Нийгэм мэдээ

Хориглох тусам хэрэглэнэ

2025 он. Монгол Улс. Бид эдийн засгийн уналт, ядуурал, авлига, инфляци, улс төрийн тогтворгүй байдал гэх мэт асуудлуудаас гадна нэгэн ноцтойхямралын ирмэг дээр ирээд байна. Энэ бол тамхинызах зээлийн хэт хатуу бодлогоос үүдсэн хууль бусхудалдааны тэлэлт юм.

Харамсалтай нь Монгол Улс хөгжлийн замаараа эдүгээТөв Азийн хамгийн хаалттайхяналттайхэт хатуудтооцогддог ТуркменистанКиргизстан гэх мэт улсорны жишээг дагах эрсдэлтэй нүүр тулж байна. Эдгээрулсуудад тамхидалт өндөр, хууль бус худалдаа нийтхэрэглээний 30-40 хувийг эзэлж байна. Монгол улс яг энэ замаар орох нь. 

Тамхины хяналтын тухай хуулийн ажлын хэсгийн боловсруулсан хуулинд бүх төрлийн никотин агуулсан бүтээгдэхүүны амт, үнэрийг хориглох заалт тусгасан шууд утгаараа контрабанд буюу хил дамнасан хууль бус наймааг цэцэглүүлэх суурийг хуулийн хүрээнд тавьж байна гэдгийг хууль санаачлагч маань мэдэхийн дээдээр мэднэ. 

Сүүлийн үед О.Номинчимэг гишүүн хүүхэд, залуу үе хамгаалал нэрийн дор тамхины хяналтын тухай хуулинд онцгой ач холбогдол өгч хэт нэг талыг барьсан хуулийн төсөл боловсруулж дууссанаа сүржин байдлаар олон нийтэд мэдээллэв. 

Гэвч тамхины хяналтын тухай хуулийн зорилго болсон“тамхидалтыг буулгах” бус эсрэгээрээ бодит байдалдээр хуулиас гадуурх худалдаа, хяналтгүй хэрэглээ, хуурамч бүтээгдэхүүн, татварын алдагдал руу түлхэхсөрөг нөлөө үзүүлж байна.

Тамхидалтын түвшинг бүх насанд амжилттай буулгаж байгаа дэлхийн өндөр хөгжилтэй улсууд бий. Гэвч хамгийн өндөр тамхидалттай, хар зах зээлээ дийлэхээ больсон, хэт хатуу бодлоготой, хаалттай улсуудын жишгийг Монгол улс даган дуурайх нь шийдэл бус, харин ч 21-р зууны “ардчилсан” гэх улсад байж болохгүй алдаа юм. 

Төв азийн улсууд нь дэлхий дахинаа хөгжил буурай, эдийн засгийн ядууралтай бүст хамрагддаг бөгөөд Туркменистан, Киргизстан зэрэг улсууд нь авилгал гаарсан, хяналт сул байдал нь Монгол улстай нэн төстэй. Тэгвэл тэдгээр улсууд тамхины эсрэг ямар арга хэмжээ авдаг тухай дурдвал зохистой. Монгол улсын боловсруулсан хуулийн төсөлд хэд хэдэн төстэй зүйл байгаа ба үр дүн нь хэдийн тодорхой болжээ. 

Туркменистан — Хамгийн өндөр хяналт, хамгийн томхар зах зээл• Туркменистанд янжуур болон вэйп зэрэг бүхтөрлийн тамхинд хэт өндөр татвар, амттайбүтээгдэхүүнийг бүрэн хориглож, зөвхөн нэгтөрлийн “төрийн мэдлийн” бүтээгдэхүүнийг л хуульёсоор борлуулдаг.• Үр дүнд нь тус улсын тамхины хэрэглээ буураагүй. Харин ч ОУВС-гийн тооцоогоор тамхины нийтхэрэглээний 45% нь хууль бус болж, хяналтгүйбүтээгдэхүүнээр иргэдийг хордуулж байна.

Киргизстан: Хэт хатуу бодлого нь хар зах зээлийгтэтгэсэн бодит жишээ

Киргизстан бол бидний маш ойрхон жишээ. Тус улссүүлийн 10 гаруй жилд тамхины өндөр татварамттай вэйпийг бүрэн хориглохсурталчилгаагтэглэхимпортын нарийн зөвшөөрөл шаардах зэрэгмаш хатуу бодлого хэрэгжүүлсэн.

Үр дүн:• Тамхидалтын түвшин 2023 оны байдлаар 38%хэвээр үлдсэн. Хүн амын тоотой харьцуулахад насанд хүрсэн хүн бүр жилд 2,000+ ширхэг янжуурхэрэглэдэг (WHO Global Report, 2023).• Цахилгаан тамхи болон орлуулах бүтээгдэхүүнийзах зээл бараг бүхэлдээ хар зах зээлд шилжсэн— EUROMONITOR-ийн 2024 оны тайланддурдсанаар нийт зах зээлийн 85% нь хууль буссүлжээгээр ажиллаж байна.• Татварын алдагдал өсөж, Киргизийн Сангийняамны тооцоогоор 2022 онд сая ам.долларынтатвар алдагдсан.• Хууль бус сүлжээ хүчирхэгжиж*, хил дамнасаннаймаа, гаалийн авлига, хуурамч бүтээгдэхүүндзалуус ихээр өртөж байна.

“Бид бүтээгдэхүүнийг хязгаарласан боловч хэрэглээгзогсоож чадаагүй. Үүний оронд хууль бус сүлжээхүчирхэгжиж, хяналтгүй хэрэглээ үүссэн.”— КиргизийнЭрүүл мэндийн яамны тайлан, 2023 он

Монгол — Хил нь нээлттэйхяналт нь сул

Монгол бол далайд гарцгүй, хоёр том хөрштэй улс. БидТуркменистантай адил дотоодын үйлдвэрлэлгүй, импортод 100% хамааралтай. Гэвч бидний хилгаалийн хяналт маш сул хэвээр:

Хууль зүйн яамны тайланд дурдсанаар “хууль бустамхины зах зээл 2023 оноос хойш тасралтгүй өсөжбайгаа” гэжээ. Хэрвээ хэт хатуу бодлого үргэлжилбэлбид ч бас Туркменистан шиг нийт зах зээлийнхээхагасыг хар захад алдаж, хяналтгүй, татваргүй, аюултай бүтээгдэхүүнийг иргэдэд гар дээрээс тараадагулс болох нь гарцаагүй. 2024 оны байдлаар утаат тамхи болон никотин агуулсан бараа бүтээгдэхүүнээс жилдээ 260 тэрбум орчим төгрөгийн татвар төлөгддөг байсан бол бүх төрлийн амт хориглосноор 130 тэрбум төгрөгийн татварын орлого тооцож чадахгүй болж хар зах зээлд алдах тооцоолол гарч байна. 

Урагшаа биш ухралт

Хэт өндөр татвар нь манайх шиг хамгийн багацалинтайхамгийн их авлига нүүрлэсэнхамгийнэмзэг эдийн засагтай оронд энэ бол амиа хорлохтойадил бодлого юм.

Бизнес эрхлэгчид татвараас зугтахын тулд хууль бусбүтээгдэхүүнрүү шилжинэ, лицензгүй, зөвшөөрөлгүйбүтээгдэхүүн импортлох оролдлого нэмэгдэнэ. Манай улсын хил гааль үүнийг хянах ямар ч боломжгүй. 

Төр хяналтаа алдаж, татварын орлогоо хасах шаардлага тулгарна. Улсын хэмжээнд хамгийн багадаа 130 тэрбумаас дээш төгрөгийн алдагдал хүлээх эрсдэл нүүрлэнэ. 

Эрүүл мэндийн салбарын зардал тамхинаас үүдэлтэй өвчлөлөөр жилд 801 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд энэ байдал цаашид 2030 он гэхэд 1 их наяд гаруй төгрөгийн зардал болж нэмэгдэх хандлагатай байна. 

Монгол улс Киргиз шиг хэрэглэгчээ гэмт хэрэгтэнболгохтатвараар бус авлигаар үйл ажиллагааявуулах эдийн засгийн араатан бий болгохооссэрэмжлэх ёстой. Туркменистан шиг төрийн хүчээрхяналт тогтоох оролдлого нь хэрэглээг бууруулах биш, төрд итгэх итгэлийг үгүй хийх аюултай.

Давтан хэлэхэд амт хориглолоо гээд ганзагын наймаачид татваргүй бараа зөөх, интернет худалдааны замбараагүй байдлыг өөгшүүлэх, дэлгүүрүүд лангуун доороос зарах гэх мэт хэрэглэгчиддээ, улсдаа ч хохиролтой байдлыг үүсгэх нь гарцаагүй. Ерөнхийдөө 1930 оны АНУ-ын “Хуурай хууль”-ийг давтах гээ юм болов уу? 

Залуу үе, хүүхэд залуусыг аливаа хамгаалах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй шийдэл бол хүүхдэд зарсан этгээдэд хуулийн өндөр хариуцлга тооцдог байх, иргэд бие биедээ зөв шаардлага тавьдаг байх, томчуудын нөлөөлөл чухал болохоос хүүхдүүдээ хамгаалж байна гээд нийгмийн гажуудал үүсгэж хэрхэвч болохгүй

Хуулийн дагуу хэрэглэгчдээ хүндэтгэжшударгаөрсөлдөөнийг дэмжсэн ухаалаг бодлого л Монголыг аврах зам юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 5, 2025 11:48

Харахад з�##�уувтар боловч хэтэрхий хатуу, ортдокс байр суурь, үзэл бодолтой хүүхэн юмаа, ерөөсөө л улаан коммунист !

ZZOCHIN
ZZOCHIN
6 сар 5, 2025 19:32

ZUGEER L HUULIA DAGA...HIL GAALIA SAIN SHALGA.....BUHNIIG HUULIIN DAGUU HIIVEL.....BOLOHGUI ZUIL UGUI...HARIN CH UNDUR UNETEI TAMHIIG HUUHED ZALUUCHUUD SONIRHOHOO BOLIH SAIN TALTAI...HUULIINHAA L DOR BAI...AYNDAA ZUGSHIRNE...

Холбоотой мэдээ

Back to top button