Нийгэм мэдээ
Унадаг дугуй хулгайлж, бусдад зардаг 28 настай эрэгтэйг шалгаж байна

11 удаагийн үйлдлээр бусдын унадаг дугуйг хулгайлж, худалдан борлуулдаг байсан этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоосон байна.
Тухайлбал, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн зориулалттай орон сууцны орцноос унадаг дугуй хулгайлж, худалдан борлуулдаг байсан 28 настай, эрэгтэй “М”-г Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид олж, тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна.
Урьдчилсан байдлаар энэ оны дөрөвдүгээр сараас хойш нийт 11 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлсийг хууль бусаар авч, цахим орчинд зар түгээн худалдаж байсан нь тогтоогдоод байна.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хариуцлага тооцоод явдаг газарт нь тушаа