнэлтээс татгалзаж л байх ёстой шүү дээ. Тэгэхгүй л гэвэл иргэний индэр хөгжсөн өнөө цаг үед сошиал инфлүүсэрүүдээс ялгарах зүйлгүй болсоор байна.

Дөрөвт, дараа дараагийн өрнөлд хэрсүү нүдээр хандах сэтгэлгээгээ хадгалах чухал болчихлоо. Мэдээж залуус 21 хоног жагссан нь бүхэл бүтэн үзэгдэл болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцроход том жин дарж нөлөөлсөн нь үнэн. Гэхдээ үүний цаана урьдаас зурагдсан зураг, улстөрчдийн, бүлэглэлийн хүсэл зориг байсан уу гэвэл бас байсан. Энэ жагсагчдыг санхүүжилттэй хэмээж буй үг биш. Жагсаад өгөөсэй, эсэргүүцээд гараад ирээсэй гэсэн хүсэл тээгчид цүнх, бөгжний зургийг зохион байгуулалттайгаар тараасан өнцгийг бодох л ёстой. Тусдаа асуудал, тусдаа сэдвүүд юм.

Асуудлыг харахад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дотроо хагарсан юм байна. Огцруулах сонирхол наад зах нь Ерөнхийлөгчид байсан байна. Ерөнхийлөгч нэг ширвэчихвэл парламент нь ч хайрцаглагддаг тогтолцоо манайд байсаар л байгаа юм байна. Энэ урт хугацаандаа парламент болон гүйцэтгэх засаглалын тухайд хэр эерэгээр тусах жишиг вэ? За, нөгөө талаас Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн буулаа ч түүний эхлүүлсэн зарим ажил үнэхээр гацвал, зогсвол, эсрэг тийшээ явчихвал яах вэ? Үүнийг хөндөж ярихаар мөн л хиамчин гэж нэр томъёо зүүх үү? Яг энэ уур амьсгал дээр улстөрчид тоглоно. Дараагийн ЗГ гарч ирсэн ч дахиад л хоёр тал болоод үзээд байх уу. Дундын голч мэдээллийг, олон жилийн туршлагаар яг таг онож харсан анализыг, тоймыг хэн бичих юм бэ? Бичсэн ч мөн л аль нэг тал болгож харсаар байх юм уу? Энэ дундуур эцсийн мөчид Монголын эрх ашигт халтай үйлдэл болж өнгөрвөл яах вэ? Эдгээрийг бас бодолцмоор л байна.

Эцэст нь: Монголын залуу үе улстөрчдөөс хариуцлага нэхэж, нэгдэж чадахыг маш тодоор харлаа. Залуу үедээ нөхөрсгөөр зөвлөж, тусалж дэмжих нь ахмад үеийнх нь хүлээх ёстой хамгийн чухал үүрэг. Эргээд аль ч талд үл автах нь ХМБ-уудын бас хүлээдэг үүрэг. Нэгдмэл байя. Ядаж нэгнээ хүндэтгэдэг байя. Үүнийг сайтар санаж аваад дараа дараагийн улс төрийн өрнөлд хамтдаа хөл тавьцгаая, хэрсүү байцгаая.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
6 сар 4, 2025 17:29

Эгүүрийн эзэн Мядагаад зориулсан нийтлэл байна. Нийтлэл ч гэж дээ үзэл бодол байна.

Зочин
Зочин
6 сар 4, 2025 20:50

Дэлхийг баян корпорациуд л удирддаг болсон. Монголын төр улсыг ч тэд л удирдаж байна, улсаасаа баян болсон олигархиуд шатрын хүүнүүдээ няслан тоглохыг, эцсийн эцэст мөнгөтэй нь хөгжмөө захиөлдаг гашуун үнэнийг харлаа. Монголд баялгийн хара�##� бодитоороо хүрээд бүр хүндэрсэнийг харлаа. Нэмээд төрийн тэргүүнийх нь улс төр гудамжинд хэдэн хүн жагсаах хүртлээ доош орсоныг харлаа

Зочин
Зочин
6 сар 4, 2025 21:05

Үхсэн нохой долоо. Тэр улмаа гэж хөгийн банди хара�##� идсэн х�##�тар мөнгөөр эх орны хувь заяа төрийн тогтвортой байд�##�д зан�##�хийлж эхэлсэн нь үнэн. Хэзээ нэгэн цагт үнэн илрэхэд төрийн эрх мэдэлд хувийн ашиг сонирхлоор нөлөөлсөн гэмт хэрэгтээ насаараа зовох цаг ирэх нь тодорхой. Тэр бид 2 хэзээ ингэж хуцаж гарч ирж байсан юм мэдэхгүй л юм өайна. Нүүрсний хулгай, уул уурхайн баялагаа авах, нотолж чадахгүй орлого хураах гээд асуудлууд дээр өмнө нь гарч ирээд хашхирч байсан бол түүнд итгэх байлаа. Хувийн ашиг сонирхол хууль бус хэрэг үйлдсэн ялаараа солилцоо хийсэн гэдэг нь тодорхой шүү дээ. Яагаад мөрийтэй тоглоомын асуудлыг хааж суллав гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

Зочин
Зочин
6 сар 4, 2025 21:16

Тэдгээр жагсагч з�##�уучууд өөрсдийгөө боймолсон жагса�##� хийж түүхэн гутамшигт үйл хийлээ.
Оюунэрдэнэ болон Алтангэрэлийн дэвшүүлэн тавьсан олигархий хулгайчдыг хазаарлах хууль нь төлбөртэй жагса�##�ыг төрүүлэн гарг�##�аа.
Хэрвээ бидний энэ дүгнэлтийг буруу үндэслэлгүй болгое гэвэл шинэ засгаас Ухаа худагаа төрд авхуулж,үндэслэлгүй баяжсан улс төрчидийн орлогыг хянах хууль батлуулах,энэ хоёр асууд�##� цаашид хөндөгдөхгүй орхигдох юм бол тэдгээр з�##�уучууд жагсаж тэмцэж бат�##�гаажих ёстой.

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
6 сар 5, 2025 00:23

АН бол Зоригийг замаасаа �######�уулсан этгээдийн
цуглуулга.Элбэгдорж баяжсан.Европт байна.
Сайханбилиг зугтаж Америктцагаачилсан.
Гантөмөр нь *МАН-тай эвссэн!?

Зочин
Зочин
6 сар 5, 2025 06:42

Оюунэрдэнэ түүхэнд бгүй троллууд ажиллуулсан,ажиллуулсаар л байгаа.МОНГРЛЫН АРД ТҮМЭН 1990 ОНООС ХОЙШ ОЛОН ТӨР, ЗГ.ЕС.УНАГААЖ БАЙСАН БОЛОВЧ ОЮУНЭРДЭНЭ ШИГ ИНГЭЖ ЗУУРАЛДАЖ ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛУУЛСАН ОЛОН ТРОЛЛУУД ХЭН Ч АЖИЛЛУУЛЖ БАЙСАНГҮЙ. МОНГОЛЫН ТӨР ҮРГЭЛЖЛЭЭД АЖИЛЛАНА АЖИЛЛАХ Ч БОЛНО.ХАРИН нь яаж ажиллах нь тухайн байдлаас ш�##�тга�##�на.ДАРАНГУЛАЛЫН ЗАСАГЛАЛААС САЛЖ НУРУУ АМРАХ ШИГ БОЛЛОО.АРД ТҮМЭН БАЯН БОЛ ТӨР БАЯА ГЭДЭГ БАЙХАА.Гэтэл Оюунэрдэний үед ТӨР НЬ БАЯН АРД ТҮМЭН нь ЯДУУ байлаа.УЛНЫ,ЯЛАА гэх жишээний.

Зочин
Зочин
6 сар 5, 2025 08:53

ДАНХ.АА ЧИ ОДОО УНАСАН ШҮҮ...
БОЛЬ ОДОО САЙХАН АМЬДАРНА
ГЭЖ МОНГОДЧУУД БАЯРЛАЖ БН ЯАГААД
ГЭВЭЛ ЧИ �######�САН.....

Зочин
Зочин
6 сар 5, 2025 12:16
Reply to  Зочин

Харин эсрэг болно доо..наад зах нь .Хоосон 1072 гэдэг тоотойгоо................гэх мэт Үрсийн үрсдээ үлдээсэн гайтай.....

Зочин
Зочин
6 сар 5, 2025 12:12

Ард түмэн нь Ерөнхий сайдаа огцруулахгүй шүү....Харин ч өндөр дэмжлэгтэй, хүндтэй ЕРӨНХИЙ САЙД...Дараагийн хүн олон нийтэд та�##�агдахад хэцүү....өндөр босготой болсон. Гологдоно доо.

Иргэн
Иргэн
6 сар 5, 2025 12:29

МСС- компаний мэдэгдэл юм уу???

Зочин
Зочин
6 сар 5, 2025 12:51

Ямар ч хүн ЕС болсон тэр бол хүрэл сүхийн хүн .дараагийн засгийг унагахад бүгдээрээ дуртайяа очно.гэхдээ энэ жагса�##� бол мөнгөний биш шударга ёсны төлөөх жагса�##� байх болно

Зоч
Зоч
6 сар 5, 2025 16:18

Сайн Мэргэжилтэн EC ХИЙНЭ ШҮҮ...Сул дорой байж болохгүй....хүчирхэг хүн тавих хэрэгтэй тийм хүн байна уу, байна уу

Zochin
Zochin
6 сар 8, 2025 17:13

Setguulchid bolovsrol heregtei. Uchriig n olohgui baij sensaats degdeedeg, olon tumniig uimuuleh um.

Холбоотой мэдээ

Back to top button