Ерөнхий сайдад Ч.Хүрэлбаатар горилж байна: Түүний намтар, эрх ашиг
Дараагийн Ерөнхий сайдыг долдугаар сарын 3-наас өмнө тодруулж, томилох хуультай. Энэ долоо хоногийн турш голцуу хөшигний ард нэрс яригдах төлөвтэй байгаа юм.
Харин өмнө нь огтхон ч яригдаагүй нэг дүр шинээр жагсаалтад нэмэгджээ. Энэ бол Эдийн засгийн хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар.
Ч.Хүрэлбаатар 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж, өвдөг шороодсон. Үүгээрээ ЕТГ-ын дарга Г.Занданшатарын адил, улс төрд эргэж ирэх хүлээлттэй нэгэн байсан юм.
Дараагийн Ерөнхий сайд бол,
- Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгийг авах
- MCS, MAК, АПУ тэргүүтэй томоохон корпорацуудтай үл сөргөлдөх гэсэн хоёр ерөнхий шугам баримтлахаар харагдаж байгаа.
Ч.Хүрэлбаатарын хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан. Энэ үедээ У.Хүрэлсүхэд хамгийн сайн нөлөөлж чаддаг сайд нь гэж яригдсаар ирэв. Тэр төсөв тодотгох эсэх гээд олон чиглэлд өөрийнхөөрөө зогсож чаддаг байв. Мэдээж 70 оны төлөөлөл болох юм.
Тэрбээр дараа нь Л.Оюун-Эрдэнийн танхимд ч Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажилласан намтартай. Тэр бол ерөөсөө сүүлийн 5-6 жил улсын эдийн засагт нэн хамааралтай ажил, албан тушаал хашиж явсан хүн. Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлын гол дүн нурууг залуус дан ганцхан Л.Оюун-Эрдэнэд оноож байгаа ч урхаг нь У.Хүрэлсүхийн Засгийн газар, тэр дундаа эдийн засгийн бодлогыг тасралтгүй өөрийнхөөрөө барьсан Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан мэтийн хүмүүс бийг анзаардаггүй.
Мэдээж Ч.Хүрэлбаатар MCS-ийн эрх ашгийг олон жилийн өмнөөс хамгаалж ирсэн. Тус группийн хувьцааг эзэмшдэг байгаад, зарсан гэсэн мэдээлэл явдаг. УИХ-ын чуулганы хуралдаан дээр MCS-ийн талд хэлж мэдэгдсэн байр суурь ч түүнд бишгүй олон юм. Энэ талын эрх ашгийг хамгаалагч Сү.Батболдын фракцынх гэдгээрээ нэлээд хүчирхэг явсан.
Нөгөөтээгүүр, хотгор шанагын уурхайн асуудалтай. Өөрөө гүтгэлэг гэдэг ч бүгд л гүтгэлэг биш гэдгий нь мэддэг.
2010 онд БНСУ-ын төрийн мэдлийн “Korea coal” корпораци "Хотгор шанага"-ын нийт хувьцааны 51 хувийг 10 сая ам.доллароор авсан гэдэг. Үүнд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарын ах дүү нарын нэр холбогддог. Тодруулбал, “Хотгор шанага” ХХК-ийнхаа 51 хувийг Ч.Гансүх, Ч.Гантулга БНСУ-ын “Korea-Mongolia Energy Development” компанид зарсан баримт гарч ирж байв. "Хотгоршанага" ХХК-ийн хувьцааг Korea-Mongolia Energy Development гэдэг компаниас гадна Нуурхүүгийн Болормаа, Бэгзсүрэнгийн Алтангэрэл нар эзэмшдэг. Захирлаар Jung Koo Dong гэх солонгосын иргэн бүртгэлтэй.
Хэрэв Ч.Хүрэлбаатар Ерөнхий сайд болчихвол Л.Оюун-Эрдэнийн Засгийг газрыг дотроосоо түгжилдэж унагасан цаад шалтгаан илэрхий болчих юм. Ерөөсөө У.Хүрэлсүх, MCS нарын эрх ашиг нэгдчихжээ гэж ойлгож болно. Ерөнхийлөгчийн хувьд ихээхэн хүчирхэг дүрээр УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлэхдээ, нийгэмд үүссэн бүхий л асуудал, ойлголтыг хөндсөн боловч MCS-ийг л тойрсон юм.
Л.Оюун-Эрдэнэ одоогийн байдлаар намын дарга хэвээр, энэ үүднээс дараагийн Ерөнхий сайдад өөрийн үеийн хүнийг, тэр дундаа Д.Амарбаясгаланг зүтгүүлж үзэхээр хичээж буй гэгдсэн. Харин Ерөнхийлөгчийн хувьд 70 оны төлөөллийг дэмжинэ гэдгээ урьдаас илэрхийлж байсан юм. Огтхон ч ил яригдаж байгаагүй (ил яригдсануудын ихэнх нь ЕС болохгүй гэдгээ хэлчихсэн) Ч.Хүрэлбаатарын талаар олон нийт дахин судлах, дэнслэх шаардлага гарч ирж байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нутгаа зарсан хужааг тавина гэж юу байхав дээ
Манай ЭЗ Хүрлээ явахаар хүндрээд байдаг.Ирэхээр сэхдэг нь олон удаа давтагдлаа.Сонин тохиол шүү.
Сэжиг
Тойргоос гарч чадаагүй хүнийг засагт оруулна гэж юу байхав хаха, нүдний булай гэж энэ байх
Женко данх 2 энэ хүнийг унагахын тулд хамаг чадлаа гаргсандаа.
Үнэн
Женко Данх хоёр хийсэн ажил аа хө
Унгас Хүрэлбаатар л биш шүү. ЗГ-т ч байх эрхгүй хүн
Нэрийг нь сонсохоос ч бөөлжис цутгаж байна.
ӨӨ БОЛИО..ЭНЭ АЛДАРТ ХУЛГАЙЧЫГ ТАВИЖ ЯАГААД Ч БОЛОХГҮЙ
эдийн засгийн суурьтөй зангарагтай энэ хүн ерөнхий сайд болох ёстой
түмний нүдэн дээр эрээ цээргүй гарч ирээд лбгдрж шиг загнаж доромжилж байгаад дээрэмддэгтэй адилхан үйлдлийг сая түмэн олноороо харсан одоо бас давтаж наад 3 үсэгтэй компанитай холбодгоо боль ажлаа бодье эдийн засаг сүйрлээ гэж байгаад зүтгүүлэх биз огиудсыг огцруулах хэрэгтэй болж байна, арай ч иймдээ тулаагүй гэж итгэж явлаа Занданшатар Оюунэрдэнийг гүйцэхгүй бусад нь бүүр хулгайч наршт
MCS бол монголын бахархал компани шүү, бүхий л шшнэ стандарт, хөгжлийг эд нар л авчирч байлаа. Нисдэг тэрэг унаж тансаглаж тэнэгтэж явах ч завгүй хүмүүсдээ
төрөөс бүх л том тендер, иргэдээс хамгийн том ордуудыг улс төрчдөөр дамжуулаад хулгайлчихаар монголын бахархал уу
Жинхэнэ газар шорооны хулгайч шдээ. Манай төрч дээ. Буцаадл хулгайч худалчаа эргүүлж авчраад бүтэхгүй. Буцаад л монголын бялагийг ухаж дийлдэхгүй хөрөнгөтэй болсонууд толгойд гарахнээ
хар пиарчид хулгайч болтол нь цоллосондоо
Зайлаа Хотгор шанага эргэж ирнэ гэвэл хулгайчид иргэдээ илт баёамжилсан хэрэг л болох байх!
Энийг тавьж болохгүй.энэ чинь хятад шүүдээ....
хаха женкагийн зохиол, одоо ч троллууд ажилдаа орлоо
Гэхдээ эдийн засгийн дүн шинжилгэа, судалгаа хийдэг хүнийхээ хувьд дүгнэвэл Хүрэлбаатарийн үеийн эдийн засаг яах аргагүй тэнцвэртэй байгаад байдаг.Эдийн засагчийнх нь хувьд түүнийг барах хүн байхгүй л харагдана даа.
Chadah hunii neg demjin
Мэдлэг туршлагааараа энэ хүнд үед улсаа аваад явах чадвартай. Энэ улс хөгжих хэрэгтэй байна.
Гэхдээ эдийн засгийн дүн шинжилгэа, суд�##�гаа хийдэг хүнийхээ хувьд дүгнэвэл Хүрэлбаатарийн үеийн эдийн засаг яах аргагүй тэнцвэртэй байгаад байдаг.Эдийн засагчийнх нь хувьд түүнийг барах хүн байхгүй л харагдана даа.
Энэ ч дэмий биз дээ одоо
Ediin zasgaa bodvol ene Hun high chadana,
Зайл
Улс орны эрх ашгийн үүднээс харах юм бол Хүрэлбаатар бол хамгийн боломжтой кандидат юм
Нүүрсний үнэ унасан энэ цаг үед сайн эдийн засагч ерөнхий сайд байвал хэрэгтэй юм даа
үнэн, чанга бодлоготой хүн яг одоо хэрэгтэй
Хотгор шанагаа баялагийх санд авчихаал дараа нь болгоёдоо ????60 хүрсэн өвөө лдөө
Чадварлаг эдийн засагч шүү дээ????????????Монголын эдийн засаг муудах, доройтох үед МУ-н Ерөнхийлөгч томилж ажилуулдаг бсан шүү. Танд амжилт хүсье ????????????????
Хуц
Ашгүй дээ. Улс орны эдийн засгийг өөд нь татах хүн
Зөв хүн
Тэгж тэнэгтэв.зүгээр л наад хог урагш нь хө
Дахиад Увсчууд төрийн толгойд уу. Энэ нөхрийн хэдэн тролл жиргээнд даанч их идэвхтэй орилоод байсан юмаа
Бусад улсын жишгийг харвал чадварлаг эдийн засагч удирдагчид улсаа аварч бна даа
зөв шүү
Хүрэлбаатар 1968 онд төрсөн. Сайн эдийн засагч. Дэмжиж байна
60 хүрэх гэж байгаан байна! Хулгайч хүнд хангалттай нас, одоо хурдан үхэж далд ороосой!
Сайн эдийн засагч
Найз минь ёстой 00 шүү
Женкогийн боол томилох гээд сөрөг пи арынхан ажилдаа оржээ
Зүгээр далд ор
дэмжинэ толгойтой өөрийн гэсэн үзэл ыодолтой хүн болгонд таалагдах албагүй зүгээр л улс орныг авч явах хүн хэрэгтэй банйа
Энэ золигийг тэр чигт нь зайлуул Хүрэлсүх л будлиан хутгана
Пээ, арай ч дээ. Энэ шуналын тулмыг болгочвол Монгол авлигын нүхэнд тэр чигээрээ унана даа
энэ хүн хэзээ ч гадаадад хаус авч, нисдэг тэргээр гангарч явах хүн биш, маш даруухан амьдардаг шүү
Сангийн сайдыг бол өлхөөн хийчихнэ, ерөнхий сайд бол арай л томдох болов уу
ХОТГОР ШАНАГА л биш шүү. Юун сайд шоронд байх хүн.
ямар ч хамаагүй гэдэг нь нотлогдсон шүүдээ, бусад хулгайчуудаа шорондоо хий
За энэ бүтэхгүйээ
Хүрэлбаатарыг үгүй шүү
Сайн эдийн засагч. гэхдээ авилгатай тэмцэж чадах эсэх нь эргэлзээтэй.
МАН чинь дээгүүрээ тэр чигээрээ МАФИ шүү тэдний төлөөлөгч л ерөнхий сайд болно доо !!!
Согтуу дөрвөд толгой
Ха ха жинхэнэ утгаараа МСS-н гарт орох нь дээ
ХИАМЧИН САЙТ ТЭНЭГТЭЭЛ НӨГӨӨ Л MCS-ЭЭ ЯРИНУУ
Монгол улс энэ Хүрэлбаатараар дутаж гэнээ. Энэ хүнийг ерөнхий сайд болгочихвол хамаг газар нутагаа алдаж, баахан Хятадыг оруулж ирэх байхдаа. Монголоо гэсэн сэтгэл гаргахгүй байхаа харах царайны. Тэр нь дорхноо арай Монголоо гэсэн сэтгэлтэй хүн нь дээр байх даа. Тэр талаас нь сайн бодох л хэрэгтэй байхдаа.
Аоай гэж энэ хүнээс холдож бхд
Энэ хулгайчийн хулгайч л бишшүү
Зайлаа
Иш чааваас энэ хулайчуу тэгнэлдээ монгол сүйрчээ
Хотгор шанагаа Монголдоо буцааж өгөөд. Яаж нойр нь хүрдэг байнаа.