Сурвалжилга: Төхөөрөмж унтраахад гарсан ослын дараа ТЭЦ III тэг зогсож, ажилтнууд нь цэвэрлэгээ хийж байна

Өнгөрсөн даваа гарагт буюу энэ сарын 2-нд “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д гал гарч нэг инженер нь амиа алдаж, нэг ажилтан нь угаартсан харамсалтай осол гарсан.
Тодруулбал, Зургаадугаар сарын 2-ны шөнийн 00:25 цагт ТЭЦ III цахилгаан станцад гал гарлаа гэх дуудлага мэдээлэл ОБЕГ-т бүртгэгдсэн. Үүнээс таван минутын дараа буюу 00:30 цагт дахин галын улмаас нэг хүн амиа алдаж, нэг хүн угаартсан дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байдаг.
Ослын улмаас “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д албан үүргээ гүйцэтгэж байсан 47 настай эрэгтэй Д.Хангал эмнэлгийн тусламж авч амжилгүй амиа алдаж, нэгэн цехэд хамт ажиллаж байсан ээлжийн дарга 39 настай Т.Баясгалан угаартсан байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд одоог хүртэл биеийн байдлын талаарх мэдээллийг албаныхан өгөхгүй байгаа юм.
Мөн түүнийг анхлан Цэргийн төв эмнэлэгт хүргэсэн гэж мэдээлж байсан ч тус эмнэлгийн хордлогын тасагт ТЭЦ III станцаас ирсэн хүн байхгүй гэдгийг эмнэлгийнхэн баталж буй.
Харин осолд амь эрсэдсэн эрэгтэйн хувьд эхнэр хоёр хүүхэдтэй. 20 орчим жил мэргэжлээрээ эрчим хүчний салбарт ажиллаж байжээ. Одоогоор гэр бүлийн сэтгэлзүйн байдал хүнд байгаагаас гаднын хүн хүлээж авахгүй байгаа бөгөөд албаныхныг очиход ярилцах боломжгүй гэдгээ хэлээд буцаажээ. Тиймд хохирол барагдуулах, талийгаачийн ар гэрт нөхөн төлбөр олгох зэрэг асуудлыг хариуцсан баг салбар яамнаас гаргасан байна.
Ослын талаар одоогоор үүнээс өөр мэдээлэл байхгүй. Албаныхан өгөхгүй. Салбарын сайд, Эрчист монгол ХХК захирал болон ТЭЦ III станцын захирал зэрэг албан тушаалтнууд зарим нь хариуцлагаас илт бултсан байдалтай мэдээлэл өгч, зарим нь огт мэдээлэл өгсөнгүй. Нэг ёсондоо ослыг нууцалж, хариуцлага хүлээх асуудлыг хөөсрүүлж орхиход хүрээд байна.
Иймд бид ослын дараа үүссэн нөхцөл байдлын сурвалжлахаар эхлээд Дулааны цахилгаан станц-3 ТӨХК-ийг зорилоо.
- Биднийг тус станцад орчиход харуул хамгаалалтын ажилтнууд угтаж, “Ойр орчимд нь зураг авч болохгүй” гэх албан шаардлага тавив. Мөн удирдлагуудтайн уулзах хүсэлтэй учирлахад “боломжгүй” гэх хариулт өгөв.
- Тиймээс үргэлжлүүлэн станц руу орж буй ажилтнуудаас дотоод нөхцөл байдлын талаар тодруулахад, “Ослын дараа станц тэг зогсолт хийсэн. Бүх ажилтнууд цэвэрлэгээ, засварын ажилтай байгаа гэх мэдээлэл өглөө.
- Мөн ойр хавьд нь үйл ажиллагаа эрхэлдэг газруудаас ослын талаар лавлахад, “Гал шөнө гарсан тул бид мэдээгүй. Станцын шөнийн ээлж 10 орчим ажилтантай. Бусад нь ослыг бас бид хэд шиг сошиалаас мэдсэн гэж ярьж байна лээ” гэв.

Харин осол болсон өдрийн талаар тус станцыг хариуцсан Үйлдвэрчний эвлэлийн дарга Ш.Энхсаран ингэж ярилаа.
-Дулааны цахилгаан станц-3 ТӨХК өвлийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд жил болгон бүрэн зогсолт хийж, бүр тоноглолоо зогсоож засвар хийдэг. Яг үүний дагуу энэ жил зургаадугаар сарын 1-ний шөнө бүх тоног төхөөрөмжөө зогсоож, зургаадугаар сарын 2-ны өглөөнөөс бүх тоног, төхөөрөмждөө засвар хийхээр төлөвлөсөн байсан. Үүний дагуу төхөөрөмжүүдээ зогсоох үед тус осол гарсан. Шатсан турбин нь манай хамгийн сүүлийн үеийн буюу 2014 онд ашиглалтад орсон 50 мгв-тын шинэ турбин байсан. Осол болсны дараа ажилтнуудын утсыг хураасан нь худлаа. Ослын дараа бид ажилтнуудынхаа сэтгэл зүйг дэмжихээр ажиллаж байгаа. Манай тоноглолуудын насжилт өндөр. Турбинууд 220 мянган цаг ажиллах ёстой. Энэ цагаас хэдийнээ хэтэрчихсэн ажиллаж байгаа.
Намар тариф нэмэгдсэн ч ажилчдын цалин, тоног төхөөрөмжид өөрчлөлт ороогүй. Манайх авлагаа ч авч чадахгүй, өглөгөө ч өгч чадахгүй. Цалингаа банкнаас зээл авч тавьж байгаа. Цахилгааны үнэ нэмэгдээд өөрчлөгдсөн зүйл байхгүй. Бид ажилчдынхаа цалинг нэмүүлэх талаар ярих гэхээр мөнгө байхгүй. Өртөгтөө хүрэхгүй байна гэх зүйлсээ ярьсан хэвээр байгаа.
Дулааны цахилгаан станц-3 ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатараас утсаар холбогдоход,
“Дүгнэлт гарсны дараа манайх албан ёсоор мэдээлэл хийнэ. Өөр ярих юм байхгүй” хэмээн таслав. Дахин дахин залгаж хэд хэдэн зүйл асуухад зөвхөн дараах хариултыг өглөө.
-Осол гардаг өдөр амиа алдсан инженертэй хамт ээлжид гарч байсан хүмүүсээ хоёр өдөр сэтгэл зүйчтэй уулзуулсан. Мөн гурван хүнд хоёр өдөр цалинтай чөлөө өгч амраасан. Эрчист Монгол ХХК, Эрчим хүчний яамны маргааны асуудал дээр манайх хариулт өгөхгүй. Дарга нар хоорондоо яриад байгаа учир би дундуур нь ярих боломжгүй. Эрчист монгол ХХК-иас манайд үйл ажиллагааны үүрэг чиглэл ирж байгаагүй.
Ослын талаар мэдээлэл өгсөн хүмүүс ийн ярив.

Дэлбэрсэн гэх турбины хувьд:
198 МВаттын хүчин чадалтай, 13 зуух, 9 турбинтэй. Төвлөрсөн эрчим хүчний системийн 13 хувь, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 32 хувийг хангадаг. Ослоор тус станцын хамгийн сүүлд ашиглалтад орсон турбин эвдэрсэн.
Уг турбиныг 2013 онд Чингис бондын хөрөнгөөр Хөгжлийн банкаар дамжуулан З5 сая ам.долларын санхүүжилтээр ТЭЦ III станцад хэрэгжүүлсэн хэд хэдэн ажлын хүрээнд хийсэн. Энэхүү турбин Дарханы ДЦС-аас илүү хүчин чадалтай. Тиймд засварлах эсвэл шинээр суурилуулахад 24 сар шаардлагатай аж. Турбины одоогийн зах зээлийн үнэ 100 сая ам.доллар байгаа аж.
Тус ажлын гүйцэтгэгчээр нь БНХАУ-ын “Hunan Industrial Equipment Installation” компани ажилласан. Тэд 11 сарын дотод тус станцын үндсэн барилгыг 12 х 30 метрээр өргөтгөж, хөргөлтийн цамхагийг болон эргэлтийн усны төхөөрөмжийн барилгыг шинээр барьж, 50 МВт-/мегаватт/-ын турбин-генератор шинээр суурилуулж, 6,3 /0,4 кВт-/киловатт/-ын цахилгааны хуваарилах байгууламж барьж, трансформатор суурилуулж, дулааны сүлжээний ус халаах байгууламж суурилуулсны зэрэгцээ бусад тоноглолын барилга угсралтын ажлуудыг хийжээ.
Тухайн үедээ “ДЦС-3” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-/мегаватт/-аар өргөтгөснөөр Төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадал 50 МВт-/мегаватт/-аар, Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн хүчин чадал 100Гкал/ц-аар нэмэгдэж, үйлдвэрлэлийн хэмжээ 250-300 сая кВт/цагаар өсч, борлуулалтын орлого нь жилдээ 30 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэж, цахилгаан дулаан, үйлдвэрлэх өөрийн өртөгийг бууруулж байсан байна.

Яаралтай арга хэмжээ авахгүй бол ирэх өвөл хот хөлдөх эрсдэл:
Хэдийгээр ослын дүгнэлт гараагүй ч Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар дараах анхааруулгыг өөрийн цахим хуудсаар дамжуулан цацав.
2025 оны зургаадугаар сарын 2-3 нд шилжих шөнө ДЦС-3 -ын Өндөр даралтын хэсэгт гарсан ослын улмаас 1200-1500 тонн орчим халуун ус буюу 100 г/кал дулааны ачаалал, 50 МВт цахилгааны ачаалал доголдож,
- ХУД-ийн Мишээл,
- Зайсан,
- Оргил,
- Удирдлагын Академи,
- Хүннү,
- Жапан таун,
- 120 мянгат,
- 19-р хороолол,
- Их тэнгэр,
- Маршал,
- Баруун 4 замаас Чингис зочид буудал хотын төв орчмын хэрэглэгчдийн дулааны ачаалал 15 хувиар буурахаар болж байна.
Шинэ Засгийн Газар яаралтай арга хэмжээ авахгүй бол дээр дурьдсан байршлууд ирэх өвөл хөлдөх бодит эрсдэл үүснэ.
Нийслэлээс өнгөрсөн жил эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийсний үр дүнд 200 MBт цахилгаан үйлдвэрлэл нэмэгдүүлж 2024-2025 оны өвлийг давсан. Харамсалтай энэ ослоор эрдэнэт хүний амь эрсдэж улсад ихээхэн хохирол учирлаа. Улаанбаатарчууд ирэх өвлийг дулаан давахад Засгийн газар уг асуудлыг нэг өдөр ч алдалгүй анхаарна гэдэгт итгэлтэй байна.
Мөн ТЭЦ III станцад болсон ослын дараа ОХУ-ын Уралын турбины үйлдвэр компанийн удирдлагууд ослын улмаас учирсан хохирлыг арилгахад иж бүрэн дэмжлэг үзүүлэх саналыг Монголын талд тавьсан. Уралын турбины үйлдвэр ХК-иас өмнө нь хийж гүйцэтгэсэн техникийн бүтээн байгуулалтын ажилд тулгуурлан станцыг түргэн, бүрэн сэргээн засварлах арга замыг тодорхойлохоор техникийн мэргэжилтнүүдийг яаралтай илгээхэд бэлэн байна гэж мэдэгдсэн гэх албан бус мэдээлэл ч байна. Нөгөө талд мөн турбиныг засварлах тоног төхөөрөмж ОХУ-д байхгүй. Тэгэхээр яах вэ гэдэг асуудал ч үүсээд байгаа.
Үүнд албаныхан одоог хүртэл тайлбар өгөөгүй байна.
Хариуцлагын асуудлыг хөөсрүүлж, удирдлагууд нь асуудлаас зугтах нь:
- Осол гарсны дараа хариуцлагын асуудал яригдаж эхэлсэн. Одоогоор Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуцлагаа хүрээн гэж мэдэгдсэн. Гэхдээ яаж хүлээх нь тодорхойгүй. Мөн тэрбээр зөвхөн ёс зүйн хувьд хариуцлага хүлээнэ. Харин эрх зүйн хувьд Эрчист монгол ХХК болон эрчим хүчний ТӨХК-иудыг Эрчист монголын мэдэлд өгсөн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нар хариуцлага хүлээ гэж буй. Мөн өмнө нь уг үйл ажиллагааг эсэргүүцэж, эрсдэлийг анхааруулж байсан хэмээсэн. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.
- Харин Н.Учрал, Г.Амартүвшин нар илтэд өөрсдийгөө өмгөөлж, гуравдугаар сараас хойш компаниудын хөл толгойг алдагдуулсан. Зохион байгуулалтгүй, ойлгомжгүй байдал үүсгэсэн буруугаа хүлээхээс татгалзав. Өмнөх мэдээллийг ЭНД дарж харна уу.
Мөн маргаан дагуулсан асуудалтай холбоотойгоор өнгөрсөн хугацаанд талууд ямар ямар албан бичиг, чиглэл гаргаж байсан талаарх мэдээллийг хүргэе.
Засгийн газрын тогтоол:

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн санал:

Эрчист монгол ХХК-ийн захирал Г.Амартүвшингийн гаргасан чиглэл:

Эндээс харахад, өнгөрсөн гурван сар эрчим хүчний салбарын компаниудаа хэрхэх тал дээр талууд маргаантай байсан бөгөөд шийдвэр нэг талдаа гараагүй. Энэ хугацаанд үүссэн ойлгомжгүй байдлын улмаас салбарын төрийн өмчит компаниуд удирдлагын түвшинд хуралдаагүй. Өөрөөр хэлбэл өнгөрсөн гурван сар компаниуд менежмент, үйл ажиллагааны хуралдаан ч хийгээгүй гэсэн үг.
Гэхдээ Эрчим хүчний яам салбарын бодлогыг хариуцаж, Эрчист монгол ХХК үйл ажиллагааны хэрэгжилтийг хянах ёстой байсны хувьд тэднээс хариуцлага нэхэх нь зүй.
-Дулааны цахилгаан станц-3 ТӨХК-ийн дотоод ажиллах нөхцөл байдал ямар байв-
Өнгөрсөн 2024 оны аравдугаар сард бид тус станцын доторх нөхцөл байдалтай танилцаж, ажиллах орчны зураглалыг буулгаж байв.
Өмнөх сурвалжилга:
ТЭЦ III 1940-өөд оны загвараар хийгдсэн тус станц орчин нөхцөл болон цалин хангамж муу тул ажиллах хүчний дутагдалд орсон байдалтай байв.
Фото: 2024.10.31
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэнэг улс төрчдийн хор найруулагдсан юм биш байгаа. Түүнээс мэргэжлийн хүмүүс их хариуцлагатай байдаг. Хайран хүн. Харамсаж байна.
Хятадаас сэлбэг хэрэгсэл битгий аваач.Оросоос л авч байгаач.Эдэлгээ удаан засаж сэлбэхэд гайгүй шүүдээ.Хятадын юм хэзээ ч засагдахгүй
Оросынх хог болсон шүү. Тэгээд өндөр үнэ хэлнэ. Бэлдэцээ Хятадаас авдаг болсон. Юм унш судла дуракаа.
Битгий солиор. Орос өөрсдөө Хятадаас хамаг техник,технологио авдаг болсон. Хятадын хөгжил дэлхийг гайхуулж байхад ийм зүйл бүү ярь
Чойжилсүрэн 461 д тавтай морилно уу
ДЭЛХИЙН АЛЬ Ч УЛСАД ЦАХИЛГААН СТАНЦ ДЭЛБЭРВЭЛ ДАЙНЫ БАЙДАЛЫН ГОРИМД АЖИЛДАГ ХУУЛЬТАЙ .МАНАЙД ХАРИН ТООЖ БГА АМЬТАН АЛГА .ЭНЭ ЧИНЬ УЛС БАЙХАА БОЛЬЧИХСОН ӨНА .
naadah chin yurn bol atomiin tsahilgaan stants dr ajilah bha
ХАБЭАн инженер гэж бдаг юмуу . Энэ газар АА г муу хангасан бн дах
Н.УЧРАЛТАЙ ЦУСАН ТООЦОО ХИЙХИЙГ УРИАЛЪЯ.ЧАДАХГҮЙ МЭДЭХГҮЙ БАЙЖ ЭЛДЭВ ЗҮЙЛД НЭР ТӨР ХӨӨЦӨЛДӨН ЗАВХРУУЛЖ ЯВДАГ Н.УЧРАЛ ГӨЛӨГ ОЛОН ТҮМНИЙ ЗАНАЛТ ДАЙСАН.УРАНЫ АЛУУРЧИН.
Авилгач уурхай Хамгийн сүүлийн трубин шатахад насжилт ямар хамаа байна .Хариуцлага ярих ёстой
Ногоон автобус шиг юм болсон юм шиг.Хамгийн шинэ нь шатаад байхдаа яах вэ дээ
Нутгийнх нь зүг харуулчмаар муу пидда вэ.
Яана даа
Эрчим хүчинд бугшсан хулгай нь дэлбэрч байгаа нь энэ. Шахаа. Нам нууца-лж байгаа биз! Дандаа л ингэдэг. Би хэлээд байгаа шүү. Энэ са-лбарт бугшсан хулгайг задлахгүйгээр шинэчлэлт хийнэ гэж байхгүй. Тариф нэмээд ямар ч нэмэргүй. Энэ Оросын хуучин технологийг эгнэгт ха-лах хэрэгтэй. Асар үнэтэй. Дээр нь найдваргүй. Эвдрэл ихтэй. Татвар төлөгчдийн мөнгийг сорохоор загварчлагдсан эд. Манай авилгачин түшээд, удирдлагуудад их таа-лагддаг, тэдэнд л ээлтэй технологи.
Уул нүхлэнэ гээд хуцаад бсан. Станцаа өөд татахгүй.
Хайран хүний амь
Нэгнээ хэзээ хайрлаж сурах юм бэ
Сайдыг нь Тавинбэх , Эрхбаатар хоёртой нь үтэр түргэн �######�уулаач наад с�##�бараасаа
Горимын ямар нэг зөрчил гаргасан бололтой. Тоноглолыг зогсоож эхэлж байсан байна. Станцын хуучр�##�ттай холбоогүй юм шиг...
Эрчим хүчний с�##�бар гэж авилга хулгай нүүрлэсэн аймшгийн с�##�барштээ ажилд авахдаа авилга авна шагн.а.л урамшуу.л.а.л ц.а.лин хангамж нь улсын дунджаас хэд дахин давчихсан,тансагл�##� нь хэтэрчихсэн үндсэн үйл ажиллагаандаа биш тансаг.л.а.лд мөнгө илүү зарцуулдаг энэ газруудад төрийн аудит оруулж ш.а.л.гаж шийдвэрлэх хэрэгтэй үнэ нэмэхээс өөр зөндөө хэмнэлт гаргахаар байгаа хариуцлагаа бу�####�ас нэхэхээ болимоор байгаа юм